• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-05 20:32:56    
Спортын мэдээ

Хятадын Олон Улсын Радио

    *Францын орон нутгийн цагаар 2-ны өдөр 2008 Европын хөл бөмбөгчний шагнал болон Алтан болл шагналын эзэн албан ёсоор тодорч, Ангилийн Manchester United багт тоглож байгаа Португалын Кристинна Роналдо энэ яруу алдарыг хүртэжээ. Тэрээр өнгөрсөн жилийн Алтан болл шагналын шалгаруулалтанд дэд байранд жагсач байсан юм. Ингэснээр энэ шагналыг 1965 Португалын Eusébio, 2000 онд Figo авч байснаа энэ удаад гуравдах нь болжээ. Manchester United багийн тамирчидаар авч хэлвэл энэ яруу алдарыг 1965 онд Denis Law, 1966 онд Bobby Charlton, 1968 онд George Best хүртэж байснаа энэ удаад 4 дэх нь болжээ. Испаны хөл бөмбөгийн наадамын Барселонагийн багийн Messi болон Ангилийн Liverpool багт тоглодог Torres тус тус 2,3-рт жагсчээ. Өнгөрсөн жилийн Алтан балл шагналыг тосч байсан Кака 8-рт бичигдсэн байна. Алтан болл шагналыг энэ жил 58 дахь удаагаа шалгаруулж байгаа юм. Дэлхийн олон улс орны 96 сэтгүүлчийн саналыг оруулж, сэтгүүлж бүр 5 тамирчины нэр зааж дараалах тоглоолтолтой байна, сэтгүүчдийн саналын 1-рт бичигдсэн тамирчинд 5 хувь, 2-рт нь 4 хувь, бусад тамирчидад 1 хувь тэмдэглэх аргаар эцсийн дүнг гаргадаг юм байна.

     *2012 оны Лондоны Олимпийн наадамын хөл бөмбөгийн шигшээ шалгаруулах тэмцээн болон 2014 оны Баразилийн Дэлхийн Цом тэмцээний шигшээ тэмцээний цагийн хуваарь тодорчээ. Азийн хөл бөмбөгийнхний тогдолсноор 2012 оны Лондоны олимпийн хөл бөмбөгийн шигшээ шалгаруулах тэмцээн 2010 оны 2-р сарын 10 болон 17-ны өдөр эхний ээлжийн тэмцээн болж, 2010 оны 3-р сарын 31-нд эхний 24 хүчирхэг багийн тэмцээн болж, 2010 оны 12-р сарын 22-ноос өмнө өмнөх 12 хүрчирхэг баг тодрох болно. Азийн хөл бөмбөгийн холбооны тогтоосноор, 2014 оны Баразилийн Дэлхийн цом тэмцээний урьдчилсан шигшээ тэмцээнийг 1 жил өмнөшлүүлж хийх юм байна. Азийн орнуудын эхний ээлжийн тэмцээн 2010 оны 10-р сарын 13-ны өдөр болон 11-р сарын 17-ны өдөр болж нийт 40 орны баг өрсөлдөх юм байна. Тэмцээнд ялсан 20 багийнхан 2011 оны 3-р сарын сүүлчээр 2 дохь ээлийн тэмцээнд оролцох юм байна. 3-дахь ээлжийн тэмцээн 2011 оны 6-р сараас 2012 оны 6-р сар хүртэл болж эхний 16 орны баг оролцох юм байна. Энэ тэмцээнд ялсан 8 багийхан сүүлчийн ээлжийн тэмцээнээр дамжаад түрүүлсэн 2 баг нь Дэлхийн цом тэмцээний эрхийг шууд олж, 3 нэрийг үлдсэн багуудаас шалгаруулах болно. Ингээд Азийн орнуудаас 3 орон 2014 Баразилийн хөл бөмбөгийн наадамд оролцох болно.

     *2008 Шанхайн олон улсын марафоны тэмцээн өнгөрсөн бүтэн сайнд өндөрлөж, Этиопийн Asfaw Gashaw болон Оросын Timofeeva Irina тус тус эрэгтэйн болон эмэгтэйн төрлийн аврага болжээ. Asfaw Gashaw-ны 2 цаг 9 минут 28 сикунтын бүтэмж болон Timofeeva Irina-гийн 2 цаг 26 минут 19 сикунт-ын бүтэмж нь Шанхайн марафоны наадамд шинэ рекорд болжээ. Энэ удаагийн наадамд Хятад, Герман, Их Британ, Кенни, Этиопийн зэрэг 51 улс орон болон бүс нутгийн 20000 хүн оролцож, наадам нь марафон, хагас марафон, 4.5км-ын бие чихрэгжүүлэх гүйлт зэрэг адил бус төрлөөр явагдажээ.

    *Гуан жөүгийн Азийн наадамын тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг зурван төлөвлөх арга хэмжээг 1-ний өдөр Гуан жөүд эхлүүллээ. Энэ арга хэмжээг Гуан жөүгийн Азийн наадамыг зохион байгуулах хороо голлон зохион явуулж, холбогдох байгууллага, их дээд сургууль болон нийгимийн олон салбарынханы тусгай мэрэгжилийн хүмүүс зэрэг өргөн хүрээг хамарч, Азийн наадамын тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүний зураг төсөвийг цуглуулах юм байна. Зохион бүтээхэд өргөн олон хэрэглэгчдийн дур сонирхолд нийцсэн онцгой зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн, жишээлбэл үнэт төмөрлөгөөр хийсэн бүтээгдэхүүн, марк, гар урлалын бүтээл, хуцас засал, цүүк, бичигийн эдлэл хэрэгсэл мэт багтаж, онцгой өвөрмиц зураг зохиомжтой, бүтээгдэхүүн нь Азийн наадамын сүлд тэмдэгтэй уялдуулсан онцлогтой байхаар чухал болгох юм байна. Энэ арга хэмээнд мөнгө төгрөгийн шагнал болон үнэмлэх олгохыг тохируулсан бөгөөд шагналт бүтээл нь хэрэв бүтээгдэхүүнээр зах зээлд гарвал уран бүтээлийн эх хар болон зохиогчын эрхийг эзэнд нь олгох юм байна. Өнөөгийн байдлаар Азийн наадамын зохион байгуулах хорооныхон 500 илүү тусгай зөвшөөрөлтэй бүтээдэхүүнийг зах зээлд гаргаад байгаа юм байна.

    * "Өвөр монголын өөртөө засах районы нийт эргэдээрээ биеээ чихрэгжүүлэх дүрэм тогтоол"-ыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. энэ дүрмийн заалтад шинээр бариж байгуулах, өөрчлөн засах, өрөгтгөөн шинэчлэх оршин суугчдын хороололд биеийн тамир спортын байгууламж хэрэгсэлийг дүрэмжүүлэн байгуулж, уг дүрэмийн заалтад нийцэхгүй бол бүтээн байгуулалтын төсөлд зөвшөөрлийн тэмдэг олгохгүй гэж тогтоожээ. Олон нийтийн үйлчилгээний байгууламж болон олон нийтийн биеийн тамир спортын байгууламжийг журамжуулах, бариж байгуулах тухай үндэсний болон өөрөө засах районы тогтоолын дагуу эдээр байгууламжийг бариж байгуулахын зэрэгцээ олон нийтийн эдлэл хэрэгслийг хамгаалах мөнгөний үүсвэр болон эзэгнэх байгууллагыг тодорхой тохируулсан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр дамжуулан нийгмийн олон салбарын хүчнийг хөдөлгөж нийт эргэдээрээ бие цогцоо чихрэгжүүлэх урам болон ухамсарыг нэмэгдүүлэх болно гэж ӨМӨЗР-ны биеийн тамир спортын хэрэг хариуцсан газар илэрхийлжээ.

    *Хятадын зүүн хойд нутгийн Харбин хотод Цасан барималын 15-р наадам зохиогдохоор байна. 12-р сарын 1-ээс 20-ны өдрийн хооронд наадамд оролцохоор нэр бүртгүүлж болох юм байна. энэ наадам нь "Зүүндэн дундах Финланд-Тай Яндао арал дахь болзоо" гэсэн гол сэдвээр 20 бүрэг бүтээгдэхүүнийг үзүүлж, бүтээгдэхүүн нь урт, өргөн, өндрөөрөө бүр 3 мерт байх юм байна. энэ наадам ирэх жилийн 1-р сарын 3-6-ны өдрүүдэд явагдана.

    *Дэлхийн банк санхүүгийн хямрал нь Голефийн спортод нөлөөлж байна. Ивээн тэтгэлгээс санхүүнгийн гол үүсвэрээ болгодог энэ спортын төрөл нь ивээн тэтгэгчид наадамыг ивээн тэтгэхээ зогссон бую ивээн тэтгэх мөнгөө ихээр хасагдуулснаас болж зохион байгуулагдаж байсан зарим тэмцээнүүд нь зогсоход хүрчээ. Жишээлбэл тун саяхан Америкийн машин тэрэгний хамагийн том аж үйлдвэр General Motors корпорацийнхан голефийн нэрт тамирчин Тайгар Вузтай тохиролцсон жил бүрийн 7 сая ам.долларын ивээн тэтгэх гэрээгээ цуцалсан байна. Энэ нь банк санхүүгийн хямаралд ноцтой хохирсон аж ахуйн нэжүүд болон банк санхүүгийн даатгал эвээн тэтгэх зардал мөнгөө багасгаснаас болж голефинийн наадам тэмцээнийг зохион байгуулах, тамирчидын оролго хасагдаж байгаагийн жишээ болжээ.