• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-12 15:10:25    
Лю Шян бэртэлдээ мэс засал хийлгэжээ

CRI

      110 метрийн харайлттай гүйлтийн төрлийн нэрт тамирчин Лю шян энэ жилийн Бээжингийн Олимпын наадамд хөлийн бэртлээс болж тэмцээнээ дутуу орхисныг санаж байхаа. Олимпын аварга, Дэлхийн аварга байсан энэ тамирчин улс орондоо болсон наадмаас алтан медаль авна гэж олон хүн итгэж байсан боловч тамирчин хүнд эрүүл эсэн байх нь юунаас илүү чухал гэдгийг хүмүүс олж харж, түүний эдгэрэхийг хүмүүс хүсэн хүлээх болсон. Лю шян тун саяхан Америк орж сайн эмчээр бэртэлдээ мэс засал хийлгэж, эмч түүний хөлийнх өсгийд 2.5 см-ийн ам гаргаж засал хийжээ. Мэс засал маш амжилттай болж одоо сэргээн эмчлэх шатанд орсон гэж түүний дасгалжуулагч нар нь хэлсэн байна. Мэс засал хийлгэх бол анхны шат, дараачийн алхмын сар хагасын хугацаатай сэргээн эмчлэх явц нь харин нэн чухал юм байна. Энэ хугацаанд сэргээх хөнгөн шиг хөдөлгөөн хийж болох боловч тусгай эмчийн заавраар тохируулах юм байна. Энэ удаагийн эмчилгээний бүх зардал болон эдгэрэх дасгал сургуулилтын зардал нь хэдий өндөр байлаа гэсэн тэр өөрөө энэ зардлыг даах биш харин түүнийг ивээн тэтгэж байгаа нэгж, Шанхай хотын холбогдох тал болон Хөнгөн атлетикийн холбоо гурван талаас хамтарч гаргах юм байна.

      Усайн Боллт өөрийн рекордоо эвдэнэ гэж амлажээ

      Бээжингийн олимпоос гурван алтан медаль авсан, бас тун саяхан Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шалгаруулсан 2008 оны шигдэг тамирчин Ямайкын Усайн Болт тун саяхан илэрхийлэхдээ, тэрээр өөрийн тогтоосон дэлхийн рекордоо эвдэн шинэчилж, хүн төрөлхтний хурдыг эцсийн зайд нь ойртуулах чадал надад бий гэж хэлсэн байна.

      Америкийн Stanford Их Сургуулийн мэргэжилтэн өнгөрсөн 1-ний өдөр нэгэн хувь судалгааны тоо сэлт нийтэлж, үүнд хүн төрөлхтний гүйлтийн хурд эрэгтэйн 100 метрийн хүрч болох эцсийн шугамыг 9 секунд 48-аар, эрэгтэйн 200 метрийн хүрч болох хурдыг 18 секунд 63 гэж үзжээ. Үүнд чиглүүлэн Боллт-ын илэрхийлснээр тэрээр 100 метрийг магадгүй 9 секунд 52-ын дотор гүйж мэдэх бөгөөд энэ хурдыг гаргахад өөрийн маш олон талыг дасгал сургуулиар нөхөх чухалтай байна гэжээ. Боллт энэ жил Бээжингийн олимпд 100 метрийг 9 секунд 69-ээр, 200 метрийг 19 секунд 30-аар, мөн 4*100м гурван төрөлд аваргалж дэлхийн хөнгөн атлетикийн 3 шинэ рекорд тогтоож энэ бол хөнгөн атлетикийн түүхэд амжилт болж үлдлээ. Болтын дасгалжуулагчийн үзэж байгаагаар 200 метрийг Боллт 19 секундийн дотор гүйж чадна гэдэгт итгэж байгаа юм байна. Энэ бол зөвхөн төсөөлөл биш, Боллтын Бээжингийн олимпын наадамд дахь амжилтаас үзвэл бие сайн байсан үед тэр 200 метрийг 19 секунд дотор гүйж чадна гэж бодож байна, мөн 100 метрийн рекордыг дахин шинэтгэж хүмүүсийн итгэж ядмаар түвшинд хүргэхийг хүсэж байна гэжээ.

      Дэлхийн клубуудын аварга шалгаруулалтын тэмцээн 2010 онд зохиогдоно

      Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шинээр зохион байгуулах гэж байгаа Дэлхийн клубуудын аварга шалгаруулалтын тэмцээн 2010 онд зохиогдоно. Гэтэл өнөөгийн сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн өндөр түвшинг харуулж байгаа NBA энэ тэмцээний анхны наадамд оролцохгүйг тун саяхан мэдэгджээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 8-ны өдөр энэ шинэ тэмцээнийг 2010 оны 10-р сард зохионо гэсэн байна. Өнөөгийн байдлаар Хятадын Нань жин хот болон Чэн ду хотынхон 5 өдрийн хугацаатай 10 удаагийн тэмцээнийг зохион байгуулах өрөгдлөө дэвшүүлжээ. Анх удаагийн наадамд нийт 8 баг оролцох юм байна, таван тивийн клубуудийн аварга, Америк тив болох Европ тивийн хоёрдугаар байранд жагсаагдаж байгаа баг болох зохион байгуулаг хотынхон урьсан нэг багийнхан тоглох юм байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны илэрхийлснээр энэ тэмцээнийг зохион байгуулах асуудлаар NBA-тай олон удаагийн тохиролцоо хийсэн, тэд анх дахь наадмыг зохион байгуулсны дараа үнэлгээ судалгаа хийж нөхцөл боломж боловсронгуй болсны дараа 2 удаагийн наадамд NBA-ын аварга багийг наадамд урьж оролцуулах болно гэжээ. Дэлхийн сагсан бөмбөгийн клубуудын аварга шалгаруулалтын тэмцээнийг 1987-1999 онууд 9 удаа зохиож байсан юм, гэтэл тэр үеийн тэмцээнийг mcdonalds аварга шалгаруулалтын тэмцээн гэж нэрлэж, наадам нь таван тивийн аварга багууд болон NBA-гийн нэг баг урилгаар оролцож байжээ, эцсийн дүнд NBA-аас наадамд оролцсон адил бус 9 багийнан 9 удаагийн наадмын аваргыг бүхнийг эзэлж байсан байна.

      Банк санхүүгийн хямрал газрын теннис-ийн спортод нөлөөлж эхэлжээ

      Энэ оны намар банк санхүүгийн хямрал үүсэж байхад олон улсын газрын теннис-ийнхэн газрын теннис-ийн хөгжлийн хэтийн төлөвт итгэлтэй байсан юм, олонх мэргэжилтэд, нэрт тамирчид цөмөөрөө өнгөрсөн хэдэн жилүүдэд эдийн засгийн хэлбэлзэлд нөлөөлөгдөөгүй газрын теннис-ийн спорт энэ удаад шууд буюу ихээр нөлөөлөгдөхгүй гэж үзжээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд Америкийн газрын теннис-ийн холбоог 10 жил ивээн тэтгэсээр ирсэн Америкийн олон улсын корпорац AIG гэнэт түүний Америкийн газрын теннис-ийн холбоотой тохиролцсон ивээн тэтгэх гэрээгээ энэ оны сүүлчээр дуусгаж гэрээгээ дахиж сунгахгүй гэж мэдэгдсэн байна.

      1999 онд Америкийн газрын теннис-ийн холбоо болон AIG хамтран ажиллаж, уг корпорац нь Давис опены Америкийн газрын теннис-ийн төлөөлөгчдийн багийг 1 сая ам доллар ивээн тэтгэсэн юм. Өнгөрсөн 10 жилд Давис багийн тэмцээнд оролцсон Америкийн эрэгтэйн газрын теннис-ийн тамирчдын хир бүтэмж жилээс жилд доошилсон боловч AIG корпорац нь амлалт гэрээгээ цуцалсангүй, Америкийн газрын теннис-ийн холбоог ивээн тэтгэсээр ирсэн юм. Гэтэл банз санхүүгийн хямралын хүндрэлтэй байдалд уг корпорац нь Америкийн газрын теннис-ийн холбоог ивээн тэтгэхээ зогсохгүй байхын аргагүйд хүргэжээ.

     AIG нь Америкийн газрын теннис-ийн холбоог ивээн тэтгэж байгаа гол болох ивээн тэтгэх нэгж юм, тэд бас Дэлхийн эмэгтэйчүүдийн газрын теннис-ийн тэмцээн болон Японы газрын теннис-ийн наадмыг ивээн тэтгэж байгаа. AIG корпорацын хариуцлагатны танилцуулснаар корпорац нь нэн хүндрэлтэй байдалд орвол нөгөө хоёр тэмцээнийг ч ивээн тэтгэж чадахгүй болно гэжээ.