Хүслийн жигүүрээ дэлгэн дүүлэх хөвгүүд охидоо хорвоо дэлхийгээрээ ивээдэг учиртай. Хүний нутаг нар салхи, хүн ардынх нь халамж хайрт ивээгдэн яваа энэ охиныг Норовцэрэн гэдэг.
Аав ээжийнхээ алган дээрх эрдэнэ нь болж эрхлэн хэн өссөн Норовцэрэн Монгол улсын Хишиг тунд сургуулиас арван жилээ төгсөөд, арван наймхан настай эрдэм сурахаар алс харыг зорьжээ.
Норовцэрэний Хятад хэл сурахаар өмнө хөршөө зорсон нь нэгэнтээ хоёр жилийн өмнөх учир болжээ. Тэрээр Бээжингийн гадаад хэлний 2-р их сургуульд анх ирэх үеэ эргэцүүлэх тоолонд хөөрхөн бор нүд нь цийлгэнэж байлаа. Гэртээ байхад ууж идэх, өмсөөч зүүхээс аваад унтаж амрахад хүртэл аав ээж нь бэлэн дулаан бологч хадаг байсан бол хүний газар ирээд юу бүхнээ өөртөө бие дааж хийх болсон нь түүний хувьд хэцүү санагдаж байжээ. Үг хэл ч сайн ололцохгүй энэ нутгийн нар нь хүртэл илчгүй санагддаг байсан түүний сэтгэл хичээлийн багшийн халамж хайр, хамт нөхдийн халуун дэмжлэгт уяран урамшсан байна.
Зонхилох монголчууд Хятад хүн гэхээр Заль мэхтэй, муухай хүмүүс гэх ойлголттой байдаг. Норовцэрэн маань Хятадад ирхэсээ өмнө хятад хүний муухай Сайханыг нь мэдрэх боломжгүй явж байжээ. Харин хүний нутагт хоёр жил амьдрахдаа нэг үндэстний үг хэлийг нь сурч, соёл заншлыг нь ойлгож, ард түмэнтэй нь харилцан байж сая сайн муу, сайхан муухайгий нь ойлгож үнэлдэг ёсыг ухаарчээ.
Хятадад байгаа Өдөр хогуудад хятад хэлийг чармайн сурсан нь нэг аз гэхэд хятадын ард түмний хүнд тусархаг, хөдөлмөрч, эе найрамд уу байдаг уламжлалт сайхан зан суртахууныг нь үнэнхүү мэдэрсэн маань их азтай санагдаж байна гэж тэрээр хэлж байсан, Мөн Хятад орны хүн ардын соёлжин ухамсраа оюун санаа үзэл бодлын дэвшилд гайхан биширч байлаа.
Тэрээр хятад хэл сурах бодолтой буюу сурч байгаа оюутан залууст цаг ямагт уншиж, бичиж, ярьж байн сая замд нь ордог юм байна, Монголын хадан зоригт хөвгүүд охид энэхэнд ажихгүй сан, та бүхэндээ амжилт үсч байна, мөн аав ээж, ах дээ садан, радиогийн сонгогч та бүхэндээ эрүүл энх аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.
Ер нь хүмүүс мань хятад монгол хар цагаан гэлгүй харилцан ойлголцож, хамтын нэгэн дэлхийгээ хайраар бялхуулж явах нь хамгийн дээд мөрөөдөг болоод бий.
|