Эрхэм сонсогчдоо, ХОУР болон Сычуань мужийн аялал жуулчлалын албын хамтран зохион явуулж буй "Үзэсгэлэнт Сычуань" аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдааныг хүлээн авч сонсож байгаад баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ энэхүү уралдааны цуврал мэдээллийн сүүлийн хэсэг—Дэлхий даяар алдаршсан Сычуань нутгийн тансаг идээ мэдээллийг хүргэе.
Юуны өмнө танаас хоёр асуулт асууя.
Асуултын арван гуравдугаар сэдэв: Сычуаньчууд хоолны ямар амтанд нь илүү дуртай вэ?
Асуултын арван дөрөвдүгээр сэдэв: Шүлхий тутаргын бурамтай боорцгийг Сычуаньчууд юу гэж нэрэлдэг вэ?
Та дараах мэдээллийн дотроос энэ хоёр асуултын хариуг олж болно.
Сычуань нутгийг тансаг идээний өлгий гэлцдэг. Сычуань хоол нь Хятадын дөрвөн том төрлийн хоолны нэг болсны хувьд, хуурч хайрах өвөрмөц арга барил болон өнөр өтгөн нутгийн онцлогоороо дотоод гадаадад алдаршсан билээ. Сычуаний хоол нь төрөл бүрийн ногоогоор хийддэг бөгөөд, олон янзын үнэр амттай байдаг. Гэлээ ч Сычуаньчууд халуун амттанд нь хамгийн илүү дуртай байдаг. Тийм болохоор Сычуань хоолыг дурдахтай зэрэг хамгийн түрүүнд Сычуаний халуун мөртлөө амттай хоол нь хүмүүсийн санаад ордог байна. Сычуаньчууд яагаад халуун ногоонд дуртай байдаг талаар Сычуань Их Сургуулийн профессор, зан үйл судлаач Мао Жяньхуа танилцуулж байна, түүний үзэхээр энэ нь Сычуаний түүх, газар зүйн онцлогтой холбоотой юм байна.
"Сычуань нутаг нь хотгор газар байрлаж байдаг тул, бүгчим чийглэг уур амьсгалтай, хүмүүс нь үе мөчний өвчин олох нь элбэг байдаг. Хуажао гэдэг ургамал нь хүний биеийн судасны ажиллагааг сайжруулж, үе мөчид шар ус тунахаас сэргийлдэг. Чинжү ч гэсэн ийм онцлогтой байдаг. Сычуаньчууд халуун ногоонд дуртай байдаг нь газар зүйн нөхцөл болон цаг агаарын онцлогоос болсон юм. Тэгэхдээ Сычуаньд зөвхөн хан үндэстэн халуун ногоонд дуртай биш, бусад үндэстний цөөнхүүд ч халуун ногоонд маш дуртай байдаг." гэжээ.
Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Сычуань нутгийн ногоо нийт 4000 гаруй төрөл байдаг аж. Гол голыг дурдвал, Гүн бао жи дин гэдэг тахиан махны хуурга, Жан ча яа гэдэг шарсан нугас, Хүй гүө рөү гэдэг гахайн алаг махтай хуурга, Юй шян рөү сы гэдэг чихэрлэг хүчиллэг амттай махтай хуурга зэрэг бий. Эдгээр ногоо нь амт, үнэр, өнгө зэрэг олон талаараа бүр маш нарийн журамтай байдаг. Халуун ногоотой дүпүү Сычуань нутгийн хамгийн алдартай уламжлалт ногооны нэг нь болно. Сүүн цагаан дүпүүг улаан хүрэн өнгөтэй үхрийн махны хэрчмэлээр чимэглэж, дээр нь ургуулсан сармисыг холиод гадуур нь тойруулаад тунгалаг улаан тосноос дусаасан байдаг. Энэ талаар Чэндү хотын Лао Фан зы буюу Хуучин байшин сычуань гуанзны эзэн Ван Бинь танилцуулж байна.
"Халуун ногоотой дүпү нь зуу гаруй жилийн түүхтэй болж байна, энэ тухай ийм нэг домог байдаг. Энэ ногоо эрт дээр үед Чэндү хотын хойд дүүргийн Вань Фү чао гэдэг бяцхан гуанзнаас ирэлттэй юм байна. Гуанзны эзэн нь Чэнь овогтой. Эзэгтэй нь цоохор царайтай байжээ. Тийм болохоор нь хүмүүс гуанзны эзэгтэйг Чэнь цоохор гэж дууддаг болж. Цоохор хатагтай дүпүүг махтай хуурах дуртай байжээ. Ингэж хийсэн хоолыг хүмүүс маш их идэх дуртай байсан тул, ийм ногоо өнөө болтол уламжлагдаж ирсэн гэдэг яриа бий."
Өнөөдрийн хувьд, халуун ногоотой дүпүү нь Хятад улсад төдийгүй дэлхийн дахинд ч алдаршсан байна. Халуу ногоотой дүпүүтэй адилхан нэр алдартай хоол нь Сычуаний халуун тогоо болно. Сычуань очоод халуун тогоо зооглохгүй юм бол Сычуаньд ирсэнгүйтэй адилхан гэж хүмүүс ярьдаг. Сычуаньчууд уур савссан халуун тогоогоо тойрч суугаад янз янзын амтлагчаа хийгээд ярилцаж хөөрөлдөж хооллож суух дуртай байдаг. Сычуаний нэр алдартай Хуан Чэн Лао Ма гэдэг халуун тогооны гуанзны ажилтан хатагтай ЗүөЯньмэй Сычуаний халуун тогооны талаар танилцуулж байна.
"Сычуаний халуун тогоо нь улаан цагаан хоёр янзын шөлтэй байдаг. Улаан шөл нь халуун ногоотой, цагаан шөл нь халуун ногоогүй. Хоёр янзын шөлөндөө үхрийн мах, тахиан мах, гүзээ, янз бүрийн ногоо зэргийг болгож иддэг. "
Сычуань нутагт бас халуун тогоонд шорлог болгож идэх заншилтай. Ийм шорлогийг Чуань Чуань Шян буюу амттай шорлог гэж нэрлэдэг. Чэндү хотын хамгийн алдартай Чуань чуань шян гуанзны эзэн Фэн Чиншү ингэж танилцуулж байна.
"Чэндү хотод хөгшин залуугүй бүгдээрээ л чуань чуань шян гэдэг хоолонд дуртай. Үнэ ханшийн хувьд боломжийн байдаг. Идэх дуртай зүйлүүдээ нарийн зорсон хулсанд нийлүүлж хатгаад халуун тогоондоо болгож идэх нь олон төрлийн амттаныг зэргээр идсэнтэй адилхан юм ." гэжээ.
Сычуаний нутгийн идээн дээр дурдсан хоол ногоонуудтай адилхан Сычуаний идээний бас нэгэн брэнд байгаа юм. өлзийт боов, банш, лавшаа, сан да пао зэрэг нутгийн идээн үлэмж бий. Хол ойрын зочин гийчид Сычуаний нутгийн идээнд бас ч их дуртай байдаг.
Сычуаний нутгийн идээн нь өнө удаан түүхэн уламжлалтай, өвөрмөц амттай бөгөөд ихэнх нутгийн идээний нэр нь сонирхолтой үлгэр үйл явдалтай байдаг аж. Сань да пао буюу гурванд дуугарах пуужин гэдэг нутгийн идээнийг зөвхөн нэрнээс нь ямар идээн гэдгийг төсөөлөхийн аргагүй байдаг. Сычуань Их Сургуулийн профессор, зан үйлийн судлаач Мао Жяньхуа танилцуулж хэлэхдээ, сань да пао гэдэг нь шүлхий тутаргын цагааны бурамтай боорцгийг хэлж байгаа юм. Тэгвэл сань да пао гэж нэрлэсний учир нь ийм байжээ.
"Сань да пао гэдэг боорцгийг хийх арга нь нэлээд онцгой байдаг, шүлхий тутаргын цагаанаа нутаглаж өлзийт боовноос арай том хэмжээгээр нухна. Тэгээд энэхүү боорцгоо хүрэл план дээр дуу гартал нь элдэнэ, дараа нь түүнийгээ хулсан саванд хийгээд дотор нь гүнжийн талх, боорцгийн нунтаг хавчуулаад дээр нь бурамтай ус асгана. Сан да пао гэдэг нь яг энэхүү гурав дуугарах дуугаар нь нэрлэсэн юм. "
Ердөө хүмүүс Сычуань ногооны хамгийн сайн нь Чэндү, Чүнчин хоёр газарт бий гэлцдэг. Гэвч Сычуаний бусад газрууд ч гэсэн сайхан сайхан идээн олон байна. Жишээлбэл, Сычуаний өмнөд нутгийн И Бинь хотод маш олон алдартай нутгийн идээнүүд байдаг. И Бинь хотын аялал жуулчлалын газрын ажилтан Шүн Лүнфан танилцуулж хэлэхдээ, И Бинь хотод гурилтай шөл гэхэд л арван хэдэн төрөл бий. Өдрийн гурван цагаар гурилтай шөл идлээ гэхээр бодоход хагас сар өдөр болон өөр гурилтай шөл идэж болдог. Эдгээрийн дотор хамгийн алдартай нь Рань мянь буюу ноцдог гурилтай шөл байдаг. И Бинь хотын Рань мянь гэдэг гурилтай шөл нь Сычуаний өмнөд нутагт маш их алдартай. Энэхүү гурилтай шөлийг нарийн ширийн олон дамжилгыг дамжиж болгодог. Улайсан тогоондоо хүнсний тосоо буцалгаж, дээрээс нь буурцгийн соёо, газрын самар зэргийг хийж буцалгаад байхаар нь ноцож эхэлдэг. Энэ онцлогт нь үндэслэж ноцдог гурил гэж нэрлэсэн байна.
Эрхэм сонсогчид оо, сая танд "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн долоо дахь хэсгээс танилцууллаа. Одоо энэ мэдээлэлтэй холбогдсон хоёр асуултыг давтаж хэлье.
Асуултын арван гуравдугаар сэдэв: Сычуаньчууд хоолны ямар амтанд нь илүү дуртай вэ?
Асуултын арван дөрөвдүгээр сэдэв: Шүлхий тутаргын бурамтай боорцгийг Сычуаньчууд юу гэж нэрэлдэг вэ?
Энэ мэдлэгийн уралдаанд оролцохыг хүсэж байвал, та хариултаа шуудангаар юм уу, мэйлээр ирүүлж болно. Манай шуудангийн хаяг: MONGOLIAN CERVICE, CRI-5, CHINA RADIO INTERNATIONAL, P.O.BOX 4216, BEIJING P.R.CHINA, 100040. Манай мэйл: mon@cri.com.cn. Уг асуулт хариултын уралдаан нь 2009 оны 4-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэл явагдана. Уралдаан дууссаны дараа бид захидал, мэйл ирүүлсэн сонсогчдын дундаас 1,2,3-р байр эзлүүлж, шилдгийн шилдэгт шалгарсан сонсогчийг 2009 оны 6-р сард Хятад улсад үнэ төлбөргүй айлчлуулах болно. Та бүхнийг урьж байгаа энэ алтан боломжийг хүртэхийн тулд энэхүү асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.
|