2008 оны 11-р сарын 20-ны өдөр Хятадын боловсролын судалгааны нийгэмлэг болон Боловсролын Яамны Үндсэн боловсролын 1-р, 2-р хэлтэс хамтран Бээжинд "Хятадын үндсэн боловсролын хөгжил дэвшлийн 30 жил" яриа уулзалтын арга хэмжээ зохион явууллаа. Хятадын боловсролын судалгааны нийгэмлэг, орон нутгийн боловсролын засаг захиргааны байгууллагууд болон сургуулиудын 9 төлөөлөгч уг чуулга уулзалт дээр үг хэлж, өөр өөрийн бодит ажилтайгаа уялдуулан, өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилд Хятад улсын үндсэн боловсролын салбарт хүрсэн дэвшил хөгжлийг эргэн үзэж, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогоос Хятадын үндсэн боловсролын үйлст хүртээсэн цацрангуй ололт амжилтыг сайшаан тэмдэглэжээ.
Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилд Хятадын боловсролын ажил үйлс асар их хөгжил дэвшилд хүрлээ гэж яриа уулзалтад оролцогсод санал нэгтэй үзсэн байна. Хятадын боловсролын судалгааны нийгэмлэгийн дарга Гү Мин-юань хэлэхдээ, эдгээр ололт амжилтуудыг боловсролын үзэл ойлголтын өөрчлөлт, боловсролын ажил үйлсийн хөгжил, боловсролын тогтолцооны шинэ бүтээлт, боловсролын шинжлэх ухааны цэцэглэл хөгжил зэрэг 4 талаар хураангуйлан дүгнэж болно. Үүнд хамгийн чухал нь боловсролын үзэл ойлголтын өөрчлөлт болж байгаа юм гэлээ.
Хятадын үндсэн боловсролын ажил үйлсийн хөгжил нь энэ 30 жилд хөгжлийн түүхэн дэх 3 чухал үе шатыг туулсан юм. Энэ нь тухайлбал: 1979—1985 оны сэргэлтийн шат үе, 1985—1993 оны боловсролын тогтолцооны өөрчлөлт болон шинийг бүтээх шат үе, 1993—2000 оны шат алгасан хөгжих шат үе гэсэн болно. Шинэ зуунд орсноос хойш, Хятадын үндсэн боловсролын ажил үйлс нь өөрчлөлт гүнзгийрэх, чанар төвшин дээшлэх шилжилтийн цаг үед дэвшин орлоо. Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жил дэх боловсролын хөгжил дэвшлийг эргэн үзэхэд, тэр нь үзэл санаагаа чөлөөлж, ажилч хэрэгч чиг шугмын жолоодлого дор хүрсэн зүйл болох нь тодорхой байгаа юм гэж Гү Мин-юань тэмдэглэжээ.
Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилд үндсэн боловсролын хичээл сургалтын өөрчлөлтийн талаар чухал ахицтай боллоо. Үндэсний хичээл сургалтын байцаагч, Бээжингийн Ши-и сургуулийн захирал Ли Шигүй анх ажилд орж багшлах үед, өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлсний эхний 3 жилд тохиосон байжээ. Хичээл сургалтын өөрчлөлт нь хүнийг бүх талаар хөгжүүлэхэд зориулагдсан бөгөөд боловсролыг жинхэнэ утгаараа хүнийг хүмүүжүүлэх ажил үйлс болгож, Хятадын боловсролын өөрчлөлтийг төгөлдөржин дээшлэх замд оруулсан юм. Хичээл сургалт, үнэлгээ, сурагч элсэлтийн шалгалтын тогтолцооны өөрчлөлт нь дунд, бага сургуульд чадавхын боловсролыг бүх талаар хэрэгжүүлэх өрнөлт буй болгож, боловсролын практик болон онолын талаар ихээхэн амжилт бүтээлтэй ажилласан багш нар цолгорон гарлаа гэж Ли Шигүй тэмдэглэжээ.
Дунд, бага сургуулийн багш нарын эгнээний байгуулалт ч түргэн хөгжлөө. Хятадын боловсролын судалгааны нийгэмлэгийн орлогч дарга, Бээжингийн туршилтын 2-р бага сургуулийн захирал Ли Ле хэлэхдээ, 1978 оноос өмнө, манай сургуулийн 80 багшийн дотор их сургуулийн үндсэн анги төгссөн хүн нэг ч байсангүй, өнөөдөр гэхэд 188 багшийн дотор их сургуулийн үндсэн анги төгссөн хүн 139 болж, аспирант төгссөн хүмүүсийг оруулбал нийт багш нарын 79 хувийг эзэлсэн байна. Энэ нь зөвхөн багш нарын хувь биед нь төдийгүй, сургуулийн бүх талын хөгжил дэвшил болон хүүхдийн эрүүл сайхан өсөлт бойжилтод маш их түлхэц болж байна гэжээ.
30 жилд ёс суртахууны ажил ч цаг үеийн алхааг даган хөгжиж, боловсрол дахь орон байр нь ч нэн тодорхой болж, ёс суртахууны үзэл ойлголт байнга шинэчлэгдэн, ёс суртахууны агуулга баялагжиж, ёс суртахууны хэлбэр нэн янзын болон төлөвшиж, систем нь аажмаар төгөлдөржин, ёс суртахууны том тогтолцоо бүрэлдэж, тодорхой амжилтад хүрсэн байна. Цаг эриний хөгжлийн дагуу, ёс суртахуун тэргүүлэх байр эзлэх ёстой гэдэгт боловсролын салбарынхан нийтлэг ойлголттой болсон байна гэж Хятадын боловсролын судалгааны нийгэмлэгийн Дунд, бага сургуулийн ёс суртахууны тусгай хорооны зөвлөлийн дарга Лань Хун-шэн илэрхийлжээ.
Лахс хотын Чэн-гуань дүүргийн Боловсрол, биеийн тамир спортын газрын дарга Доржвандуй хэлэхдээ, 30 жилд Төвд Хятадын онцлогтой, Төвдийн онцлогтой социалист үндэстний боловсролын хөгжлийн замыг нээж, хүүхдийн цэцэрлэг, дунд, бага сургууль, мэргэжлийн болон их, дээд сургууль зэрэг боловсролыг багтаасан үндэстний боловсролын нэлээд төгөлдөржсөн систем тогтоож, 9 жилийн заавал сургах боловсролыг үндсэнд нь түгээмэлжүүлж, залуу идэрчүүдийн бичиг үсэг үл мэдэх байдлыг үндсэнд нь арилгаж, ард иргэдийн боловсрол хүртэх төвшин түргэн дээшилж байна гэжээ.
Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жил нь Хятадын боловсролын хөгжлийн түүхэн дэх хамгийн түргэн хөгжсөн, хамгийн гүнзгий өөрчлөгдсөн, хамгийн их ололт амжилтад хүрсэн цаг үе болсон гэж яриа уулзалтад оролцогсод үзжээ.
|