2008 оны 11-р сарын 16-ны орой Мастер цомын газрын тэннисийн хамгийн сүүлчийн удаагийн тэмцээн Шанхайд Тайваний нэрт дуучин Жан Шей Юугийн "өрөөл" гэдэг сайхан дууны дунд өндөрлөлөө. Энэ бол Мастер цомын тэмцээний хамгийн сүүлчийн удаагийн тэмцээн болно. Энэ тэмцээн ирэх жилээс Лондонд эрэгтэйн мэрэгжилийн тэннисийн нийгэмлэг буюу АТP-гийн жилийн эцэсийн ерөнхий шувтаргын тэмцээн гэх нэрийн дор болох болно. Ийм учраас Мастер цомын газрын тэннисийн тэмцээнийн түүх Хятадын Шанхай хотод өндөрлөлөө гэж хэлж болох юм. энэ мөчид газрын тэннис сонирхогчид өнгөрсөнд болж байсан гайхамшигтай тэмцээнүүдийн сайхан эрэгцүүлэлийн дунд шумбаж байлаа.
Рогер Федерерийн нэрээр нэрийдсэн тоглоомын хөөрхөн баавгай хамгийн түрүүнд хүмүүсийн сэтгэлд орж ирж байна. Цэнхэр хувцастай, үсээ цагаан ороолтоор боосон, гартаа тэннисийн цохиур барьсан, хувцасныхаа ард 1 гэдэг номер хадсан Федерер Баавгайг спорт сонирхогчид яаж мартах билээ. Энэ тоглоомын баавгай бол НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сан эрэгтэйн мэрэгжлийн газрын тэннисийн нийгэмлэг буюу АТP-тай хамтран хэрэгжүүлсэн буяны төлөвлөгөөний эмиж байсан юм. тухай үед энэ тоглоомын баавгайг 8 ам доллараар зарж түүнээс олсон орлогоор нь дэлхийн ядуу хүүхдийг тэтгэдэг байсан юм. 2005 онд "Федэрэр" хэмээх тоглоомын баавгайг зарж эхлэнгүүт хүмүүс маш идэвхтэй булаацалдан авч байсан сан.
Мэдээж хүмүүс энэ толоомын баавгайд тийм хайртай байгаа нь Рогер Федерерт хайртай байгаагаас болсон юм. түүний газрын тэннисийн өндөр ур чадвар, Шанхайд болсон 5 удаагийн тэмцээний 2 удаад нь аваргалсан гэх мэт амжилт хүмүүсийн бишрүүлэхгүй байж яаж болох билээ. Тэрээр буяны үйлсийг ямагт дэмжсээр ирсэн буянтай хүн байсан юм.
Одоо Федерэрийн өөрийнх нь яриатай танилцья.
"Би буяны үйлсийн их дэмждэг, би буян үйлдэх завшааныг ерөөс орхидоггүй, би ч өөрөө буяны сантай, би буяны үйлэст үргэлжлэн чармайх болно" гэжээ.
Энэ удаа мастер цомын тэмцээний түүх эцэслэнэ гээд бодохоор газрын тэннисийн хагас шигшээ тэмцээнд Федерерийн бараа харагдахаа больсон мэт болох юм.
Өнгөрсний тэмцээнүүдэд Андре Агасси, Рафаел Надал, Марат Сафин зэрэг дэлхийд алдартай газрын тэннисийн мастеруудын тэмцээнийг сонихож явсан нь Хятадчуудын хувьд мөн ч их азтай явдал байсан ажээ.
Федерэр мэтийн дэлхийн зиндааны мастерууд ч дэлхийн хаа очиж тэмцээнд оролцвоч Шанхайгийн шиг ийм халуун хөгжөөнтэй байгаагүй, надад үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн гэж хэлж байлаа.
15 мянган хүн нэгэн зэрэг Федерерийн нэрийн хашгирдаг байсан. ер нь Шанхайн мастер цомын тэмцээнд энэ бол үргэлж тохиолддог үзэгдэл байсан юм.
Харин газрын тэннисийн хамгийн сүүлчийн тэмцээнд аваргалсан Сербийн тамирчин Новак Дёкович Шанхайд хотод байхдаа өдөр бүр наад захдаа гурван бэлэг авдаг байснаа эрэгцүүлэн ярьж байна.
Би эдгээр бэлгийг гэртээ аваачиж мөнхий дурсгал болгон хадгална. Хятадын үзэгчидэд баяралж явдаг, энэ бол миний амьдралд дахь хамгийн сайхан дурсамж юм гэж хэлж байлаа.
|