• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-09 15:57:39    
Шинжлэх ухаан техник түвд эм эмнэлгийн орчин үеийн болох хөгжлийг ахиулж байна

CRI

      Түвд эм эмнэлэг нь 2300 гаруй жилийн түүхтэй, хятадын үндэстнүүдийн эм эмнэлгийн гэрэлт сувд болно. Түүхэн хөгжлийн явцдаа тэр нь ужиг өвчин, олон дахин хөдөлдөг, хүнд өвчин зэргийг засан ангахад чухал үйлдэл үзүүлсээр ирсэн юм. Одоо орчин үеийн шинжлэх ухаан техник нь өнө эртний түвд эмнэлгийн хөгжлийг эрчимжүүлж, олон улсын зах зээлд гаргасан байна.

      Түвд эмийн материалыг далайн төвшнөөс 3800 метрээр дээших өндөрлөг хүйтэн районаас авдаг. Хөхнуур түвдийн өндөрлөгт нийт 2000 гаруй төрлийн ургамал, 160 гаруй төрлийн амьтан, 80 гаруй эрдэс бодис эмд орж болдог тул дэлхийн аль ч үндэстний эм эмнэлэг түүнтэй харьцуулах аргагүй байдаг.

      Хэдэн мянган жилийн турш уламжлалт түвд эмийг уламжлалт аргаар үйлдвэрлэж, түүхий материалыг шууд нунтаг болгож эм үйлдвэрлэдэг. Ингэж хийсэн эмийг хүний бие амархан хүлээж авч чадахгүй байдаг. Одоо түвд эм эмнэлгийг нэн үр ашигтай, аюулгүйгээр өвчин эмгэгийг эмчлэхийн төлөө Түвд эмийн үйлдвэр орчин үеийн техникийг ашиглах болсон байна. Тэд ус спиртийг ашиглан эмийг жонхуу болгон дахин вакуум аргаар нунтаг болгож, салгах, шигших зэрэг аргаар хэрэггүй бодисыг ялгаруулж үрэл эм, шингэн эм зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

      Түвд эмийн шинжлэх ухаан техникийн агуулагдчыг нэмэгдүүлэхийн төлөө Түвдийн өөртөө засах районы эмийн үйлдвэр саяхнаас түвд эмийн дээд техникийн аж үйлдвэрийн үлгэр жишээ районыг байгуулж эхэлсэн байна. Түвдийн өөртөө засах районы эмийн үйлдвэрийн дарга Кунганорв танилцуулж хэлэхдээ, энэ төслийн нийт хөрөнгө оруулалт нь 98 сая гаруй юань байж, улсаас 10 сая юанийг буцалтгүйгээр туслан санхүүжүүлсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр эмийн бүтээгдэхүүний шинжлэх ухаан техникийн агуулагдч ихээр дээшилж, түвд эмийн өрсөлдөх хүчийг дээшлүүлэх болно гэжээ.

      Түвд эм эмнэлгийн түргэн хөгжлийг ахиулахын төлөө Түвдийн засгийн газар арваад жилийн өмнө түвд эмнэлгийн ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргаж, дараа нь түвд эмнэлгийг орон нутгийн өвөрмөц онцлогтой тулгуур аж үйлдвэрийн нэг болгосон байна. Түвд эмийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх талын оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Түвдийн өөртөө засах районы эмийн үйлдвэрийн дарга Кунганорв үзэж, уг үйлдвэр нь 2002 онд үндэсний сайн чанарын үйлдвэрлэх стандарт болохGMP-ийн шалгалтыг хангасан хоёр эм бэлдмэлийн цехийг зээлдэн оруулсан байна. Энэ хоёр цехдээ улсын дотоодын хамгийн сүүлийн үеийн автомат үрэл эм үйлдвэрлэх төхөөрөмж, бичил долгионоор бактери устгах багаж хэрэгсэл зэрэг орчин үеийн эм бэлдмэлийн тоног төхөөрөмж угсарсан байна. Үйлдвэрийн энэ шугам нь жилд 130 тонн эм үйлдвэрлэх хүчинтэй бөгөөд 350 гаруй төрлийн түвд эм үйлдвэрлэх хүчинтэй болсон байна.

     Сүүлийн жилүүдэд түвд эм эмнэлгийн судлал тасралтгүй гүнзгийрч байна. Түвд эм эмнэлгийн төрөл бүрийн байгууллага сүүлийн жилүүдэд зуу гаруй бичиг судар цуглуулан эмхтгэж, "Хятадын эм эмнэлгийн бүрэн толь – Түвд эмнэлгийн боть" зэрэг судлалыг улсын зэрэглэлийн шинжлэх ухаан техникийн судлалын төсөлд хамрагдсан байна. Үүнээс гадна Америкийн Колорадо их сургууль Түвд эмнэлэгтэй хамтран ажиллаж, түвд эм эмнэлгээр өндөрлөгийн өвчинийг сэргийлэн анагаах тухай судалгаа хийсэн байна. Түвд эм эмнэлгийн нэрт судар болох "Дөрвөн боть эмнэлгийн эмхтгэл"-ийг Англи, Франц, Орос, Япон зэрэг олон хэлээр орчуулан хэвлүүлсэн байна.

     Үйлдвэрлэх технологийн өдөр ирэх тутам шинжлэх ухаанч, цар хэмжээтэй болох, стандартчилахыг дагалдан түвд эмийг хэрэглэх хүн олон болж, хүмүүс ч түвд эм эмнэлгийг таньж эхэлсэн байна. Одоо Түвдийн өөртөө засах районы олон газар түвд эмнэлэг, түвд эмнэлгийн салаа байгуулагдаж, Түвдийн газрын зэрэглэлийн 7 хот, 5 районд түвд эмнэлгийн газар байгуулжээ. Хятадын олон газрын 10 гаруй хотод түвд эмнэлгийн байгууламжтай болсон байна. Үүнээс гадна Женевийн олон улсын үдээлт нээлт, шинэ техникийн 26-р яармаг дээр Түвдийн үйлдвэрлэсэн "Rhodiola", "Cheezheng" өвдөхийг намдаах гоёо нь олон улсын үүдэлт бүтээлийн алтан шагналыг авч АНУ, Япон, БНСУ зэрэг 20 гаруй улс орон бүс нутгийн зах зээлд борлуулагдаж эхэлсэн байна.

      Түвдийн өөртөө засах районы хөгжил өөрчлөлтийн комиссын албаны хүн Ян Чян танилцуулж хэлэхдээ, түвд эм эмийн аж үйлдвэрийн түүхий материалын гол гаралтын район, түвд эмнэлгийн үүсч хөгжсөн газар болсон Түвдийн өөртөө засах район түвд эмийн аж үйлдвэрийг Өөртөө засах районыхаа тулгуур аж үйлдвэрээр үзсээр ирсэн юм. Засгийн газрын салбарууд түвд эм эмнэлгийг дэмжих бодлого, хөрөнгө мөнгө, хүн хүчний оруулалтаа эрчимжүүлж, түвд эмийн төв, түвд эмийн корпорац байгуулах зэрэг аргаар түвд эмийг олон улсын зах зээлд гаргах болно гэжээ.

      Үүнээс гадна түвд эмийн орчин үеийн хөгжлийн зангилаасун техникийн судлал, үлгэр жишээ судлалыг энэ онд үндсний шинжлэх ухаан техникийн тулгуур дэмжих чухал төсөл болгосон байна. Энэ нь улсаас 17 сая юаний хөрөнгө оруулж, түвд эм эмнэлгийн орчин үеийн болох техникийг судалгааг хийх болно гэсэн үг юм.