• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-28 17:52:29    
Спортын долоон хоног тутмын мэдээ

CRI

     Олон улсын олимпийн хорооныхны 2008 Бээжингийн олимпийн наадамыг нэгтгэн дүгнэх хурал 24-ний өдөр Лондон хотод нээгджээ. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Роге, Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн олимпийн наадамыг зохион байгуулсан хорооны орлогч дарга Лю Жинминь, Лондон хотын дарга Жонсон, 2012 Лондоны олимпийн зохион байгуулах хорооны дарга SEBASTIAN COE нар нээлтийн ёслолд оролцжээ.

     Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 2008 оны шилдэг тамирчиныг сонгон шалгаруулсан эцсийн дүн 23-ны өдөр Morocco хотноо тодорч, Jamaica-ын нэрт тамирчин Usain Bolt болон Оросын Ишинбаева оны шилдэг тамирчнаар сонгогдожээ.

     Энэ жил 22 настай Usain Bolt Бээжингийн олимпийн наадам дээр эрэгтэйн 100м, 200м, 4×100м тэмцээнд аваргалж гурван алтан медаль авсан бөгөөд дэлхийн 3 шинэ рекодыг тогтоосон байгаа. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Diack шалгаруулалтын дүнг тодоруухахаас өмнө хэвлэл хандан илэрхийлэхдээ, өмнөх гуравт орсон эрэгтэй тамирчидад хэдийгээр олимпийн 110м-ийн харайлттай гүйлтийн төрөлийн аврага Кубын Dayron Robles болон Этиопийн холын гүйлтийн тамирчин Bekele хоёр хүчтэй өрсөлдөгч багтаж байгаа боловч Usain Bolt олны дундаасаа оройлж байна гэжээ.

     Ишинбаева 2004, 2005 онд хамгийн шилдэг тамирчин болж байснаа энэ жил 3-дахь удаагаа энэ яруу алдарыг хүртэж байгаа болно. Тэрээр Бээжингийн олимпийн наадамд 5.05 бүтэмжээр дэлхийн рекордыг шинчилж аврага болсон байгаа. Шилдэг тамирчин болсоныхоо дараа тэрээр, энэ шагналыг дахин тосч байгаадаа баяртай байна, 2004, 2005 оныхтай харицуулбал илүү нандин санагдаж байна гэж илэрхийлжээ.

     Үүнээс гадна 110м харайлттай гүйлтын дэлхийн рекорд амжилтыг тогтоогч Robles эрэгтэй хөнгөн атлетикийн оны хамгийн шилдэг авяслаг тамирчинаар шалгарч, эмэгтэйн хөнгөн атлетикийн оны шилдэг авяслаг тамирчны яруу алдарыг Этиопийн Dibaba-д олгож, эмэгтэйн хөнгөн атлетикийн шинэ хүнээр Чехийн Spotakova тодорчээ. Хүмүүсийн санаас гадуур оны хамгийн шилдэг авяслаг тамирчины шагналыг энэ жил хоёр хүнд зэрэг олгосон байгаа. Robles-ээс нөгөө нэг нь хэн бэ гэвэл Хятадын тамирчин Лю шянд ч энэ цолыг зэрэг олгосон байгаа. Уг арга хэмжээнд Лю шян зочиноор оролцсон байгаа юм. 2006 онд Лю шян олон улсын хөнгөн атлетикийн оны авяслаг тамирчнаар шалгарсан боловч тэр жилийн арга хэмжээнд оролцож чадсангүй байна, энэ удаад түүний яруу алдарыг ОУХАТХ нөхөж олгожээ.

     2008 Хятадын 10 шилдэг Laureus-ын шагналт тамирчид тодорлоо. Бээжингийн олимпийн наадамын эрэгтэйн гимнастикийн аварга Ян вэй болон эмэгтэйн ширээний теннисийн аварга Жан Инин тус тус хамгийн шилдэг тамирчины шагналыг тосчээ. Хамгийн шилдэг багийн шагналыг Бээжингийн олимпийн наадмаас 4 алтан медаль авсан Хятадын ширээний теннисийн багт олгосон байна. Хятадын гимнастикийн үндэсний багийн дасгалжуулагч Хуан Юүбинь түүний хүмүүжүүлсэн шев нар нь олимпоос 9 алтан медаль авснаар тэрээр хамгийн шилдэг дасгалжуулчын цол хүртжээ. Энэ оны Laureus шагналын спорт сонирхогчидын хүрээлэлийг олсон шилдэг тамирчиг гар утасны мессажээр сонгосон байна, эцсийн дүнд усад харайлтын тамирчин Гүө Жинжин илт давуугаар энэ шагналын эзэн болжээ.

     Олон улсын сэргээшийн эсрэг байгууллага WADA-ын зөвлөлийн хуралаар Хятадын биеийн тамир спортын үндэсний товчооны орлогч дарга Дуань Шиже уг зөвлөлийн зөвлөхөөр дахин сонгогдожээ. Хятад улс Олон улсын сэргээшийн эсрэг байгууллага 1999 онд байгуулагдаснаас эхлээд зөвлөхийн үүрэгт ажилыг гүйцэтгэсээр ирсэн юм. Олон улсын сэргээшийн эсрэг байгууллага WADA Канадын Montreal-т орон нутгийн цагаар 23-ны өдөр зөвлөлийн хурал хуралдуулж, Азийн орнуудын засгийн газарын сэргээшийн эсрэг ажилын 5-дахь хуралаар тогтоосон WADA-ын зөвлөлийн зөвлөхыг сонгох зарчимын дагуу, Азийн орнууд санал оруулаж, WADA батлан зөвшөөрч, WADA-ын Зөвлөхөөр Дуань Шиже 2009 оны 1-р сарын 1-ээс 2011 оны 21-р сарын 31-н хүртэл бүрэн эрхтэй ажиллах юм байна.

      Олон улс орныг хамарсан банк санхүүгийн хямрал газар авч байгаагийн хэрээр Гуан жөүгийн Азийн наадамын зах зээлийг нээн хөгжүүлэх ажил ямар болох талаар хүмүүс бодолгоширч байна. Үүнд холбогдуулан Гуан жүөгийн Азийн наадамын зах зээл нээн хөгжүүлэх газрын дарга Фан Даэр тун саяхан илэрхийлэхдээ, дэлхийн банк санхүүгийн хямрал нь Азийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилуудад сорилт болж байна, гэхдээ хямрал нь Азийн наадамд үзүүлэх нөлөө хязгаартай юм, Гуан жөүгийн наадмын зах зээлийг нээн хөгжүүлэх ажилууд яг урагштай цэгцтэй явагдаж байна, мөн Хятадын эдийн засгийн эргүүлээр эрчитэй тогтвортой хөгжиж байгаагийн улбаагаар Гуан жөүгийн Азийн наадам банк санхүүгийн хямралаас сүрдэхгүй гэжээ. Ойлгосноор, өнөөгийн байдлаар 15 аж ахуйн нэгж корпораци Азийн наадамын зохион байгуулах хороотой гэрээ тохиролцож, хамтран ажиллах болон ивээн тэтгэгчид болжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд машин тэрэг, мобил холбоо, спортын хувцасны бренд, цахилгаан хэрэгсэл, даатгал, интер сүлжээ зэрэг 10 гаруй төрлийн ажил төрөлүүд багтаж байна. Гэрээ тохиролцсон эдгээр аж ахуйн нэгжүүдээс гадна бас 30 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар зөвшилцэж байгаа юм байна. Олимпийн наадамад хамтран ажиллагч аж ахуйн шилдэг нэгжүүдийн эвээн тэтгэхэд зарцуулах 65 сая америк долларын үндсэн стандарттай харицуулбал Гуан жүөгийн Азийн наадамын хамтран ажиллах хамаг өндөр ивээн тэтгэгчдийн зарцуулага бас энгийн биш байна, үүний дотор Гуан Чи машин тэрэгний корпорац 600 сая юанаар Гуан жөүгийн наадамыг ивээн тэтгэж байгаа юм байна.

     2010 Vancouver-ын өвлийн олимпийн наадамын гал бамбар дамжуулах төслийг баталжээ. 2010 оны Vancouver-ын өвлийн олимпийн наадамын зохион байгуулах хороо тун саяхан тодруулсан гал бамбар буухиалах төслөлд харуулсан, энэх гал бамбарын буухиаг нийт 45 мянган км зайд дамжуулах бөгөөд зөвхөн Канадын орны дотооддоо л дамжуулах юм байна. Эх сурвалжаас үзвэл энэ Олимпийн наадамын түүхэнд зохион байгуулагч улс орны нутаг дэвсгэр дээр гал бамбарыг хамгийн хол зайд дамжуулсан тэмдэглэл болох юм байна. Бамбар дамжуулах арга хэмжээ 2009 оны 10-р сарын 30-нд Victoria хотоос эхэлж 2010 оны 2-р сарын 12-ны өдөр өвлийн олимпийн наадамын нээлтийн төв ордонд хүрэнэ. Гал бамбар 3 сар гаруйн хугацаанд бараг Канадын бүгд нутгаар аялах юм байна. Агаараар далайгаар онголцоор дамжуулахаас гадна дэлхийн бөмбөгцийн хамгийн хойгуур хүн оршин амьдарч байгаа Alert-д хүргэх болно. Өвлийн олимпийн 21-дэх наадам 2010 оны 2-р сарын 12-28 ны өдрүүдэд Vancouver-ийн ойролцоо байдаг цасан спортын дархан газар хэмээгдсэн Whistler-т болох болно.