Хувьцааны биржийн байдал өөдрөг бус, дэлхий нийтийг хамарсан банк санхүүгийн хямралын нөлөөнд байгаа байдалд, гадаадад суралцагсдын тоо хэмжээ харин ихээр нэмэгдсээр байна. 2010 он гэхэд гадаад суралцагсдын тоо 200 мянгад хүрнэ гэж Хятадын Боловсролын Яам болон Улсын Статистикийн Газар 2006 онд төсөөлж байсан, гэвч 2008 оны эцсийн байдлаар, Хятадаас гадаадад очиж суралцагсдын тоо нь 200 мянгаас давжээ.
2009 онд өндөр дунд сургуулийн насны хүүхдийн гадаадад суралцах, их дээд сургуулийн үндсэн ангийн оюутны гадаадад суралцах нь ийм ашигтай 4 талтай байгаа юм:
1. суралцах өртөг доор.
Банк санхүүгийн хямрал гарснаас хойш, гадаадад суралцах зардлал харьцангуй доор болсон юм. Барагцаалсан дүнгээр, Америкт суралцахад жилд 50 мянган юань, Их Британид суралцахад жилд 80 мянган юань, Океанд суралцахад жилд 100 мянган юань тус тус хэмнэх тооцоотой байна.
2. суралцах боломж нэмэгдэнэ.
Гадаад орнуудын их дээд сургуулиудын хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь уул нь аж ахуйн нэжгийн хандиваас ирэлтэй байсан. Банк санхүүгийн хямрал гаарахын хирээр, тэдний энэ талын хөрөнгө мөнгө нь харьцангуй багассан бөгөөд Америк, Их Британи, Канад, Океан зэрэг улс орны сургуулиуд бүр гадаадаас оюутан сурагч элсэх хүрээ хэмжээгээ өргөтгөн, хөрөнгө мөнгө хүрэлцээ муутай байгаагийн нөхвөр болгох болно.
3. визийн зөвшөөрлийн байдал цаашид сайн хэвээр байх болно.
Австрали хэсэг визийн зөвшөөрлийн эрсдэлийн зэрэглэлийг сул болгожээ. Канадын Засгийн газар олон улсын оюутны ажлын визийн хязгаарлалыг сул болгож, хөлсний ажил хийх бодлогыг хууль ёсны болгожээ. Их Британи ирэх жилийн хавраас "оноо тэмдэглэх дүрэмт" визийн шинэ бодлого хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь Хятадын оюутнуудад ашигтай болох юм.
4. төгсөлт нь ажлын байр олох боломж сайтай цаг үед тохионо.
Банк санхүүгийн хямрал нь давтамжийн чанартай байдаг болохоор, өнөөгийн өөдрөг бус байдалд гадаадад суралцаж, эдийн засаг аажмаар сэргэх үед ажлын байр хайх нь хувь хүний нэн зохистой төлөвлөгөө болдог. Удаа болгоны хямралын дараа бүр аж ахуйн нэгжийн хүн хүч ажилд авах, ажлын байр хайх оргил үед ордог жамтай байдаг.
2009 онд гадаадад магистрант, докторантаар суралцах, сурлагын тэтгэлгийн мөнгөний өргөдөл дэвшүүлэхэд нэн их бэрхшээл тохиох юм. Өнөө, зарим улс орнууд болон зарим их дээд сургуулиуд сурлагын тэтгэлгийн мөнгө олгох хэмжээгээ багасгаж эхэлсэн байна. Шишээ нь: Их Британийн Засгийэн газраас олгодог сурлагын тэтгэлгийн мөнгө нь 18 мянган фунд стерлин байснаасаа буураад 800 фунд стерлин болсон байна. Эдийн засаг өөдрөг бус байдалд, ажилтай их олон хүн ч магистрээс дээш эрдэм зэрэгт горилогчоор суралцах байдал гарах тул, тэд сургуульд элсэх орон тоонд орох, сурлагын тэтгэлгийн мөнгөний хүрээд багтахын төлөө, гадаадад суралцах сургач оюутнуудтай өрсөлдөх болно.
|