Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжю мужийн мио үндэстэн дүн үндэстний өөртөө засах жюгийн сижян сууринд мянган өрөхтэй мио үндэстний тосгон гэж байдаг. Тэр нь өнө удаан түүхтэй байж, мио үндэстний соёлыг нэлээд бүрэн бүтэн хадгалж байгаа районы нэг юм.
Сижян суурины мио үндэстний тосгонд 1000 гаруй өрөх амьдарч байдаг, мөн хятадын хамгийн том мио үндэстний тосгон болно. Учир иймээс мио үндэстний хүмүүс Сижянг хэлэх бүр Сижянгийн том тосгон гэж хүндэтгэн дууддаг юм. Орон нутгийн аялал жуулчлалын ажлыг хариуцсан хүн Ян Зичангийн танилцуулснаар, Сижянгийн мио үндэстний тосгоныг түү соёлын нэрт суурины дагуу хөгжүүлж байгаа юм байна, шинэ барилга барихдаа ч хуучин гэрийн маягаар байгуулж, гол нь хуучин эртний соёлтой гэснийг товойлгох гэсэн юм гэжээ.
Мио үндэстний орон сууцын хамгийн онцлогтой зүйл нь модон хөлтөй байшин болно. Сижянгийн мио үндэстний тосгонд модон хөлтэй байшингаа уулын энгэрийг даган байгуулж, холоос харахад дэгтэр дэгтэр ой л гэж санагдна.
Сижян мио үндэстний тосгон нь мужийн шатны түүх соёлын нэрт суурин юм, мөн Гүйжю мужийн голдлоготой хамгаалан байгуулж байгаа үндэстний шян суурины нэг болно. Хүмүүс энэ сууринг "мио үндэстний соёл урлагийн музей" , мио үндэстний түүх соёлыг судлах "амьд чулуужмал" гэдэг. Гоё сайхан байгалийн өнгө үзэмж, өвөрмөц онцлогтой миогийн зан ааль нь дөрвөн зүгийн жуулчдын сонирхлыг татсан байна. Анх удаагаа сижянд ирж байгаа жуулчин Чэнь сөин сэтгүүлчид хэлэхдээ, би анх удаа мио үндэстний тосгонд зочилж байна, маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн, ийм байдал нь манай Гуандүн мужид харагдахгүй юм. Ялангуяа энэ нутгийн барилга нь их сонирхолтой, хүмүүс нь ч зочинсог, үнэхээр маш таалагдаж байна гэжээ.
Бусад үндэстний цөөнхүүдтэй адилаар холоос ирсэн зочдыг дайлахад миочууд юуны өмнө амтат дарсаа барьж, архин дуугаа дуулдаг. Ли Жэнь гэдэг нутгийн иргэн Сижянгийн тариачин айлын жуулчлалын ажлыг эрхлээд тав зургаан жил болж байгаа юм. Тэдний гуанз нь мио үндэстний нутгийн хоолоор голлуулж, урт ширээтэй миогийн хоол нь хүмүүст хамгийн таалагдсан байдаг. Цуглсан хүн олон юм уу төрөл садан найз нөхөдтэйгөө хамт байхад миочууд урт ширээ гаргаж хоол иддэг. Гэрийн эзэн болон зочид нь тус тус нэг талд суугаад, харилцан хундага өргөж архи уудаг. Миогийн онцлогтой хоол гэвэл тахианы махтай шингэн будаа, халуун ногоотой хоол, нутгийн хиам зэрэг байна.
Сижянгийн мио үндэстний тосгонд айлчлахад зорьж очсон газар бүгд нь таны сонирхолыг татах нь лавтай. Жуулчилж дуусаад буцах үедээ мөн миочуудын уламжлалт мөнгөн эдлэлээс ч авч болно. Миочуудын мөнгөн эдлэл нь олон жилийн түүхтэй бөгөөд үндэстний цөөнхийн дундаа ч маш нэртэй юм. Сэтгэлд таалагдсан хэдэн зүйлээс авч, найз нөхөддөө дурсгалын бэлэг болгон өгөх нь мөн таатай.
|