Нутаг дэвсгээр: 41284 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 7 сая 415 мянга, үүнд гадаадын иргэн 20,6 хувь орчмыг эзэлж байна. Албаны хэл нь Герман, Франц, Итали, Латин Рум хэл, оршин суугчдын 63,7 хувь нь Герман хэлээр, 20,4 хувь нь Франц хэлээр, 6,5 хувь нь Итали хэлээр, 0,5 хувь нь Латин Рум хэлээр тус тус яриж, 8,9 хувь нь бусад хэлээр яридаг. Оршин сугчдын 41,8 хувь нь Катулик шашин, 35,3 хувь нь шинэ шашин шүтэж, 11,8 хувь нь бусад шашин шүтэж, 11,1 хувь нь шашин шүтдэггүй.
Нийслэл: Берн, 122 мянган хүн амтай. Агаарын дундаж хэм 9 хэм.
Төрийн тэргүүн: Холбооны комиссын бүх бие бүрэлдэхүүн нь хамтаар төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг. Холбооны даргын тушаалыг Холбооны комиссын 7 гишүүн ээлжээр үүргэлж, гадаадад Швейцарыг төлөөлдэг, бүрэн эрхийн хугацаа нь 1 жил.
Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 8-р сарын 1-ний өдөр.
Ерөнхий байдал: Төв Европын далайн гарцгүй орон, Австри, Лихтенштейн, Итали, Франц, Германтай хөршилж байна. умард дулаан бүсэд оршиж, тэнгис далайн цаг агаар болон эх газрын цаг агаарт соливчин нөлөөлөгддөг учраас цаг агаарын өөрчлөлт ихтэй байдаг. Жилийн дундаж агаарын хэм 9 хэм, жилийн хур тундасны хэмжээ 1000 – 2000 мм.
1291 онд Швейцар улс байгуулах гарааг тавьв. 1815 оны Венагийн бага хурлаар Швейцарыг өнө батын төвийг сахигч орон гэж нотлов. 1848 онд үндэсэн хууль тогтоож, Холбооны комисс байгуулан, нэгдэлтэй холбооны дүрэмт улс болов. Дэлхийн 2 удаагийн дайнд цөм төвийг сахив. \М.Цэцэн бэлэтгэв\
|