Нэг. Хөгцөрсөн үнэрийг арилгах нь:
Жил бүрийн бороо ихтэй зуны улиралд гэр өрөө их чийгтэж, гэрийн тавилга, авдар хорго, хайрцаг шургуул ууд хөгцрөх нь зөндөө харагддаг. Ийм байдалд та нэг ширхэг саванг өрөөндөө тавихад муухай үнэр нь аяндаа арилна. Дахивал хатаасан цайны шаарыг саа бүсэнд боогоод хэд хэдэн өнцөг буланд өлгөхөд муухай үнэрийг арилгаж чадах төдийгүй цайны анхилам үнэр ханхалдаг юм.
Хоёр. Тамхины үнэрийг арилгах нь:
Гэр өрөөнд тамхины утаа манараад байвал хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Харин цуунд дүрсэн саа бүсээр гэрээ ариутгах юм уу хэдэн лаа асаагаад тавихад тамхины үнэр амархан арилдаг.
Гурав. Гал тогооны өрөөний муухай үнэрийг арилгах нь:
Гал тогооны өрөөнд хоол цай хийх, мах ногоо хуурах зэргээр зөндөө юм хийдэг тул муухай их байдаг. Энэ үнэрийг арилгая гэвэл тогоондоо бага хэмжээний хоолны цуу хийгээд халааж ууршуулбал гал тогооны өрөөний муухай үнэр нь тун амархан дарагддаг.
Дөрөв. Тосон будгийн үнэрийг арилгах нь:
Шинээр будаж шир суулгасан хана туурга юм уу гэрийн тавилгын үнэрийг арилгахад гэр өрөөндөө зөвхөн хоёр төмпөн давстай хүйтэн усыг 2-3 хоног тавихад ширийн үнэрийг хангалттай арилгаж чадна. Бас орос сонгиныг төмпөнтэй усандаа дэвтээгээд тавихад мөн адил үр ашигтай байж чадна.
Тав. Гаршин тосны үнэрийг арилгах нь:
Гаршин тос буюу зөгийн үүр шиг нүүрс хэрэглэдэг зуухаар хоол цай хийхэд бохир утаа гардаг. Энэ утааг намдаахад гаршин тос болон зөгийн үүр шиг нүүрсэн дээрээ хэдэн дусал хоолны цуу дусаавал бохир утааг багасгах буюу арилгаж чадна.
Зургаа. Гэр өрөөний муухай үнэрийг арилгах нь:
Гэр өрөөний агаар амьсгал муухай үнэртэй болбол чийдэнгийнхээ ламп дээр үнэртэй ус юм уу цэцгийн нэрмэл үнэрт ус болон гавар дусаавал энэ нь чийдэнгийн илчинд ууршаад анхилам үнэр гардаг байна.
Долоо. Мах чанах үеийн муухай үнэрийг арилгах нь:
мах чанах үед тогоондоо хэдэн ширхэг жүржийн хальс хийвэл эвгүй үнэр болон өөх тосыг бууруулж, шөлний үнэр амтыг нь сайхан болгодог байна.
Найм. Загасны эвгүй үнэрийг арилгах нь:
Хуурга хийдэг тогоонд чинь загасны эвгүй үнэр байвал тогоогоо хуурайгаар нь халаагаад хэрэглэж өнгөрсөн цайны шаарыг хийж хуурахад загасны эвгүй үнэр нь арилна.
Ес. Дүүпүүгийн исгэлэн үнэрийг арилгах нь:
Дүүпүү исгэлэн болход 5%-ын содтой усанд хагас цаг хиртэй дэвтээгээд дахиж цэвэр усаар зайлахад исгэлэн үнэр нь арилдаг.
Арав. Цэцгийн бордооны эвгүй үнэрийг арилгах нь:
Айл гэртээ цэцэг тарьж арчлахдаа янз бүрийн бордоо хэрэглэхэд эвгүй үнэр гарах тохиолдол бий. Ийм тохиолдолд шинэ жүржийн хальсыг жижиг жижиг хэсэг болгоод цэцгийн бордоотойгоо хамт цэцгэн дээрээ хийхэд эвгүй үнэр нь арилах болно.
Арван нэг. Хогийн савны муухай үнэрийг арилгах нь:
Төмөрлөгөөр хийсэн хогийн савнаас муухай үнэр гарахад хэрэггүй сонины цаасыг асаагаад хогийн савандаа хийхэд муухай үнэр нь амархан арилдаг юм.
Арван хоёр. Ариун цэврийн өрөөний өмхий үнэрийг арилгах нь:
Айл гэрийн ариун цэврийн өрөөг байнга цэвэрлэж байдаг атлаа өмхий үнэр нь бас л гараад байдаг. Иймээс шингэн гавар, тосон гавар зэрэг үнэртэний бөглөөг аваад ариун цэврийн өрөөнийхөө нэг буланд тавьхад өмхий үнэрийг нь арилгаж чадах бөгөөд шумуулыг ч үлдэн гаргаж чаддаг байна. Үүнээс гадна үнэртэй цууг жижиг саванд хийгээд тавьхад өмхий үнэр нь аяндаа арилдаг юм.\Л.Буянтогтох орчуулав\
|