• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-04 15:43:45    
Палестины удирдах хүмүүс Лиү Юньшаньтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

    Палестины үндэстний эрхт байгууллагын дарга Махмоуд Аббас болон ерөнхий сайд Саллам Фаяд 3-ны өдөр Рамаллах-д ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын дарга, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Лиү Юньшаньтай уулзсан байна.

    Лиү Юньшань хэлэхдээ, ХКН Палестины үндэстний чөлөөлөх хөдөлгөөнтэй байх найрсаг харилцаагаа чухалд үзэж, нам хоорондын харилцааны дөрвөн үндсэн зарчмын үндэс суурь дээр, хоёр намын харилцааг цаашид хөгжүүлэхийг тасралтгүй ахиулахад бэлэн байна гэжээ. Лиү Юньшань хэлэхдээ, холбогдох талуудын хамтын чармайлтаар, НҮБ-ын холбогдох тогтоол болон "Газар нутгаар энх тайванг солих" зарчмын дагуу, дундад дорнодын энх тайвны ахицыг үргэлжлэн ахиулж, дундад дорнодын тал бүрийн, төв голц, урт хугацааны энх тайвныг эртхэн биелүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

    Махмоуд Аббас хэлэхдээ, ХКН болон засгийн газрын урт хугацааны турш Палестины шударга ёсны ажил үйлст үзүүлсэн дэмжлэгт Палестины тал баярлан талархаж байна. ХКН болон засгийн газартай байх солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр талын харилцааг нэн бүх талаар хөгжүүлэхийг ахиулахад Палестины тал бэлэн байна гэжээ.\Сарантуяа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\