Шинэ Засгийн газрын аюулгүй байдлын группийн бүрэлдэхүүний нэрсийг Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама орон нутгийн цагаар 12-р сарын 1-ний үдээс өмнө Чикакод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дэр нийтэлжээ.
Обамиа мөн хурал дээр, Конгресс дахь Нью-Йорк муж улсын сенатч, тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж, Батлан хамгаалахын сайд Роберт Гатесыг уул туушаалд нь хэвээр ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлжээ. Хиллари Клинтон хэлэхдээ, би тушаалд орсныхоо дараа, олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж дэлхийн банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэж, олон улс дахь Америкийн дүр төрхийг сайжруулахын тулд чармайж, Америкаар нааштай үүрэг гүцэтгүүлэх болно гэлээ.
Ираны асуудал, Солонгосын хойгийн цөмийн асуудал болон Дундад дорнодын энхийн үйл явц нь шинэ Засгийн газрын юуны өмнө зохицуулах дипломат асуудал юм гэж Обама илэрхийллээ. Дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн хүчинтэй байгаа байдлаа Америк цаашид хадгалах явдал Америкт шаардлагатай байна гэж Обама бас тэмдэглэжээ.
Тушаалд орсноосоо хойш 16 сард багтаан, Иракаас Америкийн байлдааны цэргийн ангийг бүхнийг татана гэж сонгуулийн үеэр хийсэн амлалтаа биелүүлж, терроризмийн эсрэг тэмцлийн гол талыг Афганистан руу шилжүүлнэ гэж тэр бас нотолжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|