• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-11 14:53:37    
Ганган байгалийн тансаг үзэмжээ гайхуулсан ГүйЧжөү мужийн Ли Бөгийн үзэмжит район

CRI

      Хятад улс өргөн уудам нутагтай, өргөн уудам нутагтаа үзэмжит сайхан газруудтай, үзэмжит сайхан газрынхаа дотор ГүйЧжөү муж нь ганган байгалийн тансаг үзэмжээрээ гадаад дотоодын жуулчдын бахархал сонирхлыг татсан сайхан нутаг юм. Хятадын баруун өмнөд нутгийн Гүйчжөү мужийн нутаг дэвсгэрт карст гадаргуутай. "Хятадын үндэсний газар зүй" сэтгүүл ГүйЧжөү мужийн Ли Бө сянийг "Хятадын хамгийн үзэмж төгс 10 том ойд нутаг" болон "Хятадын хамгийн үзэсгэлэн төгөлдөр нутгаар" сонгон шалгаруулсан юм.

      Дөрвөн улирал зунаараа байдаг тэгш сайхан уур амьсгалтай Гүйчжөүгийн өндөрлөгийн Ли Бө сяньд хоёр сайхан үзэмж төгөс газар байдаг. Нэг нь дэлхийн хэмжээний дархан цаазтай район "Мао Ланий карстын ойн дархан цаазтай район". Үүнийг "газрын бөмбөрцгийн бүслүүрт шигдсэн маргад эрдэнэ" гэдэг байна. Нөгөө нь үндэсний хэмжээний "Чжань жянгийн үзэмжит район" болно. Ли Бө сяньд Бү-И, Шүй, Яо зэрэг үндэстний цөөнх хүн амын 87 хувийг нь эзэлж аж төрж байна.

      2007 оны 6-р сард Шинэ-Зеландад болсон дэлхийн байгалийн өвийн их хурлаар Гүйчжөү мужийн Ли Бө сяний оролцсон "Хятадын өмнөд нутгийн карст " төслийг дэлхийн байгалийн өвийн жагсаалтад оруулжээ.

      Ли Бөгийн өвийн газрын үнэ цэнэ нь дэлхийн өвийн шалгуурын 7-р 8-р заалтын баримжааг хангажээ. Ер бусын байгалийн үзэгдлээс давсан, байгалийн гоо сайхан, гоо зүйн үнэ цэнэтэй юм.

      Ли Бө сянд Да чикүн, Шяо чи күний гэж хоёр үзэмжит район байдаг. Шяо чи күн үзэмжит районд униартан сүндэрлэсэн уул хад алсаас бараатай харагдаж, хөвчин их ой байгалийн тансаг үзэмжээ хадгалжээ. Болор тунгалаг устай гол горхи хорцогнонхон урсаж, цэлмэг тэнгэрийн цэнхэр өнгөтэй нуур торгон долгио хаялан амгалан байнам. Ус дагасан шувууд хоолой нийлүүлэнхэн өнгийн аясаар ганганалдан уянгална. Тойрон аялагчид энэ сайхан үзэмж төгс байгальтай танилцаж, бие сэтгэлийн алжаагаа тайлах юутай сайхан ажээ. Уснаас ургасан моднуудыг би хамгаас сонирхож байна. Хад чулууг атган ургасан модод даанч амьдрах хүчинтэй, даанч үзэсгэлэн харагдана. Тунгалаг усны хөвөөгөөр зугаалан явах нь сэтгэлийг хөдөлгөж, хүслийг хөвөлзүүлэх юм гэж Бээжингээс очсон Ли овогтой хатагтай цэцгийн үнэр ханхалсан цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалан ярьж явна.

     Шяо чикүн гэдэг үзэмжит районы уснаас ургасан ойд газар нь үзэмж сайхан газар юм. Алсаас харахад эртний балар зузаан их хөвч мод усны урсгал даган хөвж байгаа шиг. Энэ нь голын усан дахь хад чулуунаас саглайж ургасан томоохон модод байгаа. Энэ нь карст ойн хамгийн онцлогтой үзэмж болно. Нүцгэн хад чулуулагтай карст районы модод нь хөрс шоройгүй байтлаа өсөж ургахаа орихоогүй, хад чулууны завсраас шим тэжээл эрэн хайж, үндэс салаагаа дөрвөн зүгт сунгаан тэлж, хэдэн зуу мянган жилийн хугацаагаар хад чулуун дээр саглайн ургасан хачин сонин үзэмжийг буй болгожээ.

      Энэд бас уран хажинт нуур гэж үзэмж төгс нуур бий. Уран хажин шувуу нуурандаа хос хосоор амгаланхан тоглож нааданхан шумбана. Түүнийг янаг хайр аз жаргалын бэлгэдэл гэдэг. Энэ нуур хоёр нуураар бүрэлдсэнээр нь уран хажинт нуур гэж нэрэлжээ.

      Да чи күн үзэмжит район нь уран хажинт нуураас 5 км газрын зайд байдаг. Балар ой, хавчил хонгил, хөрсөн доорх нуураар буй болсон үзэмжит район юм. Энэд өндөр уул ангал хавчил, ширүүн урсгалт гол горхитой, агуйдаа хүрхрээ боргиотой, хүрхрээний дор цэнхэр нууртай. Да чикүн нь энэдэхийн долоон нүхт гулдан гүүрээр нэрлэгджээ. Энд Тянь шэнь буюу тэнгэрийн сахиус гэдэг хавчил байдаг байна. Асах өндөр хадны ан хавчлаас модод саглайн ургасан нь тосон будаг шиг алагланхан харагдана. Хананд нь жижиг том 3 агуйтай. Агуйн дотор модод сагсайн ургажээ. Эндэхийн хамгийн хачин сонин нь дээр дуунаар хасгирч бахирч болдоггүй. Хасгирч бахирвал ан хавчлаас чулууд унадаг байна. Үүнийг тэнгэрийн сахиус хилгэнэлээ гэж нутгийхан нь ярьдаг.

      Ли бө сянь нь Хятадын баруун өмнөд нутгийн Гүй чжөү мужийн өмнөд хэсэгт байдаг. Гадаадын жуулчид нисэх онгоцоор Гүйчжөү мужийн төв Гүйян хот ороод тэндээсээ галт тэргээр Ли бө ороод дахиад авто машинаар 30 км аялбал үзэмжит районд хүрэх болно. Гүй-ян хотоос аялал жуулчлалын автобусаар ч Ли бөгийн чжанжян үзэмжит районд хүрч болох юм. Шяо чи күн үзэмжит районы тасалбар 80 юань, Да чи күн үзэмжит районы тасалбар 30 юань байгаа.