• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-02 19:04:40    
Хятад улс эх баялгийн дагуулын олгосон тоо баримтыг гадаадын орнуудад идэвхтэй хангаж байна

CRI

      Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг судлан үйлдвэрлэсэн 20 жилийн ойг дурсган тэмдэглэх хурлыг 11-р сарын 23-ны өдөр Бээжинд хийсэн байна. Хятад Бразилын хамтаар судлан үйлдвэрлэсэн газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг одоо холбогдох орнууд өргөнөөр ашиглаж, Хятад болон холбогдох орны нутаг дэвсгэрийн эх баялгийг шалгах, нээн ашиглах, удирдан хамаарахад олон чухал үйлчилгээ хангаж байна.

      Газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг газрын бөмбөрцгийн эх баялгийн хайн тодлож, шинжилгээ хийхэд ашигладаг. Тэр нь хөрсөн давхаргыг нэвт харж, хүмүүсийн олж үзэхгүй хөрсөн давхаргын бүтэц, газар доорх эх баялаг зэргийг илрүүлж, ой шугуй, далай тэнгис, агаар мандал зэрэг эх баялагт хяналт хэмжилт хийж, байгалийн ноцтой гамшгийг урьдчилан мэдээлж болдог. Хятадын сансар судлалын үндэсний газрын дарга Сүнь Лай Янь танилцуулж хэлэхдээ, хорин жилийн өмнө Хятад улс Бразилтай хамтран газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг судлан үйлдвэрлэж, одоо нэгэнт гурван дагуулыг амжилттай хөөргөөд байгаа бөгөөд үүнийг сансар судлалын дээд техникийн салбар дахь "Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ" гэж нэрлэж байна гэжээ.

      Одоо болтол уг гурван дагуул Хятадад нийт 500 мянга гаруй тоо баримт олгож, хятадын нутаг дэвсгэрийг 300 гаруй удаа бүрхсэнтэй тэнцэж байна. Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуул Хятадын нутаг дэвсгэрийн эх баялаг, хот тохижуулалт, байгаль орчны хяналт зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний зэрэгцээ уг дагуул нь Бразилын эдийн засгийн байгуулалт, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

     Хөөргөөд байгаа газрын бөмбөрцгийн гурван дагуулын дунд хоёр нь тойрог замдаа тогтвортой ажиллаж, газрын бөмбөрцгийг өдөр шөнөгүй ажиглаж, өндөр хурдтай тоо баримт дамжуулах системээр авсан тоо баримтаа газрын гадаргууд бий станц руу дамжуулж байна. Түүний дамжуулсан эдгээр тоо баримтыг боловсруулан төрөл бүрийн зураг, бусад баримт материал бүрдүүлэн Засгийн газрын холбогдох салбарт бодлого тогтоох үндэс баримт хангаж байна. Хөдөө аж ахуйгаар жишээлж хэлэхэд, Хятад улсад газрын бөмбөрцгийн дагуулыг голцуу хөдөө аж ахуйн таримлын бүрхэвчийн байцаалт тэрчлэн ургацын байдал зэрэгт хяналт тавихад ашиглаж байна.

      Үүнээс гадна Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулын тоо баримтыг гай гамшгийн хяналт, хот тохижуулалт зэрэг талд өргөн ашиглаж үр бүтэмж сайтай байна. Хятадын Сычуаний Вэньчуаний 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа хятадын засгийн газрын холбогдох салбарууд Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг ашиглан шамшигдсан районд хяналт тавиулж, гамшгийн байдлыг зөв оновчтой ойлгоход чухал үйлдэл үзүүлжээ.

      Газар хөдлөлтийн гамшиг болсны дараа Хятадын эх баялгийн дагуулын хэрэглээний төв Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг ашиглан Хятадын газар хөдлөлтийн үйл хэрэг хариуцсан газар, Усан ашиглалтын үндэсний газар, Сычуань мужид гамшгаас өмнөх болон гамшгийн дараах гурван харааст стерео зураг олгож, дараа нь 23 удаа хяналт хэмжилт хийж, 86 газар уул нурсныг илрүүлж, уур нуран гол мөрнийг хашиж бүрдүүлсэн 14 тунамал нуур болон нэг гүүр нурсныг илрүүлжээ.

      Бразилд Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг өргөнөөр ашиглаж байна. Ялангуяа Амазон мөрний бороонт ойд хяналт хэмжилт хийж, ой модыг дураар огтлон үгүй хийхийг тогтоон барих талаар үр ашигтай үйлдэл үзүүлж байна. Одоо Бразилд 15 мянга гаруй байгууллага Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулын хангаж байгаа тоо баримтыг ашиглаж байна.

     Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулын өргөн хэрэглээ болон сайн чанарыг харгалзан уг дагуулын хангаж байгаа тоо баримтад нэн олон орон анхаарал хандуулах болсон байна. Иймээс Хятад улс Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулын олгосон тоо баримтыг гадаадын орнуудад идэвхтэй хангаж байна гэж Хятадын эх баялгийн дагуулын хэрэглээний төвийн дарга Гүө Жянь нин танилцууллаа.

      Одоо болтол Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулын олгосон тоо баримтыг Норвеги, Шевийд, Канад, Австарли зэрэг оронд хангах туршилтыг хийгээд байгаа юм.

      Үнээр ч барахгүй Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуул нь олон улсын байгууллагын зохион байгуулсан холбогдох төсөлд оролцож байна. Ноднин жилийн сүүлчээр Хятадын засгийн газар Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг ашиглан дэлхийн хүнд ноцтой гамшигт хяналт хэмжилт хийх үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

      Хятад Бразилын засгийн газар Африкийн орнуудад Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг олгож байгаа холбогдох тоо баримтыг олгож байхаар шийдсэнийг сурвалжлагч сайхан Хятад Бразилын газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуулыг судлан үйлдвэрлэсэн 20 жилийн ойг дурсган тэмдэглэх хурлаас мэдээлжээ.

      Одоо Хятад улс болон Бразил улсын хамтран судлан бүтээсэн чадавх сайтай газрын бөмбөрцгийн эх баялгийн дагуул 3 дугаар болон 4 дүгээрийг 2010 он болон 2013 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.