• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-16 14:39:39    
Сүжөүгийн аж үйлдвэрийн хүрээлэнгийн орчин үеийн шинэ хот

CRI

      Хятадын зүүн зүгийн Жясүмужийн Сүжөүгийн аж үйлдвэрийн хүрээлэн бол шинэхэн хөгжиж байгаа аж үйлдвэрийн үлгэр жишээ район юм. Энэ газарт дээд шинэ техникийн аж үйлдвэрийн бааз байгаа төдийгүй арал дээр байгуулсан дуурийн театр, ойн дунд байгуулсан эдлэн газрууд гээд бүх зүйл байдаг. Энэ газрыг аж үйлдвэрийн хүрээлэн гэж нэрлэхийн оронд шинэ хот гэж нэрлэбэл бүр ч тохиромжтой гэж санагдах юм билээ. Үнэхээр Сүжөү хотын захиргаа нь энэ газрыг Сүжөүгийн аж үйлдвэрийн хүрээлэнгийн орчин үеийн шинэ хот болгож байгуулахаар төлөвлөгөө боловсруулаад байгаа аж.

      1994 оны 5-р сард, Хятад болон Сингапур хоёр орны засгийн газрын хамтын ажиллагааны төсөл—Сүжөүгийн аж үйлдвэрийн хүрээлэн нь Сүжөүгийн хуучин хотын зүүн хэсэгт байгуулагдаж эхлэв. 14 жил туршид, уг хүрээлэн нь түргэн эрүүлээр хөгсөөр бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн жил болгоны дундаж өсөлт нь 30%-с давж, гадаадын хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 14 тэрбум 700 сая ам долларт хүрч, 51 мянган ажлын байр буй болгожээ. 2007 онд үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ нь 80 тэрбум гаруй юаньд хүрч, нээж хөгжүүлсэн эхний үеийн 100 дахин нэмэгдсэн байлаа. Гадаадын хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 4 жил дараалан 1 тэрбум 500 сая ам доллараас давж, хөгжлийн ерөнхий үзүүлэлт нь дээшилж, Хятадын улсын зэрэглэлийн нээлттэй бүсүүдийн дотроо 2-р байр эзлэв.

      Өнөө уг хүрээлэнд дэлхийн 500 хүчирхэгийн 77 салбар аж ахуйн нэгж байгуулагдаж, бас гадаад хөрөнгийн 3000 гаран аж ахуйн нэгж байгуулагдсан бөгөөд цахим мэдээлэл, хурмал цахилгаан хэлхээ, комикийн аж үйлдвэр зэргийн шинийг үүдэх улсын зэрэглэлийн 9 баазтай болж, бүх Хятаддаа аж үйлдвэрийн үлгэр жишээ анхны район болсон байлаа.

      Сүжөүгийн аж үйлдвэрийн хүрээлэнгийнхний өөрсдийн ажлаар бахархдаг нь өдөрт 100 сая юаний GDP бүтээдгээрээ биш, ганц өдөрт 4 сая ам долларын гадаад хөрөнгө оруулалт олдогтоо ч биш, нээж хөгжүүлсэн 10 гаран жилд цэвэр ус агаартай байсаар ирснээрээ бахархдаг аж.

      Олон жилийн турш, Сүжөүгийн аж үйлдвэрийн хүрээлэн нь байгаль орчноо хамгаалахыг маш их чухалчилж, байгаль орчны хамгаалалтын хяналт удирдлагын хатуу дүрэм хэрэгжүүлж ирсэн байлаа. Үүнд бохирдуулал үүсгэх бөгөөд үр ашигтай засан сайжруулж болохгүй төсөл оруулахыг тас хориглов. Бохирдуулал үүсгэх боловч үр ашигтай засан сайжруулж болох төслийг оршин суугчдын хорооллоос хол зайдуу байлгахыг хатуу баримтлав. Хүрээлэнгийн доторхи төрөл бүрийн хог хаягдлуудыг төрөл хувааж төвлөрүүлэн арилгаж зохицуулдаг.

      Сүжөү хотын төлөвлөгөөний дагуу, уг аж үйлдвэрийн хүрээлэн нь Сүжөү хотын худалдааны төв район болох юм байна.