Нутаг дэвсгэр: 2004 оны 1-р сард Киприйн статистикийн газрын нийтэлсэн албан мэдээнээс үзвэл, 9251 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны албаны талын төсөөлснөөс үзвэл, 837 мянга 300, үүнд Грек үндэстэн 77,8 хувийг эзэлж, Турк үндэстэн 10,5 хувийг эзэлж байгаа бөгөөд Армени, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх байдаг. Гол хэл нь Грек хэл болон Турк хэл, Англи хэлээр түгээмэл ярьдаг. Грек үндэстэн нь Үнэн алдартны шашин шүтэж, Турк үндэстэн нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Никози, 363 мянган хүн амтай. Хамгийн халуундаа 31 – 37 хэм, хамгийн сэрүүндээ 5 – 15 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Тассос Пападопулос, 2003 оны 2-р сарын 28-ны өдөр тушаалд оров, бүрэн эрхийн хугацаа 5 жил.
Ерөнхий байдал: Газрын дундад тэнгисийн зүүн хойд хэсэгт байдаг, Газрын дундад тэнгисийн гурван том арлын нэг. Нийт 782 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Завсрын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн хэлбэрийн цаг агаартай, зундаа хуурай халуун, өвөлдөө дулаан чийглэг. Зуны улиралд дунджаар 28 – 35 хэм, өвөлдөө 4 – 10 хэмтэй.
Манай тооллоос өмнөх 1500 онд Грекчууд энэ арал дээр нүүж иржээ. Дараа нь Египет, Перс зэрэг орон байлдан дагуулж байжээ. Манай тооллоос өмнөх 58 онд Ромын эзэнт улсын харьяанд оров. Манай тооллын 395 оноос хойш Бизантиум эзэнт улсад харьяалагдаж, 1571 онд Усман эзэнт улсын ноёрхолд оров. 1878 онд Их Британид таслан өгч, 1925 онд Их Британийн "шууд харьяа колонийн газар" болов. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Их британи, Грек, Турктэй " Шюрих – Лондоны хэлэлцээр" байгуулж, 1960 онд тусгаар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Кипр Улсыг байгуулав. 1961 онд Английн холбоонд нэгдэв. Тусгаар тогтносны дараа Грек, Турк хоёр үндэстэн олон удаа мөргөлдөв. 1974 оноос хойш Туркчууд умард зүгт нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд "Киприйн Туркчуудын Холбоо" болон "Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс" байгуулснаа мэдэгдэж, хоёр үндэстэн өмнөд, умард хоёр хэсэгт хуваагдсан байдалд оров. Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсыг өнөө Зөвхөн Турк л хүлээн зөвшөөрөөд байна. \М.Цэцэн бэлтгэв\
|