• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-04 15:58:58    
Бээжингийн ардын зан үйлийг харуулсан "Чжан овогтын гудам" музей

CRI

     Олимпийн 29-р наадам энэ жил Бээжин хотноо зохиогдоно. 3000 жилийн түүх намтартай эртний нийслэл Бээжин хот нь Хятадын ба гадаадын жуулчдын бахархал сонирхлыг ихээхэн татаж байна.

     Бээжингийн баруун Лү гөү чяо гүүрийн дэргэдэх Юаньпин чжэн-д хуучин Бээжингийн ардын зан үйлийг харуулсан "Чжан овогтын гудам" музей байдаг. Энэ музейг Бээжингийн уламжлалт соёлыг дээдлэн хайралдаг Бээжингийн угуул иргэн үүсгэн байгуулсан хувийн музей болно. 700 гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай "Чжан овогтын гудам" музейд 1000 гаруй ширхэг Бээжингийн уламжлалт гар урлалын бүтээл, ардын тоглоом наадам болон 100 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулжээ.

     "Чжан овогтын гудам" музейгээр танилцан айчлахад чан хэнгэргийн дуун цуурайдаж, Бээжин шигийн аялгуу чинээ дуурсана. Бээжингийн угуул иргэдийн сэтгэл санаанд хоногшсон хуучин эд зүйлс нүдний хараанаа тодроно. Энэд хадгалагдаж байгаа эд зүйлсээс хамгийн төлөөлөх чанартай нь хуучин Бээжингийн дүр төрхийг харуулсан 100 метр урт шавар баримал бүтээлүүд болно. Эдгээр нь Бээжингийн 20-р зууны хорь гучаад оны Бээжингийн соёл урлаг, Бээжингийн угуул иргэдийн амьдрал ахуйг түрслэн харуулжээ. Энэ бүтээлд 140 гаруй уламжлалт нэрт пуус дэлгүүр, тос давс худалддаг пүүс, ноосон утасны пүүс, бэлэн хувцасны дэлгүүр хамрагджээ. Одоод хүртэл хадгалагдаж байгаа уламжлалт пүүс дэлгүүрийн төрх байдлыг гудмаар зүтгэн зөрөлдсөн зам харирлцааны арван хэдэн төрлйин хуучин хэрэгсэл, янз янзын хүний шинж төрхийг шавар барималаар урлан бүтээжээ.

     Хуучин Бээжингийн дүр төрхийг харуулсан гудамыг Бээжингийн ардын зан үйлийг харуулсан "Чжан овогтын гудам" музейгийн дарга Чжан Юи жюнь 10 жилийн хугацаа зарцуулж байгаад бүтээсэн байна. 47 насан сүүдэр зооголж яваа Чжан шуудан товчоонд ажиллаж байсан, дүрслэх урлагийн ажил ч хийж байжээ. Сардаа ч тогтвортой орлоготой байжээ. Хуучин Бээжингийн соёлыг дээдлэн хүндэлж, хайрлан хамгаалах үүднээс ажиллаасаа огцорч, энэх музейг эрхэлсэн байна. Эдгээр хураангуйлсан үзэмж дэх шавар баримал хүмүүсийг тэр өөрийн гараараа урлан үйлджээ.
"Чжангийн гудам" үзейтэй танилцахад хуучны наадам тоглоом, Бээжингийн уугуул хүмүүсийн амьдрал ахуйг ойлгож болно. Ялангуяа 20-р зууны 50, 60-аад оны үеийн тоглоом тухайлбал: төмөр гархиар тоглох, шагаа орхих, гурвалжилсан цаас тоглохыг сонирхох нь хүмүүст бүр ч хачин сонин билээ.

     "Чжангийн гудам" үзейтэй Хятадын ба гадаадын олон жуулчид танилцаж байгаа. Финляндаас ирсэн жуулчин Мади. Лерэйма: Энд ирэхийг найз наамь танилцуулсан. Би хагас жилийн дотор дөрөвдөх удаагаа энэ музейтэй танилцаж байна. Энд Бээжингийн хуучин барилга байшинг үзэж харч болно, хуучин Бээжингийн наадам тоглоомоор тоглож болно. Эх оронд маань ч хувийн музей олон байдаг. Энэ музейтэй гадаадын олон жуулчин танилцахыг хүсэж байна. "Чжангийн гудмыг" би маш сонирхож байна гэжээ.

     "Чжангийн гудам" үзей нь хувийн музей болохоор хувь хүний хүчин чадлаар эрхлэхэд хүндрэл их байгаа. Уг музей нь нийгмийн олон давхаргын Бээжингийн уламжлалт соёлыг дээдлэн хүндэтгэдэг хүмүүсийн тусламж дэмжлэгийг байнга олж байдаг. зарим хүн удаан жил хадгалсан хуучин эд зүйлсээ хандивлаж, зарим уран бүтээлч бүтээлээ төлбөргүй өгч, олон хүн энэдхийн сайн дурынхан болсон байна.

     Музейн дарга Чжан Юй жюнь болон эндэхиийн сайн дурынхан музейн байгуулалтад уйггүй хүчин чадал гаргасаар байна. "Чжангийн гудам" үзейтэй олон олон хүн танилцаж, хуучин Бээжингийн уламжлалт соёлыг улам олон хүн анхаарыг тэд хүсэж байна.