Манай радиогийн байнгын сонсогч Монгол улсын Ховд аймгийн Булган сумны Ж. Буяндалай саяхан бидэнд захиа ирүүлж, манай радиогийн бүх хүмүүст алсын мэнд хүргэн, ажлын өндөр амжилт хүссэний зэрэгцээ өөрийн уран бүтээлээ бичиж ирүүлсэн юм, ингээд та өндөр настан Ж. Буяндалай гуайн бичсэн дараах мөртүүдээс сонирхоно уу?
Мөрөөдөлт нутагтаа мөргөн сөхрөе
Эцгийн буурь, мэндэлсэн газраа хараад Элэг зүрх минь уярахаас яах билээ. Газрынх нь хөрсөнд хөлбөрч нэг үзлээ. Голынх нь уснаас ууж нэг амарлаа. Аав, ээжийн минь алтан өлгий Ариун билгийг минь угаасан гол. Унасан газар, өлгий минь билээ, та Угаасан ус ,рашаан минь билээ, та. Ээсэн нар тань ээжээс өөрцүгүй Ээлтэй тэнгэр тань эцгээс өөрцүгүй Энэ биеэрээ би алтай хүү тань билээ. Гүн гаталган, дэндүү тандаа Гүйгүүл морь шиг яарч ирлээ. Уул нь бид нэг байсан Одоо та нар харийнх болжээ. Ардчиллын ачаар найрамдал өрнөж Ахан дүүсийн холбоо зузаарч Анд Хятадын нутагт ирэх Аз завшаан ингэж тохиолоо. Ээлтэй ээжтэйгээ учрахаас өөрцүгүй Элэг зүрх минь доргихоос яах билээ. Нас, бие минь таван насаар залуужлаа. Одоо их санаа минь амарлаа. Нар, хур тань тэгшрэх болтугай. Наманчлан залбирч тандаа мөргөе. Цэлмэг хөх тэнгэрт тань мөргөе. Цэлэлзсэн их нуур, усанд тань мөргөе. Өргөн ногоон тал, хөндийд тань мөргөе, мөргөе.
Үрэмч хот
Үүлтэй тэнгэр өөд цоройж асарласан Үлгэрийн юм шиг барилгатай хот Үрэмч хэмээх нэр нь хүртэл Үлэмж гэсэн утгатай мэт. Өт хорхой шиг машинууд давхисан Өргөн нарийн гудамж олонтой. Төрөл бүрийн бараа алагласан Төөрч будилмаар зах олонтой Багана сүндэрлэж, цэцэг алагласан Их хотын төв талбай Баярын мишээлээр угтан авахад Их үзэмжийг нь гайхан биширлээ. Улаан хошуу ууланд нь гарч Ухаанаа сийрүүлж сайн харлаа. Үрэмч хот нь тэр л чигээрээ Үрэн бүсгүй шиг сэтгэл булаалаа. Улаан хошуу уулынх нь түүхийг Одоо би товч хэлье. Хадан уулаа хар шороогоор хучиж Хавар бүр мод тарьсаар Улаан хошуу нь ногоо хошуу болсон ч Урьд нэрлэснээр нь улаан хошуу гэжээ. Улаан хошуутай Үрэмч хот Ургах нартай өрсөн сүндэрлэж Эртний цуутай энэ хот Эрэн зуунтай зэрэгцэн хөгжсөөр л.
Өргөн хоо зуслан
Харгай модон чимэгтэй Хадан цохиот голтой Тансаг үнэрт арцтай Талибуун энэ хөндий- Нэр нь гэвэл, өргөн хоо Нэрээ энд ан амьтан, амтат жимс Нэрлэж тоочоод яахав Нэрнээсээ тодорхой. Өргөн хоо гэдэг Өвч бүрэн баялагтай Өргөн шаргал зуслан билээ. Алсад сүндэрлэх тэнгэр уул нь Аавын минь тэргүүн шиг мөнх цастай Уулынх нь хормойд хүрч Улам дээшээ өгсвөл Ногоон тэгш дэнж дээр Ноёны маань зэлний чулуу байна. Аав ээжийнхээ байсан газрыг Амьд сэрүүндээ очиж үзлээ. Гэрийнхээ идээгээр цацал өргөж Гэрэл зургийг нь авч хадгаллаа.
Цоожтой хайр
Улаан толгойт хөшөөг хамгаалсан Урт төмөр гинжний нүх бүрт Олон цоож жирийтэл зүүснийг Онцлон сонирхож нэгнээс асуув. Өрх тусгаарлагчид дурсгал болгож Өөрсдийн нэр, он сараа сийлж Төмөр цоожоо гинжний нүхэнд зүүдэг Тийм ёс манайд бий гэлээ. Үрэмч хотын улаан толгой нь Үнэнч хайрын баталгаа болж Цоожтой гинжээр бат хашуулсан нь Цоо шинэ туршлага мэт санагдаваа. Төмөр цоож шиг үүрт мөнх Төвшин сайхан амьдрал зохиож Бат бэх айл болохын Баримт нотолгоо нь ийм ажгуу.
|