• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-15 16:35:11    
Сүүжин булгийн ялгуусан дуулал

CRI

      Цахар түмний дунд өргөн дуулагддаг "Булган тохой" гэдэг ардын дуунд гардаг сүүжин булаг бол үлгэр түүхээс алдартай Монголын сайхан орон юм. Одоо энэ нутагт нутагшин сууж байгаа Монголчуудыг Сүүжин булаг гацааны харьяанд хамруулж, нутаг нь майхнаараа алдаршиж, хүн ард нь чинээлэг амьдралаараа хол ойрдоо алдартай болжээ.

      Сүүжин булгийн тунгалаг усанд шимжиж, Хагийн нуурын мөнгөн долгионд өншиг амьдралаа далласан Сүүжин булаг гацаа бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шулуун Хөвөөт Цагаан Хошууны Мянгат суурингаас зүүн өмнөө 40 километрийн зайд байршиж байгаа малжих гацаа юм. Сүүжин булаг гацааны тухай ярихад "хос даачлалт"-ын үеэс эхлэн ярих хэрэгтэй. Тэр үед тус гацааны удирдлага нь малын үүлдэр сайжруулах ажлыг сайтар хийсэн байна. Тэд юуны өмнө гадна газраас сайн үүлдрийн 100 хуц оруулж, хонины үүлдрийг хэдхэн жилийн дотор 99 хувиар сайжруулж, хонины ноосны дундаж гаралтыг 4 килограммд хүргэв. Үүний үндэс дээрээ буд малын үүлдэр сайжруулах ажлыг эрчимтэй хийж, сайн үүлдрийн бух оруулах ажлыг чухалд үзсэн байна. Тэд зээл авах болон гацааны хамтын хуримтлаад түшиглэн бух оруулах, хувь хүн өөрөө хөрөнгө оруулан бух оруулах зэрэг аргаар 1996 он гэхэд нийт сайн үүлдрийн 19 бухтай болов. Ингэснээр тус гацааны үхрийн үүлдэр сайжруулах ажил маш эрчимтэй явагдаж, үхрийн үүлдэр сайжралын хэмжээ 45 хувьд хүрч, мал аж ахуй нь жил дараалан өнөр өссөн байна.

      Мал аж ахуйн өнөр өсөлт нь тус гацааны баяжин чинээлэгжих алхааг түргэтгэж, малчдын амьдралыг маш их өөрчлөлттэй болгов. Эдийн засгийн тодорхой хэмжээний үндэс суурьтай болсон Сүүжин булаг гацааны малчин нутаг бэлчээрийг үнэ төлбөртэй нээн ашиглах, бүтээн байгуулж мал малжих, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах ажлыг чухалд үзсэн байна. 2000 он болоход тус гацаа нь нийт 1600 орчим гаа хадланг хааж, 400 гаруй гаа өвсөн хүрээ, 6 орчим гаа талбай бүхий бордоон суурин байгуулж, жилд 100 гаа өндөр ургацтай өвс бордоо тарьж байна.
"Дундуур идэш, дулаан хэвтэш" гэдгээр эндэх хүн ард буд буг малын пэн саравч байгуулах ажлыг сайтар хийсэн байна. Одоо энэ гацааны айл өрөхөд дунджаар 8 – 10 таслаг дулаан пэнтэй болсон байна.

      2007 онд Сүүжин булаг гацааны хүн тутмын дундаж орлого 4200 юаньд хүрч, хошууныхаа малчдын хүн тутмын дундаж орлогоос 1120 юаниар давав. Өнөө энэ гацаа нь авто зам, түгээгүүр ус, цахилгаан, зурагт, утас, хөргөгч зэргээр амьдралаа чимж, намгийн хийн галаар хоол ундаагаа хийж байна.

      Өнөөдрийн Сүүжин булаг гацаа нь "Өөртөө засах районы таван одон зэрэглэлийн боловсон гацаа" болж, өөртөө засах районы "Арван одон зэрэглэлийн экологийн боловсон байдлын туршилтын цэгийг үүдэн байгуулах ажлын тэргүүний нэгж" болон Өвөр Монголын "Умард хилийн нутгийн авто замын боловсон байдлын туршилтын цэгийн гацаа тосгон", "Хятадын хэмжээний боловсон гацаа тосгоныг бүтээн байгуулсан тэргүүний хамт олон", "Өвөр Монголын социалист шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтын туршилтын гацаа тосгон" зэрэг яруу алдрыг хүртэж, ялгуусан дууллаараа нийт олны дунд хошуучилж байна.