• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-10 14:25:55    
Чи Шигийн үндэстний сургуулийн өөрчлөлт

CRI

     Хятадын Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах район нь өнгө үзэмж төгөс гайхамшигтай сайхан нутаг юм, энэ нутгийн гүй гангийн жуан үндэстний ардын дуу нь нэн ч хол ойрдоо нэртэй. Сурвалжлагч гүй гангаар айлчилж очиход энэ нутгийн чи шигийн үндэстний сургууль нь маш сайн сэтгэгдэл төрүүлжээ.

     Чи ши үндэстний сургууль нь гуаншигийн гүй ган хотын ган бэй дүүргийн чи ши шянд байралдаг, нийт хүн ам нь 28 мянга. Уг нутгийн байгалийн нөхцөл нь тааруухан, иргэд нь урт хугацааны турш ядуу амьдралтай байсан учраас соёлын хир хэмжээ нь маш хоцрогдонгуй байжээ. Үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сургуульд суухад хүчир, сургууль нь хол байдаг байдлыг зохицуулахын тулд 1985 онд чи ши шянгийн засгийн газраас тусгай мөнгө санхүүжүүлж, шян дотрох анхдагч дотуур байртай сургууль чи шигийн үндэстний сургуулийг байгуулсан байна.

     Энэ сургууль анх байгуулагдах үед сургалтын нөхцөл нь маш муу, багш нь ч хүрэлцэхгүй байсан юм. Чи ши сургуулийн захирал Тань Иньзү сургууль байгуулагдах үеийн байдлыг эргэцүүлэн хэлэхдээ, сургууль байгуулагдсан эхний үед шянгийн дэлгүүрийн хуучин байшинг зээлж хэрэглэж байжээ. Хэрэм ханад нь цав гараад, цонх хаалга нь онгорхой, 100 сурагч, 5 багштай. Хэл бичиг, тоо, зураг, дууны хичээлийг бүгд энэ таван багш заадаг байсан юм гэжээ.

      Ийм хэцүү байдалтайгаар хэдэн жил өнгүүрүүлээд шат бүрийн засгийн газрын чухалд үзсэнээр, залгаагаар хөрөнгө оруулах болсон бөгөөд сургуулийн цар хэмжээ нь ч өргөжиж, сурагчдын тоо нь олширсон байна. 1986 онд улсаас 200 мянган юаний хөрөнгө оруулж, 1600 ам метр талбайтай сургалтын давхар байшин болон 2000 ам метр талбайтай вааран байшин барисан юм. 1987 он гэхэд уг сургуульд сурч байгаа сурагчдын тоо 300-д хүрчээ.

      Сүүлийн жилүүдэд дээд шатны засгийн газрын дэмжлэгтэйгээр чи ши үндэстний сургууль нь дэд бүтцийн байгуулалтад нийт сая 100 мянга гаруй юаний хөрөнгө оруулж, сургалтын 4 давхар байшин, биеийн тамирын талбайг шинээр байгуулсан бөгөөд төрөл бүрийн лабортори, алс зайны сургалтын тоног төхөөрөмжийг угсруулж, сургалтын нөхцөлийг тасралтгүй боловсронгуй болгосон байна. Өнөөдрийн байдлаар чи ши үндэстний сургуулийн багш сурагчдын нийт тоо жургаан зуу гаруйд хүрсэн юм.

     Сургалтын нөхцөл сайжирч, сургалтын хир хэмжээ дээшлэхийн хэрээр Тань Иньзү захирал харин зовнилд учирсан байна. 2006 оноос хятад улс заавал сургах боловсролын шинэ хуулийг эхлэн хэрэгжүүлж, хөдөө нутгийн заавал сургах боловсролын шатны хүүхдүүдийн сургалтын төлбөрийг чөлөөлөх болжээ. Сургалтын төлбөрийг чөлөөлөхөөс гадна засгийн газраас дотуур байранд сууж байгаа сурагчид жил бүр 500 юаний нөхбөр олгож, сурагчид өдөр дутмын аахар шаахар зардлаа гаргавал болчихдог болсоноор нэн олон нутгийн иргэн хүүхдээ энэ сургуульд өгөх болсон юм. Ийнхүү сургуулийн хичээлийн гэр, байр нь хүрэхгүй асуудалд тулгарчээ. Гэвч болосролын салбар дахь хөрөнгө оруулалт хангалтай байсаар учраас заавал сургах сургалтын шатны хүүхдүүдийн сургуульд элсүүлэх хэмжээ нь ерөөс байгаагүй өндөр төвшинд хүрсэн байна.