• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-01 14:48:36    
Өндөрийн харайлтын дэлхийн рекорд амжилт тогтоосон анхны эмэгтэй тамирчин

CRI

      1957 оны 11-р сарын 17-ны өдөр Хятадын өндөрийн харайлтын 20 настай эмэгтэй тамирчин Жэн Фэнрүн Бээжинд 1,77 метрийн амжилтаар Америкийн тамирчны хадгалж байсан 1,76 метрийн эмэгтэйчүүдийн өндөрийн харайлтын дэлхийн рекорд амжилтыг шинэтгэв. Энэ бол Хятадын хөнгөн атлетикийн тамирчин дэлхийн рекорд амжилтыг анх удаа тогтоосон төдийгүй, мөн 1936 оноос хойш Азийн тамирчин анх удаагаа дэлхийн хөнгөн атлетикийн рекорд амжилт тогтсон болно. Дэлхийн энэ рекорд амжилтыг хүлээж авна гэж Олон улсын Хөнгөн атлетик сонирхогчдын холбоо 1958 оны 1-р сарын 14-ний өдөр Английн Лондонд албан ёсоор мэдэгдсэн байна.

      Олимпийн хорооны баримжаанд хүрсэн өндөрийн харайлтын анхны хүүхэд тамирчин: 1980 оны 3-р сарын 30-ны өдөр өндөрийн харайлтын 17 настай тамирчин Жү Жяньхуа Чүнчинд болсон уралдаанд 2,18 метрийн өндөрийг тун амархан давж, Олимпийн хорооны баримжаанд хүрсэн Хятадын өндөрийн харайлтын анхны хүүхэд тамирчин болсон байна.

      Тулгуурт харайлтын хамгийн сайн амжилт тогтоосон тамирчин: 1980 оны 10-р сарын 12-ны өдөр Хятадын Бээжин хотын тамирчин Жан Чэн Ү-хань хотын Шиньхуа замын биеийн тамирын талбайд болсон Хятадын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах уралдааны тулгуурт харайлтын тэмцээнд 5,43 метрийн шилдэг амжилтаар Японы тамирчны тогтоосон 5,42 метрийн Азийн рекорд амжилтыг шинэчилж, Хятадын тулгуурт харайлтын хамгийн сайн амжилт тогтоосон тамирчин болсон байна.

      Эмэгтэйчүүдийн өндөрийн харайлтын дээд амжилт: 1982 оны 4-р сарын 23-ны өдөр, Хятадын эмэгтэйчүүдийн өндөрийн харайлтын тамирчин Жэн Дажэнь Бээжинд болсон Шилдэг тамирчдын хөнгөн атлетикийн уралдаанд 1,93 метрийн амжилтаар аваргалсан бөгөөд эмэгтэйчүүдийн өндөрийн харайлтын Азийн дээд амжилт тогтоосон байна.

      Азийн спортын наадмын өндөрийн харайлтын анхны аварга: 1982 оны 11-р сарын 19-ний өдрөөс 12-р сарын 4-ний өдөр хүртэл Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн спортын 9-р наадам дээр Хятадын өндөрийн харайлтын тамирчин Жү Жяньхуа 2,33 метрийн амжилтаар Азийн энэ наадмын өндөрийн харайлтын тэмцээний аварга болов. Энэ бол Хятадын Азийн спортын наадмын өндөрийн харайлтын анхны аварга болно.

     Дэлхийн өндөрийн харайлтын рекорд амжилтыг гурав удаа шинэтгэсэн анхны тамирчин: 1983 оны 6-р сараас 1984 оны 6-р сар хүртэлх 12 сарын дотор,  Хятадын өндөрийн харайлтын тамирчин Жү Жяньхуа 2,37 метр, 2,38 метр, 2,39 метрийн амжилтаар дэлхийн энэ төрлийн рекорд амжилтыг дараалан гурав удаа шинэтгэж, Дэлхийн өндөрийн харайлтын рекорд амжилтыг гурав удаа шинэтгэсэн Хятадын анхны тамирчин болсон бөгөөд мөн Дэлхийн өндөрийн харайлтын рекорд амжилтыг хамгийн олон удаа шинэтгэсэн тамирчин болсон байна.     \М.Цэцэн бэлэтгэв\