• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-12 20:16:27    
Эмэгтэйн боксын төрөл олимпын албан ёсны тэмцээний төрөл болох эрмэлзэлтэй байна

Хятадын Олон Улсын Радио

    Олимпын олон төрлийн уралдаан тэмцээнүүдийн дотор боксын төрөл бол цорын ганц эмэгтэйчүүдийн оролцоогүй төрөл байгаа юм. Өнгөрсөн хэдэн жилд дэлхийн эмэгтэйчүүдийн боксын спорт сайн сайхан хөгжилтэй байсаар ирлээ. Эмэгтэй боксчдын хувьд олимпын наадамд оролцох нь тэдний сайн сайхан мөрөөдөл байсаар ирсэн билээ. Эмэгтэй боксчдын олимпын наадамд оролцох мөрөөдөл биелэгдэхэд хэр их зай байгаа бол.

    2008 оны дэлхийн эмэгтэй боксын аварга шалгаруулах 5-р удаагийн тэмцээн 11-р сарын 21-29-ны өдрүүдэд Хятадын зүүн нутгийн Нинь Бө хотод боллоо. 43 улс орон газар нутгийн 200 гаруй тамирчин 13 кг-ын жингийн тэмцээнд арга хүч авхаалж самбаагаа сорьсон байлаа. Тэдний уралдаан тэмцээн нь ч маш гайхамшигтай сайхан болсон юм. Олон улсын сонирхогчдын боксын холбооны дарга, Хятадын Тайвэйгийн олон улсын олимпын хорооны дарга У Жин Гө тэмцээний үеэр манай сурвалжлагчид хэлэхдээ, энэ удаагийн дэлхийн эмэгтэйн боксын аварга шалгаруулах тэмцээн маш амжилттай болсон, энэ нь эмэгтэйн боксын төрлийн олимпын тэмцээний албан ёсны төрөл болгоход ашигтай юм. Эмэгтэйн боксын спорт 2001 оноос анхдугаар удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.түүнээс хойш одоо тав дахь тэмцээнээ зохион байгуулж байгаа юм. Энэ нь олон улсын олимпын хороонд өргөдөл дэвшүүлэхэд маш их хурамдуулал болж байгаа юм гэжээ.

    Өнөө дэлхий дахинаараа дараачийн олимпд анхаарлаа хандуулж байна. Олон улсын сонирхогчдын боксын холбооны үзэж байгаагаар энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь олон улсын олимпын хороонд эмэгтэйчүүдийн боксын хир түвшинг харуулах аятай тохиол болсон юм байна.

    Эмэгтэйчүүдийн боксын хувьд одоо болтол олимпын тэмцээний албан ёсны төрөл болж чадаагүй нь боксын спорт эмэгтэйчүүдийн биеийн аюулгүй байдалд ашиггүй гэж олимпын хорооны зарим гишүүд үздэгээс болсон байна. Энэ талаар олон улсын сонирхогчдын боксын холбооны эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн албаны хүн хэлэхдээ, олон улсын сонирхогчдын боксын холбооны эрүүл мэндийн комисс эмэгтэй боксчдын аюулгүй байдлыг бүрэн харгалзаж, боксын малгай, бээлий жич дүрмийн талаар маш үр ашигтай арга хэмжээ авсан тул санаа зовох шаардлагагүй, боксын спортыг би хүчирхийлэлийн спорт гэж үзэхгүй байна. Эмэгтэй боксчид ч олимпын бусад төрлийн эмэгтэй тамирчидтай адилаар үзэсгэлэн гоо байгааг хүмүүс харах болно гэжээ.

    Үүнээс гадна эмэгтэйчүүдийн боксын тэмцээнийг олимпын албан ёсны төрөл болгоход шүүгчийн ажил зэрэг маш олон ажлыг хийх шаардлагатай юм байна. 2012 оны Лондоны олимпд эмэгтэй боксчид хүч сорих эрмэлзэлтэй болж байгаа нь эдгээрээс мэдэгдэж байна.