Хятад Америкийн стратегийн эдийн засгийн тав дахь яриа хэлэлцээ 12-р сарын 4-ний үдээс өмнө Бээжинд эхэллээ. Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Америкийн сангийн сайд Хенри Паулсон Хятад Америк хоёр орны төрийн тэргүүний тусгай төлөөлөгчийн хувиар төлөөлөгчид дагуулан, Хятад Америкийн стратегийн эдийн засгийн энэ удаагийн яриа хэлэлцээнд оролцов. Энэ удаагийн яриа хэлэлцээгээр хоёр орны эдийн засгийн харилцааны чухал асуудлуудыг гүнзгий судалж, нэн олон нийтлэг ойлготтой болж, баялаг амжилт олохоор чармайх болно гэж хоёр тал нээлтийн ёслол дээр санал нэгтэй илэрхийлсэн байна.
Хятад Америкийн стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээ бол дэлхийн хөгжиж байгаа хамгийн том орон болон хөгжсөн хамгийн том орны хооронд болж байгаа эдийн засгийн салбарын стратегийн хамтын ажиллагаа юм. Үүнийг 2006 онд эхлүүлснээс хойш, баялаг үр дүнд хүрсэн бөгөөд хоёр тал нь банк санхүүг нээлттэй болгох, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, эрчим хүч болон байгаль орчны хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний чанар чансаа, хүнсний аюулгүй байдал зэргэ өргөн салбарт 150 гаран амжилт гаргасан бөгөөд үүнийг алхам алхамаар хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн яриа хэлэлцээ нь Олон улсын банк санхүүгийн хямрал болон Америкийн хуучин шинэ засгийн газрын шилжилтийн үед болж байгаагаараа олны анхаарлыг маш их татаж байгаа юм. Нээлтийн ёслол дээр Ван Чишань онцолж хэлэхдээ, өнөө бүх дэлхийн банк санхүү, эдийн засаг урид өмнө байгаагүй их өрсөлдөөн сорилтод нүүрлэж, тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа нөхцөлд, Хятад Америк хоёр тал яриа хэлэлцээгээр дамжуулан хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр олон улсын банк санхүүгийн хямралыг хамтаар шийдэн зохицуулах тухай Хятадын талын байр суурийг тодорхойлон өгүүллээ.
Банк санхүүгийн хямрал үүссэнээс хойш, Хятадын тал нь хариуцлага хүлээх байр сууриар идэвхтэй хамтран ажиллаж, банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгохоор хүчин зүтгэж байгаа Америкийн талын үйл ажиллагааг дэмжсээр юм. Үүнд хамгийн чухал нь юуны түрүүнд 20-ын бүлгийн банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийг хамтаар ахиулж, зах зээлийн итгэлийг түргэн сэргээж, банк санхүүгийн хямрал газар авч даамжрахыг хориглон зогсоож, эдийн засгийн бүх дэлхийн чанартай бууралт гарахаас зайлуулж, ялангуяа энэ хямралаас хөгжиж байгаа орнуудад үзүүлэх нөлөөллийг намдаах ёстой юм. Шаардлагатай арга бүхнийг сүвэгчлэн, эдийн засаг болон банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгож, Хятад болон Америкийн эд хөрөнгө, хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг баталгаажуулж, үүний зэрэгцээ бас хоёр талын банк санхүүгийн хяналт удирдлага, зохицуулалт, олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлт зэргэ талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Америкийн талд хүсэж байна гэжээ.
Вань Чишань хэлэхдээ, Хятадын тал чухал аргууд баталж, санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын харьцангуй зөөлөн бодлого хэрэгжүүлж, дотоод хэрэглээг өргөтгөхөд хүч тавьж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчилж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг мөн хэвээр нь үргэлжлүүлэхээр чармайж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг банк санхүүгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр болох юм гэжээ.
Шинэ эрчим хүчнийг нээж ашиглах нь Хятад Америк хоёр орны харилцан сонирхсоор ирсэн чухал салбар юм. Энэ оны 6-р сард болсон Хятад Америкийн стратегийн эдийн засгийн 4 дэх яриа хэлэлцээнд, хоёр тал "Хятад Америкийн эрчим хүч, байгаль орчны 10 жилийн хамтын ажиллагааны хүрээ хэмжээ"-ний тухай тохиролцоонд хүрч, баримт бичиг баталсан юм. Вань Чишань хэлэхдээ, хоёр тал эрчим хүч, байгаль орчны 10 жилийн хамтын ажиллагааны хүрээ хэмжээний тухай тохиролцоонд хүрч, баримт бичиг баталсаны дагуу ус, агаар мандал, цахилгаан эрчим хүч, зам харилцаа, ой шугай, намаг газар зэргэ салбарын хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, холбогдох төлөвлөгөөнүүд ч түргэн ахиж байна гэжээ.
Америкийн сангийн сайд Хенри Паулсон хэлсэн үгэндээ, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахад Хятадын нааштай үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлээд, энэ удаагийн стратегийн яриа хэлэлцээгээр хоёр тал дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, эрчим хүч болон байгаль орчныг хамгаалахыг ахиулах, бараа бүтээгдэхүүний чанар чансаа болон хүнсний аюулгүй байдал зэргэ талын хамтын ажиллагаагаа ахиулахыг гол судлах болно. Америкийн тал нь энэ яриа хэлэлцээгээр харилцан ашигтай нэн олон амжилт гаргахын төлөө чармайх болно гэж онцолжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|