• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-17 15:35:27    
Хун янь тосгоны баяжлын зам

CRI

      Сүүлийн үе манай сурвалжлагч гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы гун чэн ё үндэстний өөртөө засах шяний хун янь тосгоноор айлчлахад хэдэн зуун га үргэлжилсэн жимсийн мод, өвөрмөц онцлогтой ё үндэстний орчин үеийн орон сууц нь маш их таалагдсан байлаа. Энэ нутгийн тариачид үндэстний цөөнхийн онцлогтой аялал жуулчлалын ажилагаа эрхэлж, халуун бүсийн жимс тарихаараа баяжлын түргэн замналд орсон юм.

      Хун янь тосгоны өнгөрсөний түүхийг эргэн үзэх юм бол эдийн засаг нэлээд хоцрогдунгуй байжээ. Энэ нутгийн иргэн урьд нь гүн уулан дунд амьдардаг учраас үеийн үеэр уулыг түшин амьдрал нь үнэхээр ядуу байсан юм. 1980 онд хятадын өөрчлөн байгуулалт нээлттэй байх бодлого ё үндэстний энэ тосгонд хэрэгжигдэж, тэд газрын байцаа нарийн шинжилсэн үндсэнд шавдал жүржийн төрлийг тариж эхэлсэн байна. Халуун бүсийн жимс тариж ургуулсан талбай нь хэдэн арван мянган гад хүрч, тосгоны нийт тариан газрын 94 хувийг эзэлжээ. Ингэж хэдэн жил ажилласаны дүнд гун чэн шянь нь "хятадын шавдал жүржийн нутаг" цол лосон юм.

      Хун янь тосгоны холбогдох хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, энэ тосгонд 103 өрөх 403 хүнтэй, гол нь шавдалын мод таридаг. Өнгөрсөн жил ганц шавдалын мод тарисан хүн бүрийн дундаж орлого нь 8000 гаруй юаньд хүрсэн юм. Хун янь тосгоны шавдалын гаралт нь гуаншид тэргүүн байранд явж байна гэжээ.

      Энэ хариуцлагатаны танилцуулсан мэтээр хун янь тосгонд аль эртэнээс шавдал тарисан түүхтэй. Өнөөдөр гэхэд тосгон дунд мөн 400 гаруй жил амьдарч байгаа шавдалын мод буй. Шавдалын ургац нь маш сайн байдаг, нэг модноос наандаж 50 килограмм жимс хурааж, сайн нь 100 гаруй килограммд хүрдэг байна. Жил бүрийн хураалтын улирал болоход айл болгоны хашаан дотор шавдал жимс дүүрэн овоолоотой байдаг юм.

     Намрын улирал нь элбэг ургацын цаг үе гэвэл еэвэн сарын баярын урьд хожидоор хун янь тосгоны шавдал жимсийг үйлдвэрлэх хамгийн яаралтай үе шатанд ордог. Шавдал жимсийг хураасаны дараа тэр даруйд нь нутгийн тусгай аргаар үйлдвэрлэж, жимсний шинэ соргог амтыг хадгалж чаддаг. Өнөөдрийн байдлаар хун янь тосгоны шавдал жимсийг зүүн өмнөд ази, орос зэрэг орнуудаар борлуулж байна.

      Эн тэргүүнд шавдал тариахаар баяжлийн замналд орсон тосгоны ардууд уулан дундаас нүүн гарч, горохны дэргэд давхар байшин бариж суусан юм. Хожим нь тэд бас уул усны үзэмжид түшин ё үндэстний онцлогтой тариачин айлын жуулчлалын газрыг ажиллуулсан байна. Энэ жил 45 настай Жү Фанрэнь хун янь тосгонд хамгийн эрт жуулчлалын ажиллагааг эрхэлсэн хүний нэг юм, тэдний гэр нь цэвэрхэн, хоол нь амттай байдгаар хол ойрдоо нэртэй байж, ерөөс зочин тасардаггүй. Тэрээр хэлэхдээ, арван сараас хойш жимс боловсрох үеэр зочин хамгийн олон байдаг. Заримдаа шөнөөр зочиныг угтах явдал ч буй гэжээ.