• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-08 09:58:43    
Хараа муудахад холбогдох мэдлэгүүд

CRI

     Хүмүүс насны эрхээр бие махбодын тамир тэнхээ буурч хараа мууддаг юм. Хүмүүсийн хэлдэг хараа муудаж харалган болж байна гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Нүдний талст бодис хатуурах болон нүдний булчингийн ажиллагаа муудах нь насны эрхээр зайлшгүй бий болдог өвчин юм. 40-45 насны үед ойрыг харах талст бодисын чадавх буурч, ойр зайн юмыг харахад бэрхшээлтэй болдог.

     Хараа муудсаны илрэл нь ойр юмыг харахад бэрхшээлтэй болохоор илэрдэг байна. Эхний үедээ, холыг харахад тод байж, ойрыг харахад бэрхшээлтэй болдог. Гэрэл гэгээ муутай орчинд бол бүүр ч юм олж харахгүй болж, сүүлдээ, хол зайг харахад ч жилээс жилд бэрхшээлтэй болдог байна.

      Ойрын харалган хүмүүс ч өтлөөд хараа муудах насанд хүрэх үед, ойр юмыг харах юм уу ном бичиг уншихад, уулын зүүж байсан ойрын харааны шилнийхээ градусын хэмжээг бууруулах шаардлагатай болно. Ойрын харааны шилийн градусын хэмжээ нь бага ойрын харалган хүний хараа нь муудах үед, ойрын харааны шилээ авбал сая ойрын юмыг тодорхой харж чаддаг учраас ойрын харалган хүний хараа муудахгүй гэсэн үг биш, нас ахиж, үсэнд хяруу суухын адил хүн болгоны хараа нь мууддаг учиртай. Хараа муудах бол нас ахихаар аяндаа заавал бий болдог илрэл юм.

     Тэгэх мөртлөө хараа хэдий сайн байсан хүний хараа муудах нь төдий илэрхий болдог. Нас ахихын хирээр, талст бодисын солилцоо нь хэвийн бус болохын улмаас, нүдний талст бодис зузаардаг. Зарим настай хүн ойрыг харах юм уу ном бичиг уншихад галт шилийн градусын хэмжээг хасаг дуулах юм уу ерөөсөө шил ч зүүхгүйгээр ном үзэж болдог боловч энэ нь тийм сайн явдал биш, ямар нэг өвчний шалтгаанаас болсон байж болзошгүй юм. Иймээс даруйхан эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэвэл сайн даа.

     Хараа муудсан хүмүүсийн зүүх галт шилийн градус нь нас жил, харааны байдал болон ажил төрөлтэй нь нягт холбоотой байдаг. Хараа муудсан маш олон хүмүүс бэлэн гал шил авч зүүдэг нь ч үнэндээ шинжлэх ухааны үндэслэлгүй ажиллагаа юм. Хараа муудсан хүмүүс ч харааны шинжилгээ хийлгэж байгаад өөртөө тохирсон галт шил сонгож зүүвэл сая ном бичиг уншихад тодорхой мөртөө нүдэнд таатай байх болно.\Сарантуяа орчуулав\