Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Баян-нуур аймгийн Урадын Дунд Хошууны тал нутагт адуу олширч, адууны соёл бууралтын шатанд байснаасаа дахин аажмаар сэргэн хөгжих байдал бий болсон байна. Хараа мохоосон ногоон талыг адууд чимж, Урадын малчид адууныхаа үүрсээд баясч байна.
Өнгөрсөн зууны 70-аад оны үед Урадын Дунд Хошуу нь 40 мянга гаруй адуутай байсан юм. Тал нутгийн цөлжилт, ган хуурай, өвс бэлчээрийг айл өрхөд гэрээгээр өгсөн зэрэг байгалийн болон хүний шалтгаанаас болж, эндэх тал нутгийн адууны тоо хэмжээ багасаж, 2005 онд 3000 гаруйхан адуу үлдсэн байлаа. Түүнээс хойш бэлчээрийг хааж, сэлгэн малжих бодлого хэрэгжүүлснээс экологийн орчин ахуй ил тод сайжирч, Урадын тал нутгийн малчдын мал аж ахуйн эрхлэлт эзэгнэлтийн талын үзэл сэтгэхүй шинэчлэгдэж, адуутай айл аажмаар нэмэгдэж, адууны соёл дахин хөгжиж эхэлсэн юм байна.
Урадын Дунд Хошууны Цонж сумын малчин Лүнна болон түүний хүү Дэлгэр бол хол ойрдоо нэрд гарсан хашир адуучин аав хүү юм. Гангийн гамшиг, өвс бэлчээрийн тачирдлаас болж, тэднийх хэдэн зуун адуутай байснаасаа хэдэн аравхан адуутай хоцорсон байжээ. 2006 онд Дэлгэр хэдэн зуун хонио бүхнийг худалдаж, 1000 гаа бэлчээртээ цөм адуу арчилчхаар болж, Урадын Дунд Хошууны адуугаар дагнасан малчин айл болсон байна. Хэдэн жилийн хүчин чармайлтаар Дэлгэрийн адуу нэмэгдээд 200 гаруй боллоо. Сүүлийн хэдэн жилд тэднийх жил болгон 30-аад адуу худалдаж, гэр бүлийн орлогоо нэмэгдүүлж байгаа бөгөөд, нэн чухал нь адуу нь олширсноор адуу тамгалах зэрэг адууны соёлын арга хэмжээ нь улам хөгжилтэй болсон байлаа. "2006 оноос өмнө бид адуу тамгалах үед зөвхөн хөрш зэргэлдээ айлуудаа дуудан туслуулж, хэлбэр маяаг нь ч их дөхөм байсан. 2006 оноос манайхан адууны соёлын найр зохион байгуулах болсон бөгөөд адуу тамгалахаас гадна мөн морь уургалах, эмнэг сургах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиох болсон юм" гэж Дэлгэр гуай ярьж байлаа. Энэ жил Бээжингийн олимпийн наадмыг угтахын төлөө, Дэлгэрийнх адууны соёлын 2-р найраа амжилттай зохион байгуулсан байна. Адууны соёлыг хамгаалан хөгжүүлэх үүднээс Урадын Дунд Хошуу нь 1996 онд Улаан хээр хурдан морины нийгэмлэг байгуулав. Энэ нийгэмлэгийн дагуулаг дор Урадын тал нутагт адуутай айл олширч, жил болгон болдог адууны соёлын найр наадам нь малчин түмний баяр найрын өдөр болсон байна.
Бүртгэлээс үзвэл, өнөө Урадын Дунд Хошууны адууны тоо толгой нэмэгдээд 4000 гаруй болж,, адуутай айл нэмэгдээд 30 гаруй болсон юм байна. Адууны соёлыг нэн сайтар хамгаалан хөгжүүлэхийн төлөө Урадын Дунд Хошууны Улаан хээр хурдан морины нийгэмлэг нь Урад адууны соёлын жуулчлалын бүс байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
|