11-р сарын 20-ны өдөр Хятадын Боловсролын Судалгааны Нийгэмлэг болон Боловсролын Яамны Үндсэн боловсролын 1-р хэлтэс, 2-р хэлтэс Бээжинд "Хятадын үндсэн боловсролын өөрчлөлт болон хөгжлийн 30 жилийн тухай яриа уулзалт"-ыг хамтран зохион байгуулж хийсэн юм.
Хятадын Боловсролын Нийгэмлэг, орон нутгийн боловсролын засаг захиргааны байгууллагууд, сургуулиудын 9 төлөөлөгч өөр өөрийн ажилтайгаа уялдуулан, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойших 30 жилийн Хятадын үндсэн боловсролын салбар дахь боловсролын үзэл ойлголтын асар их өөрчлөлт, боловсролын тогтолцооны шинэчлэл, боловсролын төвшний дээшлэлт зэргийг адил бус эргэн үзэж, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс Хятадын үндсэн боловсролын ажил төрөлд үзүүлсэн цацрангуй ололт амжилтыг сайшаан тэмдэглэжээ.
Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойших 30 жилд, Хятадын боловсролын ажил төрөл аугаа их ололт амжилтад хүрснийг олон нийт мэдэрч байгаа юм гэж тэд үзлээ. Хятадын Боловсролын Судалгааны Нийгэмлэгийн дарга Гү Мин-юань хэлэхдээ, эдгээр ололт амжилтыг боловсролын үзэл ойлголтын өөрчлөлт, боловсролын ажил төрлийн хөгжил, боловсролын тогтолцооны шинэчлэл болон боловсролын шинжлэх ухааны цэцэглэл хөгжил зэрэг 4 талаар хураангуйлан дүгнэж болно. Үүнд хамгийн чухал нь боловсролын үзэл ойлголтын өөрчлөлт болох бөгөөд 2 сайн тал тухайлбал: "ангийн тэмцлээр хөтөлбөр болгож" байснаасаа "шинжлэх ухаан, боловсролоор улс орноо хөгжүүлэх" хөгжлийн стратеги болон өөрчлөгдсөн, "Сэхээтэн бол бичгийн манхуу" гэж байснаасаа "Сэхээтэн бол ажилчин ангийн нэг бүрэлдэхүүн" гэж үзэх болсон явдал юм. Энэ хоёр өөрчлөлт нь Хятадын боловсролыг өөрчилж, бас бүхий л нийгмийг өөрчилсөн байна гэжээ.
Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 30 жилд Хятадын үндсэн боловсролын хөгжил нь 3 чухал шат үеийг өнгөрүүлсэн. 1978—1985 он бол сэргээлтийн шат үе, 1985—1993 он бол боловсролын тогтолцооны өөрчлөлт болон шинийг бүтээсэн шат үе, 1993—2000 он бол шат алгассан хөгжлийн шат үе болно. Шинэ зуунд орсноос хойш үндсэн боловсролын тогтолцооны өөрчлөлт гүнзгийрэн, чанар чансааг дээшлүүлэх шилжилтийн шат үед дэвшин оржээ.
Өнгөрсөн 30 жилд үндсэн боловсролын хичээл сургалтын өөрчлөлт асар их ололт амжилтад хүрлээ. Дунд бага сургуулийн багш нарын эгнээний байгуулалт түргэн эрчимжжээ. Хятадын Боловсролын Судалгааны Нийгэмлэгийн орлогч дарга, Бээжин хотын туршилтын 2-р бага сургуулийн захирал Ли Ле хэлэхдээ, 1978 оноос өмнө, манай сургуульд ажиллаж байсан 80 багш нарын дотор их дээд сургуулийн үндсэн ангийг төгсгөсөн хүнгүй байсан. Гэхэд өнөө манай сургуулийн 188 багш нарын дотор их дээд сургуулийн үндсэн агийг төгсгөсөн хүн 139 байна.
Аспирантын дипломтой багш нарыг хамруулж тооцоолбол, багш нарын нийт тооны 79 хувийг эзэлж байгаа юм. Өндөр боловсрол хүртсэн багш нар боловсролын үзэл ойлголт болон хичээл сургалтын талаар, мөн багшийн мэргэжлийн учир утгын тухай ойлголт болон өөрийн хүсэл тэмүүллийн талаар ч өнгөрсөнтэй адилтгавал гүнзгий их өөрчлөлт гарч, сургуулийн бүх талын хөгжил болон хүүхдүүдийн эрүүл сайхан хүмүүжилд ихээхэн түлхэц болсон байна гэлээ.
Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 30 жил нь Хятадын боловсролын хөгжлийн түүхэн дэх хөгжлийн хурд хамгийн түргэн, өөчрлөлт хамгийн гүнзгий, ололт амжилт хамгийн цацрангуй цаг үе байсан билээ. Энэ 30 жилийн ололт амжилт болон туршлагыг оюун санааны чухал өв хөрөнгө болгож, Дэн Шяопингийн онол болон "гуравыг төлөөлөх" чухал үзэл санаагаар удирдамж болгон, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг суралцан практикт хэрэгжүүлж, үндсэн боловсролын өөрчлөлтийн шинэ байдлыг бүрдүүлж, хүний нөөцийн хүчирхэг орныг бүтээн байгуулахад нэн их шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж яриа уулзалтад оролцсон төлөөлөгч нар үзжээ.
|