• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-15 16:37:29    
Холын харайлтын дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын хөгжлийн бэрхшээлтэй анхны тамирчин

CRI

      Хятадын хөгжлийн бэрхшээлтэй нэрт тамирчин Сүнь Чантин 1991 оны 10-р сарын 7-ны өдөр Тяньжинь хотын оюутнуудын биеийн тамир спортын наадмын хэмжин шалгах уралдаанд оролцохдоо 5,69 метрийн шилдэг давуу амжилтаар дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 5,54 метрийн рекорд амжилтаас давж холын харайлтын дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын хөгжлийн бэрхшээлтэй анхны тамирчин болсон байна. Тяньжиний Биеийн тамирын дээд сургуульд сурч байсан Сүнь Чантин пара олимп, Алс дорнод болон Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын наадам дээр олон удаа тэргүүлж, "Хамгийн шилдэг тамирчин" -аар шалгарсан юм. Тэрээр 1991 оны 5-р сард болсон Тяньжиний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын наадам дээр 5,47 метрийн амжилтаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн А4-р зэрэглэлийн 5,38 метрийн Азийн рекорд амжилтыг шинэтгэсэн байна.

     20 метрийн давааг давсан Азийн эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн анхны тамирчин: Хятадын эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн нэрт тамирчин Ли Сүмэй 1988 онд болсон Ши Жяжган хотын хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын уралдаан дээр 21,76 метрийн шилдэг давуу амжилт гаргасан байна. Түүний энэ амжилт нь мөн 1987 оны дэлхийн хоёрдугаар амжилт байж, Хятадын, мөн Азийн 20 метрийн давааг давсан эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн анхны тамирчин болсон байна.

      19 метрийн давааг давсан Азийн эрэгтэйчүүдийн бөөрөнцгийн анхны тамирчин: Аньшаний хар төмөрлөгийн компинатын 23 настай тамирчин Ма Юнфэн 1987 оны 6-р сарын 16-ны өдөр Аньшаний цэнгэлдэх хүрээлэнд болсон Аньшаний хар төмөрлөгийн компинатын цомын төлөө Хятадын хэмжээний хөнгөн атлетикийн урилгын тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцгийн тэмцээнд 7,257 килограмм хүнд бөөрөнцгийг 19,09 метр шидэж, энэ төрлийн тэмцээний Азийн шинэ рекорд амжилт тогтоосон бөгөөд мөн 19 метрийн давааг давсан Азийн эрэгтэйчүүдийн бөөрөнцгийн анхны тамирчин болсон байна.

      Азийн эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн уралдааны рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин: Азийн эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн уралдааны рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин бол Ли Сүмэй юм. Хэбэй мужийн 28 настай тамирчин Ли Сүмэй 1987 оны 6-р сарын 16-ны өдөр Аньшаний цэнгэлдэх хүрээлэнд болсон Аньшаний хар төмөрлөгийн компинатын цомын төлөө Хятадын хэмжээний хөнгөн атлетикийн урилгын тэмцээний эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн тэмцээнд 20,66 метрийн амжилтаар энэ төрлийн тэмцээний Азийн рекорд амжилтыг шинэтгэв. 1987 оны 6-р сарын 7-ны өдөр Жэнжөүд болсон Бүх Хятадын биеийн тамир спортын наадмын бэлтгэл уралдаанд тэрээр 20, 30 метрийн амжилтаар өөрийн 1987 оны 4-р сард тогтоосон Азийн рекорд амжилтыг 61 см ахиулсан байна. \М.Цэцэн бэлтгэв\