Бээжингийн баруун дүүрэгт байрлах гурван га талбайтай Ян Тайшань өндөр настныг асрах газар нь Жиү фэн оргилын хормойд, Ян Тайшань уулын хоёр ойн цэцэрлэгт хүрээлэнгийн дунд байгаа тул ургамалын бүрхэлт сайн, агаар цэвэр , усны чанар маш сайн юм.
Уг настныг асрах газар нь 2000 онд эрхлэлт хийж эхэлсэн юм. Тухайн үед нүүрс шатаах халаалалтын төхөөрөмж хэрэглэж байсан тул бохир бодис гаргаж, эргэн тойрны орчин ахуйд зохих хэмжээгээр бохирдол үүсгэх болсныг уг өндөр настныг асрах газрын дарга Шюй Жүнтан анхааралдаа авчээ. Ингээд 400 мянган юаний хөрөнгө оруулж нүүрс хэрэглэдэг төхөөрөмжийг шатхуун хэрэглэдэг төхөөрөмжөөр өөрчилж, бохирдлыг ихээхэн багасгасан байна. Гэвч Шатахууны үнэ өсөхийг дагалдан дулаалгын өртөг ихээхэн нэмэгдснээр тэд нарны эрчим хүчийг ашиглахад анхаарлаа хандуулсан байна.
2007 онд Засгийн газрын дэмжлэг нийгмийн олон салбарынханы хандивын тусламжаар Ян Тайшань өндөр настныг асарах газар 1400 хавтгай дөрвөлжин метрийн талбай бүхий нарны эрчим хүчийг төвлөрүүлсэн төхөөрөмжийн халааллтын систем байгуулсан байна.
Нарны эрчим хүчний халааллтын төхөөрөмж байгуулсан нь бүх халааллтын системийг өөрчлөн сайжруулсан төдийгүй өрөөний дулааны хэмжээг өнгөрснийхөөс дээшлүүлж 20—22 градус орчимд баталгаажуулсан байна. Нарны эрчим хүчний халааллтын систем ашиглах болсон нь бохирдлыг багасган өөртгийг ихээхэн хэмнэснээр байгал орчноо хамгаалах, хөрөнгө мөнгөө хэмнэх тал талдаа бүр ашигтай байхыг эрхлэлт явуулагчидад ойлгуулсон байна гэж уг настныг асрах газрын дарга Шюй Жүнтан хэллээ.
Нарны эрчим хүч ашигласнаас хойших эдийн засгийн бодитой үр ашгийн тухай тэрээр танилцуулж хэлэхдээ, манай настныг асрах энэ газрын барилгын талбай нь 10 мянган хавтгай дөрвөлжин метр, хэрэв дулаалагад шатхуун хэрэглэхэд хүрвэл нэг өвөлийн дулаалагын өртөг 800 мянга юаньд хүрнэ. Өнгөрсөн жил бид нарны эрчим хүчний төхөөрөмж ашигласнаар өрөөний дулааны хэмжээ дээшилсэн төдийгүй өртгийг ихээхэн бууруулаад 200 мянган юаньд хүргэсэн байна гэжээ.
2005 онд уг настныг асрах газар нь өдөрт 100 тонн бохир ус цэвэршүүлж чадах ус цэвэршүүлэх дотор систем байгуулж, цэвэршүүлсэн усаараа хүнсний ногоо, зүлэг мод услах болж, жилд 1400 тонн цэвэр ус хэмнэх болсон байна. 8 жилийн хүчин чармайлтаар уг газар нь бохир утаа гаргахгүй, амьдралын бохир усаа цэвэршүүлж орчин ахуйгаа ногооруулж, зүлэгжүүлэхэд ашиглах болжээ. Үүнээс гадна, 400 хавтгай дөрвөлжин метр талбайтай борооны усыг хурамтуулах цөөрөм гаргаж, өндөр настайчуудын сайн дараараа хүнсний ногоо тарихад ашиглаж байна.
Өнөө Ян Тайшань өндөр настныг асрах газар нь Бээжин хотын эрчим хүч хэмнэн байгал орчныг хамгаалсан тэргүүний хамт олон болсон байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|