• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-18 15:55:09    
Хятадын өөрчлөлт нээлтийн 30 жилийн ойг тэмдэглэжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын хамгийн нэр хүндтэй сонин -"Рэнь Минь Ри Бао"сонин 18-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн ойг тэмдэглэсэн байна.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, 30 жилийн өмнө яг энэ өдөр ХКН-ын 11 дэх удаагаа сонгогдсон төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд хуралдсан юм. Тус бүгд хурлын гол гавьяа бол арван жилийн самуурлын дараа ХКН болон улс орон хаашаа явахаа шийдэх ёстой байсан цаг үед социалист орчин үеийн бүтээн байгуулалт дээр эрс шуурхай шилжүүлж, эрэн үеийн Хятадын хувь заяаг шийдсэн өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжүүлэх чухал сонголтыг хийсэн явдал юм. Энэ бол социалист орчин үеийн бүтээн байгуулалтын түүхэн шинэ цаг үеийг нээсэн явдал юм гэжээ.

      Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, 30 жилийн турш, Хятадын ард түмэн эдийн засгийн байгуулалтыг гол чиг хандлагаа болгож, өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэхийг хөдөлгөх гол хүчин болгож, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш олсон амжилт ололтын үндсэн дээр нам болон улс орны бүхий л ажил үйлсийг дэлхий нийтийн анхаарал татсан шинэ агуу их амжилтанд хүргэсэн явдал юм. гэжээ. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\