2008 оны 5-р сарын 12-нд Сычуань мужийн Вэньчуань шяньд онц их газар хөдөлж, хүн ард үй олноор эндэж бэртэж, 84 сая гаран юаний эдийн засгийн шууд гарз хохирол үзүүлсэн юм. Энэ удаагийн онц их газар хөдлөлтөд хөдөө тосгоны тариачдын гэр байшин ихээхэн нурж сүйдсэн юм. Саяхан Бээжинд өндрөлсөн ХКН-ын 17 дахь удаагийн 3-р бүгд хурлаас, хөдөө аж ахуйн үндэс суурийг эрчимжүүлж, хөдөө тосгоны хөгжлийг дэмжиж, тариачдын орлогыг нэмэгдүүлж, тариачдын үндсэн ашиг сонирхолыг хамгаалах ажлаар хөдөө тосгоны бүх ажил төрлийн гараа болон зорилт болгох хэрэгтэй гэж дэвшүүлсэн байлаа.
Пэнжөү хот бол Вэньчуаний онц их газар хөдлөлтөд хамгийн хүнд хохирсон нутгийн нэг юм. Энэ их гамшигт Пэнжөүгийн 400 мянган таслага гэр байшин нурж, 600 мянгаад хүн ард хохирсон байна. Яаралтай авран тусалсан, түр түвхнүүлсэн хоёр шатыг өнгөрүүлээд өнөө Пэнжөүгийн үйлдвэрлэл амьдрал бүх талаар сэргэж байна. Үүнд нэгд, бүх хот нь суурьнуудаа удирдан төлөвлөгөө хийлгэж байна. Хоёрт, суурин болгонд гэр орноо дахин байгуулах үлгэр жишээ цэг гаргасан байна. 60%-г нь суурьшил орон сууц болгож байгуулах байгуулалтын зарим нь эхэлж, зарим нь дуусаад байгаа тул уламжлалт цагаан сараас өмнө амжиж дуусгах бүрэн боломжтой байгаа аж.
Өнөөгийн байдлаар, Хятадын засгийн газар гамшгийн дараах сэргээн босголтод 30 тэрбум гаруй юаний хөрөнгө зарцуулсаны зэрэгцээ төв засгийн газраас бас Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараа тариачдын орон сууцыг сэргээн байгуулах техникийг дүрэмжүүлэх тогтоол гаргаж, уг ажлыг удирдаж, хяналт шалгалт тавьсан байлаа.
Пэнжөү хотын захиргаа ч удирдах бичиг материал нийтэлж, суурьшил орон сууцыг сэргээн байгуулах тухай нөхвөр баримжаа, сэргээн байгуулах хэлбэр, хөрөнгө мөнгө цуглуулах зэрэг талаар нарийн сайн тогтоол гаргав.
Өнөө тариачид өөрснөө орон сууцаа халуун урамтай байгуулцгааж байна. Үүнд бас нэгдэлтэй баримжаагаар зураг төсөл хийж өгсөн бөгөөд газар нэлээд их ан цав гартал тэсэх даацтай байгуулуулж байна.
Пэн жөү хот нь бас засаг захиргааны газраааа нөхвөр олгохоос гадна, хөдөө тосгоны гамшгийн дараах орон сууцны сэргээн байгуулалтад нийгмийн хөрөнгө мөнийг татан оруулахыг урамшуулах санал дэвшүүлж, нөхцөл боломжоор сайн суурин болон тосгоны нийтийн эдийн засгийн нэгжүүдийн тухайн нутгийн давуугаа ашиглан өөрсдөө хөрөнгө мөнгө цуглуулах юм уу тендар зарлан хөрөнгө оруулуулахыг дэмжих бодлого тогтоосон байна.
Засгийн газрын дорвитой дэмжлэг, нийгмийн харамгүй туслалцаатайгаар тухайн нутгийн иргэд амьдрал ахуйдаа бүрэн дүүрэг итгэлтэй байна.
|