• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-02 18:10:58    
Хятадын нийгмийн олон салбарынхан нэрт кино найруулагч Ше Жинийг дурсан санагалзаж бий

Хятадын Олон Улсын Радио

       Саяхан, хятадын нэрт кино найруулагч Ше Жинь 85 насан сүүдэр зооглож таалал төгссөн байна. ингээд Хятадын нийгмийн олон салбарынхан төрөл бүрийн арга хэмжээ зохион байж, энэхүү Хятадын кино урлагт аугаа их гавья зүтгэл оруулсан хүнээс дурсан санагалзсан аж.

      Ше Жинь 1923 онд Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Шанюй шяньд төрж өсжээ. 1941 онд тэрбээр Сычуань мужийн Жян-ань үндэсний ший жүжгийн тусгай мэргэжлийн сургуульд элсэн орж, 1948 оноос эхэлж кино найруулагчаар ажилласан байна. 1957 онд Ше Жиний найруулсан "Эмэгтэйн сагсан бөмбөгийн багийн 5-р номерт" гэсэн кино нь түүний нэг л шөнийн хооронд нэр алдар нь Хятад даяар дуурссан нэрт хүн болгожээ. Уг киноны үлгэр, үйл явдал нь тухайн цагийн Хятадын үзэгч сонгогчдын дур сонирхлыг ихээхэн татаж, хүмүүсийн халуун хүрээллийг хүртэж байсан. Мөн ч уг кино нь олон удаагийн олон улсын киноны наадмаас шагнал хүртэж, Ше Жинийг тэр нэгэн цаг эриний хамгийн нэрт кино найруулагчийн нэг болгосон байна.

      Үүнээс дараах 50 жилийн кино найруулагчийн ажилдаа, Ше Жинь нь маш чанга түүхт үүрэг хариуцлагат овор болон нийгэмд хариуцах үзэл ухамсрыг эх эцэс баримталж, төвлүүл чанга мөртлөө хялбар ойлгомжтой арга хэлбэрээр Хятадын нийгмийн адил бус цаг хугацааны өөрчлөлт хувиралтыг хүмүүст дэлгэн харуулсан байна. тэрбээр "Эмэгтэй улаан цэрэг", "Бүжгийн тайзан дахь эгч дүү", "Аа, өлгий минь", "Адуучин", "Фүрүн балгас", "Хар тамхины дайн" зэрэг 20 гаран киног удирдан найруулсан бөгөөд эдгээр кино нь бүр Хятадын киноны түүхэн дэх мөнхийн гэрэл цацрангуй бүтээлүүд болж чадсан байна. Өнгөрөгч зууны 80, 90-ээд оны үеэр, Франц, Америк, Энэтхэг зэрэг улс орныхон тус тус "Ше Жиний найруулсан киноны үзэсгэлэн"-г ажиллуулсан байдаг. Мөн гадаадын кино шүүмжлэгчид Ше Жинийг "орчин үеийн олон улсын киноны тавцан дахь хамгийн нэр хүндтэй Хятад хүн" хэмээн үнэлсэн байдаг.

      Ше Жинь нь кино найруулахдаа реализмын зохион бүтээлгийн онол үзлийг хэлбэлзэлгүй баримталж, киноны дүрийг хянуур бүтээхээр дамжин, адил бус түүхэн цаг үе дэх хүмүүсийн гадар байдлаас дотоод үзэл сэтгэл хүртэл бүрэн гүйцэд харуулахыг зорьдог байлаа.

      Тэгэхэд өнөөдөр энэхүү аугаа уран бүтээлч маань таалал төгсөв, гэвч түүний насан туршийн зорьж тэмүүлэн байж урлан бүтээсэн тэдгээр олон кино нь цэцэн хөшигт мөнгө тэмдэглээстэй байх нь бас ч хүмүүсийг тайвшруулах юм болбуу гэж би бодож байна.