Олон улсын банк санхүүгийн хямралын Хятад улсад үзүүлэх ашиггүй нөлөөг багасгаж, эдиийн засгийн ихээхэн хэлбэлзэл үүсхээс сэргийлэхийн төлөө, саяхан Хятадын засгийн газар дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж, эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэх 10 зүлийн арга хэмжээ тогтоож, хоёр жилийн хугацаанд дэд бүтэцийн хөрөнгө оруулалтыг багтаасан 4 триллион юаний хөрөнгө оруулалт хийж эдийн засагтаа сэдэлт өгөх гэж байна. Өнөө холбогдох дэд бүтцийн байгуулалтын төслийг баталж, хэрэгжүүлэх ажил дэг журамтайгаар яаралтай явагдаж байна.
Эх сурвалжаас үзвэл, уг "4 триллион" юаний мондог их төлөвлөгөөний анхны алхамд-Хятадын төвлөрсөн төсвөөс шинээр 100 тэрбум юань хөрөнгө оруулалт хийж энэ ондоо багтаан хэрэгжүүлж, ихэнхий хэсгийг нь дэд бүтцийн байгуулалтанд ашиглах болно: үүнд, 34 тэрбум юанийг хөдөө тосгоны иргэдийн амьжиргааны төсөл болон хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг түргэтгээхэд хэрэглэж, 25 тэрбум юанийг төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн чухал чухал байгуулалтыг түргэтгээхэд ашиглаж, 10 тэрбум юанийг баталгааны чанартай орон сууцны төслийг түргэтгээхэд ашиглах юм байна.
Холбогдох бодлогыг боловсруулан тогтоосны дараа, Хятадын Төв засгийн газрын холбогдох салбар нь холбогдох салбарууд болон орон нутгуудтай яаралтай харьцаж, нэн даруй төсөл дээр хэрэгжүүлэх болно. Жишээлбэл, баталгааны чанартай орон сууц байгуулах төслийн талаар, Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн байгуулалтын сайд Жян Вэйшинь танилцуулж хэлэхдээ, Орон сууц болон хот хөдөөгийн байгуулалтын яам яаралтай тохируулалт хийж, хуучин муу байшин ихтэй хороололыг өөрчилөн байгуулах, хямд орон сууц болон мямд түрээстэй орон сууц байгуулах зэрэг төслийг тогтоосон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Энэ онд Төв засгийн газраас төв баруун бүсийн хямд түрээстэй орон сууцны байгуулалтанд нөхөвөр хөрөнгө оруулат хийж, хямд түрээстэй орон сууцны байгуулалтыг өргөтгөхийн зэрэгцээ, хямд үнэтэй орон сууцны байгуулатын цар хэмжээ, хүрээг зохистой өргөтгөж, Төв засгийн гарын хөрөнгө оруулалтыг үнэнхүү сайтар ашиглах болно" гэжээ.
Төмөр замын байгуулалтын талаар, Хятадын төвлөрсөн төсвөөс 15 тэрбум юань санхүүжүүлж, хурдны төмөр зам, нүүрсний тээврийн тусгай шугам, эх баялагийг нээн ашиглах зориулалттайй баруун бүсийн төмөр зам зэрэг чухал чухал байгуулалтын 25 төсөлд ашиглах бөгөөд үүнд Бээжингээс Ү-хань хүрэх зорчигч тээврийн тусгай шугам, Бугатаас Ши-ань хүрэх нүүрс тээвэрлэх шугам зэрэг багтаж байна. Хятадын Төмөр замын яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Юүнпин хэлэхдээ, уг 15 тэрбум юаний төмөр замын байгуулалтын хөрөнгө мөнгийг энэ сарын эцсээр бүхнийг ашиглатанд шилжүүлхийн зэрэгцээ, ирэх жил биелүүлэх төмөр замын байгуулалтын цар хэмжээ 600 тэрбум юаньд хүрэх болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, дотоодын эрэлт хэрэглээгээ өргөтгөх 4 триллион юаний төлөвлөгөөнд, Хятадын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээс гадна, маш их хэмжээний хэсэг мөнгийг орон нутгийн төсөв зэрэг олон арга замаар хөрөнгө мөнгө цуглуулан зохицуулах болно. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндсэний хорооны даргын орлогч Мү Хүн хэлэхдээ, холбогдох салбарууд өнөө холбогдох арга хэмжээг судалж, орон нутгийн хөрөнгө мөнгө цаг тухайдаа ашиглагдахыг баталгаажуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Хятадн төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна, орон нутгууд хэсэг хөрөнгө мөнгө санхүүжүүлэх чухалтай байна. Өнөөгийн орон нутгийнхны хөрөнгө мөнгөний бодитой хүндэрлийг зохицуулахын төлөө, бид хоёр арга хэмжээг авахаар бэлтгэж байна. Үүний нэг нь бодит байдлаас үүсч, хөрөнгө оруулалтын чиглэлд Төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын харьцалыг нэмэгдүүлж, орон нутгийн хөрөнгө мөнгөний хэмжээг багасгах юм уу хэлтэрүүлнэ. Хоёрт зээлийг шилжүүлэх юм уу, орон нутгийн засгийн газарт хөрөнгө мөнгө бэлэтгэх зүй зохистой зам суваг, арга замыг батлан зөвшөөрөх эрх олгох явдлыг төвлөрсөн төсөв ч өнөө судалж бийна" гэжээ.
|