Өвлийн улиралд цаг уур эрс хүйтэрч, ургамал модны навч шарлан унахын хирээр хүний бие махбодийн бодисын солилцоо ч харьцангуй удааширдаг байна. Өвгөд өтгөсийн таван цул зургаан эрхтэний чадавх муудаж, биеийн халууны хэмжээгээ тохируулах чадавх нь ч буурсан байдаг болохоор өвлийн улиралд бие махбодио 5 талаар дулаан байлгахыг эрхбиш чухалд үзэж анхаарах хэрэгтэй.
Нэг. Толгойгоо дулаан байлгах:
Хятадын уламжлалт анагаах ухаанд "Толгой бол арга хийгийн зангилаа газар гэж үздэг. Арга хий нь толгойгоор дамжин тун амархан гадагшилдаг юм байна. Өөрөөр хэлбэл халуун усны савны бөглөөг нь аваад тависантай адилхан. Хэрвээ толгойгоо дулаан байлгахгүй бол хамрын үрэвсэлд амархан нэрвэгдэж, толгой өвдөх, ханиад хүрэх, шүд өвдөх, гурван салаа мэдрэл өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд даамжрах юм бол тархи судасний өвчинд нэрвэгдэж болзошгүй юм. Иймээс настайчууд өвөлдөө малгай өмсч байх хэрэгтэй, ялангуяа гадагш гарахдаа заавал малгай өмсөх хэрэгтэй.
Хоёр. Биеэ дулаан байлгах:
Өвөл болж цаг уур хүйтрэхтэй зэрэг биеэ хөргөхгүй, дулаан байлгахыг хичээж дулаан хувцас хунар өмсөх хэрэгтэй. Хөвөнтэй хувцас хунар сонгохдоо хөнгөн, сэвсгэр, биед тааламжтай байхыг анхаарах хэрэгтэй. Ямааны ноолуур, шувууны өрөвлөг, мяндас, чин лүн мянь зэрэг материалаар хийсэн хувцас хунаруудыг сонговол сайн. Жирийн цагтаа гадуур сэлүүцэн алхах юм уу биеийн тамирын дасгал бэлтгэл хийж судас шөрмөсөө хөдөлгөж гадар орчны уур амьсгалын өөрчлөлтөд биеэ дасгах хэрэгтэй.
Гурав. Нуруугаа дулаан байлгах:
Хятадын уламжлалт анагаах ухаанд "Нуруу бол арга судасны далай" гэж үздэг. Хөгшин буурлууд нуруугаа дулаан байлгахыг анхаарахгүйгээр хэрвээ нуруунаасаа даарах юм бол бүх биеийн арга билэг хий тэнцвэрээ алдаж, хүний дархлаа буурч, элдэв өвчнийг эсэргүүцэх чадавх нь багасч хуучин өвчин нь сэдрэх юм уу даамжрах шинж тэмдэг илэрдэг. Иймээс настайчууд өвөлдөө хөвөнтэй ханжаар, ноосон элгэвч өмсч нуруунаасаа байнга дулаан явах нь тун чухал юм.
Дөрөв. Хөлөө дулаан байлгах:
"Хөлөөсөө жингэнэх муу" гэсэн хууч үг байдаг. Хөл нь толгойг бодох юм бол арга, билэг хий нь харьцангуй бага байдаг. Бас элэг зүрхнээс хол оршиж, байнга бүх биеийн тулгуур нь болж байдаг тул цусны эргэлт тааруухан мөртөө ялгуум биш байдаг. Үүнээс гадна, хөлний тослог давхрага нь нимгэн болохоор дулааныг хадгалах чадавхиар муу юм. Хөл даарвал мэдрэлийн системд нөлөөлж, амьсгалын замын салст бүрхэвчийн судсыг авчааж, цусны эргэлтийг багасган, дархлааг бууруулж, хоолой хамар хавийн өвчний вирусыг үржүүлэн, ханиад хүргэх юм уу багтраа, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, ходоод гэдэсний өвчин, үе мөчийн үрэвсэл, хөл нуруу өвдөх, сарын тэмдэг ирэхэд өвдөх зэрэг хуучин өвчнийг сэдрээдэг байна. Иймээс хөгшин буурлууд өвлийн улиралд гутал оймсоо цэвэр дулаахан байлгаж, байнга угааж хатааж байх хэрэгтэй. Жирийн цагтаа илүү алхаж явж хөдөлгөөн хийж цусны эргэлтэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй. Амьдрал тэтгэхүйн эрүүл мэндийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд орой унтахаасаа өмнө хөлөө халуун усанд дэвтээж, дараа нь хөлийнхөө улыг 10 минут хиртэй илж массажлах нь биеийн эрүүл мэндэд тун сайн нөлөө үзүүлэх болно.
Тав. Гэр байшингаа дулаан байлгах:
Өвлийн цагт настайчууд гэр байшингаа эрхбиш дулаалгатай байлгаж, дулааны хэмжээг 15℃ байлгах нь хамгийн тохиромжтой. Гэр байшин хүйтэн байх юм бол настай хүмүүс амархан даарч, амьсгалын систем болон зүрх судасны өвчин эмгэгт нэрвэгдэж, ноцтой уршиг татаж ч болзошгүй юм.\Л.Буянтогтох орчуулав\
|