Дэлхийн хятад бизнесменүүдийн зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн төв Чан чүнь хотод болсон юм. Бүх дэлхийн 40 шахам улс орон газар нутгийн хятад бизнесменүүд цугларч, хамтын ажиллагааны боломж болон хэлбэрийг судалж, зүүн хойд Азийн хөгжлийн хэтийн төв сайн байна гэж үзсэн байлаа.
Дэлхийн хятад бизнесменүүдийн зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт бол Гирин мужид 4 жил дараалан зохиогдож байгаа зүүн Азийн худалдаа хөрөнгө оруулалтын яармагийн нэг чухал агуулга юм. Хятадын зүүн хойд зүгийн Хар-мөрөн, Гирин, Ляонин гурван муж болон Өвөр Монгол нь зүүн хойд Азийн төвд байрладаг бөгөөд Орос, Солонгос, Монголтой нутаг залгаж, Япон, Өмнөд Солонгостой ойролцоо оршиж байдгаараа зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төв район болсон юм.
Хятадын зүүн хойд зүгийн 3 муж бол аж үйлдвэрийн нэртэй хуучин баазууд юм. Хятадын химийн аж үйлдвэр, хар төмөрлөг, авто машин зэргийн чухал аж үйлдвэрүүд нь хагас зууны өмнө бүр энд мэндэлсэн юм. Энэ газрын эх баялгийн давууг хятад бизнесменүүд маш их сонирхож байгаа аж.
Зүүн хойд зүгийн 3 муж нь зүүн хойд Азийн хөгжлийг ахиулахад үйлдвэрлэлээ шинэчилж, шинэ техник хэрэгжүүлж, удирдлагын шинэ туршлага хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. Эдгээр нь дэлхийн хятад бизнесменүүдэд бүр байгаа бөгөөд хөрөнгө мөнгө, туршлага, техник ч хангаж болох юм. Өнөө даяарчлал нь ид өрнөж байна.Хятадын зүүн өмнөд далай дагуу нутгаар жишээлж хэлэхэд, хөдөлмөр жигдэрсэн аж үйлдвэрүүд нь дотор газар руу шилжиж байна. Зүүн хойд Азид асар их эх баялаг байгаа бөгөөд маш их хэмжээний хүн хүчний эх баялагтай байж, бас зам харилцааны зэргийн маш сайн дэд бүтцийн байгуулалттай юм. Эдээр нь хятад бизнесменүүдийн хөрөнгө оруулалтын халуун цэг болох нөхцлийг хангасан бөгөөд мөн ч хоёр талаараа хамтаар хөгжих сайн боломж юм.
Дэлхийн хятад бизнесменүүдийн зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулсан Гирин муж нь улам нээлттэй бодлого болон ажил хэрэгч байр сууриар хөрөнгө оруулалтын тэргүүн сайн орчин ахуй буй болгож, тэргүүний үйлчилгээ хангаж, гадаад дахь хятад хүмүүс болон харьяат нартай нэн өргөн, нягт харилцаж, нэн үр ашигтай харилцаа хамтын ажиллагаа хийж, нэн их шинэ амжлт олохоор чармайн зүтгэж байгаа юм.
|