Лаосын ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Лаосын эх орны байгуулалт фронтын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сисават Кеобоуфаны урилгаар, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, УТЗЗБХХ-ны дарга Жя Чинлинь 12-р сарын 1-нд Лаосын нийслэл Вьентъян орж, Лаост албан ёсны найрсаг айлчлал хийж эхэллээ.
Жя Чинлинь нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Лаосын сайн хөршийн найрсаг харилцаа болон бүх талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэн эрчимжүүлэх нь хоёр орон болон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд тус бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд ашигтай юм. Энэ айлчлалаар ойлголцлоо нэмэгдүүлэн, найрамдал итгэлцлээ зузаатгаж, Хятад Лаосын урт хугацааны тогтвортой, найрсаг, харилцан итгэлцсэн бүх талын хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|