Хятадын Төрийн Зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн газрын төлөөлөгч Ли Вэй-И 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Тайваний хоолойн хоёр эргийн хооронд "худалдаа, тээвэр, шуудан" шууд нэвтрүүлсэн нь хоёр эргийн ах дүү нарын харилцааг цаашид улам нягтруулсан явдал боллоо гэлээ.
Ли Вэй-И хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хоёр эргийн хооронд "худалдаа, тээвэр, шуудан" шууд нэвтрүүлсэн нь хоёр талд эдийн засгийн ашиг сонирхол хүртээх төдийгүй, хоёр эргийн ах дүү нар улам ойр дотно болж харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд гүн гүнзгий ач холбогдолтой юм гэжээ.\Анар орчуулж, Цэцэн хянав.\
|