1978 онд ХКН-ын Арван нэг дэх сонгуулийн гуравдугаар бүгд хурлаар гараа болгож, Хятад улс өөрчлөлт нээлтийн шинэ цаг үед шилжин орлоо. Сүүлийн 30 жилийн турш, ХКН бүх Хятадын үндэстнүүдийг удирдан дайчилж, системийн өөрчлөлтийг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, гадаадад нээлттэй байлгах бодлогыг идэвхтэй санаачилснаар социалист орчин үеийн хөгжлийн уугаа их амжилтыг дэлхийн хүмүүст харуулж чадсан бөгөөд олон улсын хүрээн дэх нөлөөлөх хүчин чадал болон байр суурь нь урьд өмнө гараагүй дээшилсэн байна.
Хятадуудын сэтгэл зүрхэнд мартагдашгүй гүн дуртгал болон хоцорсон 2008 он удахгүй өнгөрөн одох энэ ялдамд, Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакц "Өөрчлөлт нээлтийн 30 жил сэдэвт интернет ярилцлага"-ыг mongol.cri.cn сайтдаа зохион явуулах гэж байгааг та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Одоо энэхүү интернет ярилцлагын бэлтгэл ажил ид өрнүүн явагдаж бөгөөд сүлжээ ашиглагч найз нартайгаа Е-мэйлээр харилцах сүүлчийн үе шатанд ороод байна. Уг мэдээллийг интернетээр цацсаны дараа Монголын сүлжээ ашиглагч идэвхтэй анхаарал хандуулан, Хятад улсын өөрчлөлт нээлтийн гучин жилийн ололт амжилтыг дээд хэмжээнд үнэлэн дүгнэсний зэрэгцээ сонирхолтой олон сайхан асуулт тавьсан байна.
Сүлжээ ашиглагч Мөнхбат хэлэхдээ: "Би танай веб сайтыг үзэх маш их дуртай. Хятад улс сүүлийн 30 жил хөгжлийнхээ эхлэлийг тавьж, 2010 онд дэлхийд анх удаагаа хөгжиж буй оронд Дэлхийн яармаг болох гэж буйд тун талархаж байна. 2010 оны яармагт очиж үзэх бодолтой байгаа. Энэ талаар мэдээлэл өгвөл талархах байна. " гэж бичсэн байна.
Сүлжээ ашиглагч Янжин хэлэхдээ: "Интернет ярилцлага зохион байгуулж байгаад баярлалаа. Хятад улс сүүлийн гучин жил үсрэнгүй хөгжсөн, үүнд гадаадын хөрөнгө оруулалтыг яаж ихээр татсан вэ? Үүний талаар хариулт авч өгнө үү" гэж хүссэн байна.
Сүлжээ ашиглагч Заяа: "Хятадын 30 жилийн хөгжил дэвшил үнэхээр биширмээр, гайхмаар хурдацтай байна. Гэхдээ миний сэтгэл түгшээж буй бодлого бол Хятадын хүйсний харилцааны тухай асуудал юм. Цаашид Хятад улс нэг хүүхдийн бодлогоо хэрхэн шийдэх бол? Үгүй бол ямар нэгэн төрөл садангүй ганцаардмал хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдэх юм шиг санагдаж байна."гэж мэйлдээ ярилаа.
Сүлжээ ашиглагч Ч.Батзаяа хэлэхдээ: "Төвд Бээжингийн хооронд тавьсан төмөр замын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой уу. Түүх, боссон өртөг, далайн төвшнөөс дээш хэдэн метрт байдаг гэх мэт...мөн Монгол хүн зочлоход хаанаас билет авдаг, ямар үнэтэй байдаг, Очоод буудаллах газрын үнэ ханшны тухай мэдээ байвал бүр сайн байна. Одоогоор би төмөр замаар Төвд орох хүсэлтэй байгаа юм." гэлээ.
2008 оны 12-р сарын 21-ий өдөр болох энэхүү интернет ярилцлагад МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Цэрэнгийн Сүрэнжав, нэрт яруу найрагч, зохиолч, залуу эрдэмтэн Ө. Начин зочлон, сонирхолтой, хөгжилтэй, хэрэгтэй ярилцлага өгөхийн зэрэгцээ сүлжээ ашиглагчдынхаа асуусан асуултад хариулт өгөх болно.
|