• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-12 16:39:07    
Зургаан талт хэлэлцээ нь санал зөрөлдөөнтэй бэрх байдалд урагш ахиж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал 11-ний орой Бээжинд өндөрлөсөн байна. 5 сарын дараа болсон 6 талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын энэ хурлын үеэр, хоёр тал болон олон тал 4 хоногийн турш зөвшилцөл хийсэн хэдий ч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухай мэдүүлгийг шалгах гол зангилаа асуудал дээр амжилт олж чадсангүй. Нугарал бүдрэлтэйгээр ахиж буй Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээ нь санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч ахиц гаргах арга замыг талууд эрж хайж байна.

      "Зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нар 12-р сарын 8-наас 11-ний өдөр болтол Бээжинд хуралдаа. Хойд Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Ким Ке Гуан, Японы Гадаад Хэргийн Яамны Ази, Номхон далайн газрын дарга Акитака Сайти, Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны Солонгосын хойгийн энх тайван харилцааны төвийн дарга Ким Сук, Оросын Гадаад хэргийн орлогч сайд Алексей Бородавкин, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын Зүүн хойд Ази, Номхон далайн бүс нутгийн үйл хэрэг хариуцсан туслах Кристофер Хилл тус тус төлөөлөгчдөө даргалан тус хуралд оролцжээ. Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Ү Давэй хурлыг даргалсан байна.

     "11-ний орой зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал өндөрлөсний дараа, Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн орлогч сайд Ү Давэй даргын мэдэгдлийг тунхаглан уншлаа" гэж манай радиогийн сурвалжлагч Шя Хан мэдээлсэн байна.

      Уг мэдэгдэлд Зургаан талт хэлэлцээний энэ удаагын хурлын нааштай ололт амжилтыг нэгтгэн дүгнэжээ. "9-р сарын 19-ний хамтын мэдэгдэлд хоёр дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар олсон нааштай ахицыг 6 тал бүрэн нотоллоо. Тухайлбал: Хойд Солонгос Ёнбён дахь цөмийн төхөөрөмжийнхөө ажиллагааг зогсоосон, цөмийн төхөөрөмж болон цөмийн хөтөлбөрийн тухай Хойд Солонгосын мэдүүлэг, эдийн засгийн болон эрчим хүчний тусламж зэрэг болно. Үүний төлөө талуудын гаргасан нааштай хүчин чармайлтыг тус хурал өндрөөр үнэлсэн бөгөөд 10-р сарын 3-ны хамтын баримт бичгийн заалтын дагуу, Хойд Солонгосын Ёнбён дахь цөмийн төхөөрөмжийн ажиллагааг зогсоох болон Хойд Солонгост эдийн засаг болон эрчим хүчний 1 сая тоннын мазуттай тэнцэх тусламж үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг талууд зөвшөөрсөн байна. Хойд Солонгост тусламж үзүүлэх ажиллагаанд олон улс орон оролцохыг талууд сайшааж байгаагаа илэрхийлжээ. Таатай үед Өмнөд Солонгосын тал эдийн засаг болон эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн хурлыг даргалан хуралдуулж, Хойд Солонгост тусламж үзүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулна" гэж Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Ү Давэй тэмдэглэжээ.

      Шалгаж болох боломжийн хүрээнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтод хүрэхээ 9-р сарын 19-ний хамтын мэдэгдэлдээ талууд дахин нотолжээ. Хянан шалгах заалтын асуудлаар нийтлэг ойлголтонд хүрэх ахиц байдлыг талууд үнэлэн тэмдэглэлээ. Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг хянан шалгах явцад туслалцаа, лавлагаагаар хангахыг сайшааж байгаагаа 6 тал илэрхийлсэн байна.

      Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны академийн дэд профессор Ли Жюнь хэлэхдээ: Хурлын агуулгаас үзвэл, талууд хурал эхлэнгүүт нэлээд их санал зөрөлдөөнтэй байсан гэжээ.

     "Цөмийн хянан шалгалт хийх асуудлыг илүү хэлэлцэх ёстой гэж Америкийн тал үзэж байхад, уг хэлэлцээгээр цөмийн төхөөрөмжийн ажиллагааг зогсоох, эдийн засгийн нөхвөр олгох асуудлыг илүү хэлэлцэх ёстой гэж Хойд Солонгосын тал үзэж байсан тул уг хэлэлцээ эхлэнгүүтээ л хэлэлцэх гол асуудал дээрээ санал зөрөлдөөнтэй байсан" гэж Ли Жюнь хэллээ.

      Үүнтэй холбогдуулан, зургаан талт хэлэлцээний даргалагч орон—Хятадын тал хэлэлцээг цаашид ахиулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийллээ. Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 11-ний өдөр хэлэхдээ: "Даргалагч талын хувьд, Хятадын тал нааштай, бүтээлч үүрэг гүйцэтгэж, нийтийн ойлголтын хувь хэмжээг улам нэмэгдүүлж, талууд хоорондын санал зөрөлдөөнийг боломжийн хэрээр багасган, ашиг сонирхлын нийтлэг талыг нээж, улмаар хэлэлцээ нааштай ахицтай болоход тус дөхөм үзүүлнэ" гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\