• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-28 18:07:05    
Хятадын эртний хөгжмийн төрөл болох өмнөд нутгийн хөгжмийг амьлуулан сэргээгч Чэнь Мэй-э

CRI

      Саяхан Тайваний Хан гүрэн Тан гүрний хөгжмийн ордныхон Бээжингийн Хааны ордны музейд өмнөд нутгийн хөг аялгуут том бүжгэн ши- Лө шэнь зэй" гэсэн тоглолт тоглож, Хятадын хамгийн эртний хөгжмийн төрлийн нэг болох өмнөд нутгийн хөг аялгууны эрхэмсэг рид шидийг харуулсан байна. Хан гүрэн Тан гүрний хөгжмийн ордны урлагийн ерөнхий хянагч хатагтай Чэнь Мэй-э 20 гаран жилийн турш өмнөд нутгийн хөг аялгууны эрдэм шинжилгээ хийгээд түүнийг уламжлан дэлгэрүүлэх талаар уйгагүй хүчлэн чармайж ирсэн юм.

     Өмнөд нутгийн хөг аялгуу бол Хятадын үндэсний зиндааны биет бус соёлын өв юм. Энэ хөгжмийн төрлийг " Хятадын хөгжмийн түүхэн дэх амьд чулуужмал" гэж нэрлэж байгаа бөгөөд олон мянган жилийн турш Хятадын өмнөд нутгийн Чуаньжөү хавийн Минь нань хэлтэй нутагаар өргөн уламжлагдаж ирсэн юм. Энэ хөгжмийн төрөл нь бас ч Тайвань, Шянган Аомэн болон зүүн өмнөд Ази зэрэг нутагт уламжлагдаж ирсэн байна.

     Чэнь Мэй-э хамаг анх нь өнгөрсөн зууны далаад онд өмнөд нутгийн хөг аялгуутай танилцсан байна. Тухайн үе залуу зандан Чэнь Мэй-э Тайваний радиод ши жүжгийн нэвтрүүлэг хөтөлж байжээ.Нэгэн өдөр сонсогч түүнээс радионд яагаад өмнөд нутгийн аялгууг нэвтрүүлдэггүй юм гэж асуусхан байлаа. " Өмнөд нутгийн хөг аялгуу" гэдэг чинь юу бэ? Гэж тэрээр ихэд гайхсан бөгөөд түүнээс хойш1975 оноос Чэнь Мэй-эөмнөд нутгийн хөг аялгууны эртний хөгжмийг сурч, түүнийг сурхын төлөө тэрээр Тайвань, эх хуурай, зүүн өмнөд Азийн зэрэг газар болгоноор явж, өмнөд нутгийн хөг аялгууны нэртэй нэртэй мастераас суралцаж, хөгжимдэх болон дуулах мэргэжил сурчээ. 1982 онд тэрээр хүчлэн чармайж байгаад Хятадын өмнөд нутгийн хөг аялгууны эртний хөгжмийг анх удаа Европоор тойрон тоглуулж, Парист 7 цагийн урт концерт зохиож, маш их тусгал гаргасан байна. 30 гаран орны үндэстний хөгжмийн эрдэмтэд өмнөд нутгийн хөг аялгууны талаар симпозиум зохиож, өмнөд нутгийн хөг аялгуу гэх энэхүү эртний хөгжмийн ирэлтийг судалсан байна. Дотоод гадаадын ажил нэгтэдийн халуун дэмжилгээр Чэнь Мэй-э 1883 онд Тайваний Хан гүрэн Тан гүрний хөгжмийн ордныг байгуулсан байна. \Пэрлаймаа орчуулав\