Шанхайн олон улсын 10-р удаагийн урлагийн наадам саяхан 10-р сарын 18-ны өдөр Хятадын зүүн нутгийн Шанхай хотод явагдаж, Австралийн холбоо, Канад, Япон, Америк, Герман, Египет зэрэг улс орон болон бүс нутгийн урлагчид нэгэн дор хуран цугларч, нэг сарын хугацаанд, үзэгч олонд зуу гаран удаагийн гайхамшигт сайхан тоглолтоо өргөн барьсан байна.
Шанхайн олон улсын урлагийн наадам нь Хятадын эртний уламжлалт содон урлагийг дэлхийн олон хүмүүст харуулан таниулсан төдийгүй, мөн олон улсын хэмжээнд ч их өргөн нөлөө тусгалтай болсон байна. Энэ удаагийн урлагийн наадмын зохион байгуулах комиссын орлогч дарга, Хятадын Соёлын яамны сайдын орлогч хатагтай Жао Шаохуагийн танилцуулснаар, Хятадын Шанхайн олон улсын урлагийн наадмыг өнөөг хүрч иртэл нийт 9 удаа амжилттай зохион ажиллуулсан байна. Урлагийн наадам нь нэгэнт дотоод гадаадын урлагийн өргөн найр наадам болсон төдийгүй, бас ч ард олны баяр дурсгалын өдөрлөг, соёлын солилцооны чухал гүүр болсон юм байна.
Шанхайн олон улсын урлагийн наадмын нэр цуу нь дэлхийн дахинд өргөнөөр дуулагдаж , явах тусмаа олон хүн таньж мэдрэхийн хирээр, мөн ирэх тусмаа олон улс орон болон бүс нутгийн урлагийн бүлгэмүүд түүнийг зорьж, түүнд оролцох болж байна. Жишээлбэл, энэ удаагийн урлагийн наадам дээр Унгарын урлагчдын "Шөнийн дайлга буюу The Banquet " гэдэг том оврын бүжиг, Зуличийн "Зуны дунд сарын зүүд буюу A Midsummer Night`s Dream", Японы страт дууны тавцан дахь хамгийн нэр цуугаа мандуулж яваа одуудын нэгэн болох Аяими Хамасакийн амьд тоглолт болон дотоод гадаадын урчуудын тоглосон цирк, балет, загвар өмсгөлийн тоглолт зэрэг нь бүр Шанхайн олон түмний урлагийн мэдрэмжийг хөвчилсөн байна.
Үүнээс гадна, "хамтдаа эдлэх, шинийг үүдэх, санал бодлоо солилцох" гэдгээр сэдэвлэсэн Хятадын Шанхайн олон улсын 10-р урлагийн наадмын олон түмний соёлын ажиллагаа ч маш гайхамшигт сайхан болсон байна. Уг ажиллагаа нь гурван хэсгээс бүрэлдсэн байна: даруй, хот хоорондын харилцан нөлөөлөл, далай дээрх моод, амьжиргаагаар бялхсан оршин суугчдын хороолол гэсэн гурван хэсэг агуулга болно.
Шанхайн олон улсын урлагийн наадмын чухал ажиллагааны нэг болсны хувьд, Шанхайн олон улсын уран сайхны тоглолтын яармаг нь дэлхийн 30 гаран улс орон болон бүс нутгийн 400 гаран олон улсын хэмжээний нэрт урлагчид, уран сайхны байгууллага нэгжийн төлөөлөгчдийг угтан авсан байна. Богинохон хэдхэн хоногийн хугацаанд, 30 гаран тоглолтын төсөл нь яармагийн тухайн талбайд санамж бичигт гарын үсэг зурж, өнгөрсний аль ч удаагийн яармагаас бүр илүү амжилттай болсон аж.
|