• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-08 17:35:31    
Манай Радиогийн дарга Малайзын Хятадчуудын ерөнхий эвлэлийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын олон улсын радиогийн дарга Ван Гэннянь 7-ны өдөр Малайзын Пенанд Малайзын Хятадчуудын ерөнхий эвлэлийн дарга бөгөөд Пенаны Хятадчуудын их танхимын дарга ноён Линь Юйтантай уулзсан байна.

      Уулзалтын үед Ван Гэннянь хэлэхдээ, Хятадын олон улсын радио урт хугацааны турш, Хятад Малайз хоёр орны найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин чармайлт оруулсаар ирсэн юм. Малайзад хандуулсан нэвтрүүлэгт Малай хэлийг тусгай тохируулсан төдийгүй бас хятад хэлний төв аялгуу, Миньнань аялгуу, Гуанжөү аялгуу, Кэжя аялгуу болон Чаожөү аялгууны нэвтрүүлэг байдгийн дотор цөөн бус нэвтрүүлэг нь Малайзын сонсогчдын сонирхлыг татаж, маш таалагдаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, олон улсын радиогийн гадаадад хандуулсан нэвтрүүлгийн үйлсийн хөгжил нь Малайзад байгаа маш олон хятадын цагаачдын дэмжлэгээг хүртсээр ирсэн юм гэжээ. Үүнээс хойшид Пенан Хятадын холбоо олон улсын радиог өнгөрсөнтэйгээ адил дэмжихийг тэрээр чин сэтгэлээсээ хүссэн байна.

     Линь Юйтан хэлэхдээ, Малайзад байгаа хятад болон хятадын цагаачдын өлгий нутагтаа хайртай, Хятадын тал бүрийн бүтээн байгуулалтад ямагт нааштай дэмжлэг үзүүлнэ. Олон улсын радио Пенанын хятадчуудтай байх харилцаа холбоогоо эрчимжүүлж байгаад, Малайзын хятадууд, хятадын цагаачдыг өлгий нутай нь холбох гүүр болгохоор чармайхыг тэрээр хүсэн хүлээж байна гэжээ.\Сарантуяа орчуулж, Буян хянав\