Аагим халуун зуны 8-р сард Улаан хотод Монголын Юань улсын соёлын хувцасны загвар өмсөгчдийн урилгад тэмцээн болж, Хянган нутагт олон ээлжийн гоо үзэсгэлэнт хуй салхи салхилж байлаа. Энэ удаагийн Монголын Юань улсын соёлын хувцасны загвар өмсөгчдийн урилгад тэмцээн нь ХКН-ын Улаан хотын хороо, хотын захиргаанаас эрхэлсэн өргөн цар хүрээтэй, өндөр төвшний урлагийн томоохон арга хэмжээ болсон юм. Нэн ч нэгэн удаагийн Монголын Юань улсын соёлын төв хотыг бий болгох, Монголын Юань улсын соёлын аж үйлдвэрийг хөгжүүлж, хөгжлийн татах хүчинтэйг харуулсан том арга хэмжээ болсон юм.
8-р сарын 19-ний өдөр Аагим зуны халуунд уярам сайхан Монгол уртын дуу Улаан хотын захиргааны талбайд цуурайтаж, цэнхэр хөх өнгөтэй Т хэлбэрийн тайзан дээр хамгийн гоёмсог дүр төрхтэй----Улаан хотод Монголын Юань улсын соёлын хувцасны загвар өмсөгчдийн урилгад анхны тэмцээн болж, дэлхий дахины хүмүүст Монгол үндэстний уламжлалт болон орчин үеийн содон өмсгөл хувцасны өвөрмөц татах хүчинтэйг харуулсан байна.
Тэмцээнд оролцогсод бүгд хувцас загвар, ур чадвараа сорьцгоов. Гоё сайхан үндэстний хувцсаа өмссөн загвар өмсөгчид эрхэмсэг дүр төрх, цаг үеэ олсон загварууд нь үзэгчдэд нэгэн өвөрмөц хэв намбааг харуулсан ёслол төгөлдөр арга хэмжээ болсон байлаа.
Гоё ганган загварыг харуулснаас гадна олон зүйлийн дуу бүжгийн тоглолт нь үндэстний ёс заншил, бүс нутгийн соёл, ёслолын соёл, зан үйлийн соёлыг тоглолтын тайзнаа харуулсан, хараа булаам өнгө аяс, хүч далайцтай урлагийн наадам болов. Баатар эрчүүдийн бөх барилдах, баяр бахдалт андай бүжиг, хөгжөөн наргиантай морь уралдах, ур чадварлагаар морь уургалах зэрэг бүжгүүд нь үзэгчдэд Монгол үндэстний ордны соёл, ёслолын соёл, хувцас гоёлын соёл болон өвөрмөц наадмын соёлыг мэдрүүлж чаджээ.
Энэ их хүмүүсийг гайхуулам соёлыг тайлбарласан гол дүрд тоглосон Монголын Юань улсын соёлын хувцасны загвар өмсөгчид тэмцээнд Монгол үндэстний эмэгтэйчүүдийн эелдэг зөөлөн, цэвэр цайлган, зочломтгой, дэгжин зан чанарыг харуулсан төдийгүй, Хорчин эрэгтэйчүүдийн эрэлхэг баатарлаг, уян хатан зан чанарыг гүйцэд илрүүлэн харуулжээ. Үзэгчид, сүр жавхаатай эрэгтэй хувцасны загвар, ялангуяа эмэгтэй хүний хувцасны цаг үеийн онцлогтой загварыг харуулсан байна. /Солонго сэтгүүлээс/
|