• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-08 10:08:30    
Эрдэнэ-баяр, Цэцэн-туяа нөхөр гэргий хоёрын өнөөдөр

CRI

      Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турш, Өвөр Монголын малчин тариачид маань нам засгийн газрын ардыг баяжуулах бодлогын ачаар, үйлдвэрлэл амьдралын арга хэлбэрээ тасралтгүй өөрчлөн, орлогоо нэмэгдүүлэн, шинэ цаг үед баян тансаг, сэтгэл тэнүүн амьдрах болсон нь үнэн. Өвөр Монголын Шилийн-гол аймгийн Сөнд баруун хошууны Сайхан-өлзий сумны Ногоон тал гацааны малчин Эрдэнэ-Баярынх бол тэдгээр шинэ цаг үеийн чинээлэг малчин айлын нэг юм. Эрдэнэ-Баярынх малын үүлдэр угсааг сайжруулан, цөөвтөр малаасаа өндөр үр ашиг хүртэж байгаа жишээч өрөх юм. Одоо эднийх хэдэн таслаг саруул байшиндаа орчин үеийн эдлэл хэрэгслийг бүрдүүлж, нарны энергийн цахилгаан үүсгэх аппараттай, хөл залгуулахаас суудлын машинтай болжээ. Эднийх 200 гаруй гаа бэлчээртэй, хоёр хүүхэд нь сургуулийн дотуур байранд суудаг учраас Эрдэнэ-Баяр гэргий Цэцэн-Туяатайгаа 50 гаруй шилдэг үүлдрийн шиментер үнээ малжиж суудаг.

      1978 онд, Эрдэнэ-Баярынх хоёрхон таслаг шавар байшинтай байлаа. Өнөө ваар тоосгон байшингаар сольж, машин тэргээ ч хэд солиод амжсан байлаа. Уул нь нутаг бэлчээр хувьчлаагүй байсан үед малчид малын тоо толгой хөөцөлдөж, өөр хоорондоо малын олон цөөнийг харьцуулж, малаа өсгөхийг мэдэхээс биш, худалдахаасаа хайрладаг байлаа. Өнгөрсөн зууны 90-ээд онд Эрдэнэ-Баярынх 800 гаруй буг мал, 100 гаруй нутгийн үхэртэй байлаа. Пэн саравч муу, ажиллах хүч дутуу учраас хүн хөлсөлж өвс бордоо оруулдаг байжээ. Тэр үед малын үнэ ханш ч хямд дор байсан болохоор орлого бага, жилийн орлого нь 40 – 50 мянган хан юаньд хүрдэг байлаа. Сүүлээр малын тоо толгой нь өссөн бөгөөд нутаг бэлчээр цөлжиж, мал-бэлчээрийн тэнцвэр алдагдав. Энэ байдлыг үдээр үзэж, биеэр туулсан Эрдэнэ-Баяр цагийн байдлыг сэргэгээр ойлгон ухаарч, үзэл сэтгэхүйгээ өөрчлөн, тэнгэрийн царай харан мал малжихаа больж, дэд бүтцээ сайжруулжээ. Тэрээр 800 гаруй малаа цөөрүүлэн 400 гаруй болгож, 40 мянган юаний хөрөнгө оруулан дулаан пэн барив. Ингэснээр тэдний нутаг бэлчээр сэргэж, малын тарга хүч сайжирч, ажиллах хүч хэмнэн зарлага нь багасаж, орлого нь нэмэгдсэн байна.

      2003 онд Сөнд баруун хошуу шилдэг үүлдрийн шиментер үнээ оруулж, малын үүлдэр сайжруулахыг уриалж байсан боломжийг Эрдэнэ-Баяр алдалгүй ашиглаж, 18 шиментер үнээ худалдан авчээ. Дахиад нутгийн 100 гаруй бод малаа бүгдийг худалдан шиментер болгосон бөгөөд буг малынхаа тоо толгойг багасгаж, сөнд хониор голлуулж, 100 гаруйг л үлдээжээ. Шиментер үхрийг нутгийн үхэртэй харьцуулбал орлого нь хол өндөр байж, нутгийн үнээний тугал 2500 юань хүрдэг бол шиментер үнээний 4 сартай тугал 3500 юаньд хүрдэг юм байна. Энэ жил Эрдэнэ-Баярынх 20 гаруй үнээ, 20 гаруй тугал худалдаж, 100 гаруй мянган юаний орлого олж, шилдэг үүлдрийн 50 гаруй шиментер үнээгээ үлдээсэн байна. Тэрээр, цөөн малыг малжихад амар, өвс бэлчээрт гамтай, жилийн төлөө жилдээ худалдвал ашиг орлого нь их гэж ярьж байлаа.