Нутаг дэвсгэр: 102000 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2002 оны байдлаар 10 сая 390 мянга. Албаны хэл нь Серви хэл, гол шашин нь үнэн алдартны шашин.
Засаг захиргааны төв: Беград, 2002 оны байдлаар 2 сая хүн амтай.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Сьетозар Марович, 2003 оны 3-р сард тушаалд оров.
Ерөнхий байдал: Европын Балканы хойгийн төв хойд хэсэгт оршидог. Баруун талаараа Хорват, Босни – Герцеговинатай хил нийлэж, зүүн болон зүүн хойд биеэрээ Унгар, Румынтай хөршилж, зүүн талаараа Болгаритай хаяа нийлж, өмнөш Македон болон Албанитай хил залгаж байна. баруун өмнөд хэсэг нь Адриатын тэнгист хүрч, 200 орчим километр тэнгисийн эргийн шугамтай. Голдуу дулаан бүсийн эх газрын цаг агаартай, тэнгисийн эрэг дагуу нутаг нь Газрын дундад тэнгисийн цаг агаартай. 1-р сардаа дунджаар хасах 1 хэмтэй, 7-р сардаа дунджаар 28 хэмтэй, жилийн дундаж агаарын хэм 13,5 хэм.
Манай тооллын 6 – 7-р зуунд хэсэг Слав хүн Карпатын нурууг давж, Балканы хойгт нутагшив. 9-р зуунаас эхлэн Серви, Дүкери \хятад дуудлага\ (өнөөгийн Монтенегрогийн нутаг) зэрэг улс байгуулав. 14-р зуунд Серви нь Балканы хүчирхэг орны нэг байжээ. 15-р зуунаас Усман Турк нь Сервийг байлдан дагуулж, 500 орчим жил ноёрхов. Дүкери вант улс эзлэгдэж, 200 жилийн хугацаанд Монтенегро нь Усман Туркийн хилийн муж байсаар байлаа. 1878 оны Берлины хурлаар Серви болон Монтенегрогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. 1882 он болон 1910 онд Серви болон Монтенегро тус тус вант улс байгуулав. 1918 онд дэлхийн 1-р дайны дараа Югославын хэсэг үндэстэн холбоолж, Серви – Хорват – Словенийн вант улс байгуулж, 1929 онд Югославын вант ус гэж өөрчилсэн бөгөөд Серви болон Монтенегро нь түүний нэг хэсэг болсон байна. 1941 онд дэлхийн 2-р дайн үүсч, Герман, Итали нь Югославын вант улсад цөмрөлт хийж булаан эзлэв. 1945 онд Югославын ард түмэн фашистын эсрэг дайны ялалт байгуулж, мөн оны 11-р сарын 29-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсыг байгуулж, 1963 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс гэж өөрчлөв. 1991 – 1992 онд тус улсын Словени, Хорват, Босни болон Герцеговина, Македонзэрэг дөрвөн бүгд найрамдах улс нь бие даав. 1992 оны 4-р сарын 27-ны өдөр Серви болон Монтенегро хоёр бүгд найрамдах улс нь Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс байгуулав. 2003 оны 2-р сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Югослав Улсын парламент нь " Серви болон Монтенегрогийн үндсэн хуулийн дүрэм" баталж, улсын нэрээ " Серви болон Монтенегро3 гэж өөрчлөн, холбооны тогтолцоотой улс байснаа Серви болон Монтенегро хоёр гишүүн орноор бүрэлдсэн улсуудын хамтын нийгэмлэг болсон байна. Серви болон Монтенегро нь Ерөнхийлөгч, парламент, сайд нарын зөвлөл (засгийн газар) байгуулан нэгдэлтэй арми, дээд шүүх байгуулахаас гадна төрийн бүх эрх мэдлийг хоёр гишүүн оронд адил тэгш хувааж өгсөн байна. Ингэсний дараа Серви болон Монтенегро нь мөн олон лусын хуулийн цогц байж, НҮБ-д нэг суудал эзэлдэг. Гэвч гурван жилийн дараа хоёр гишүүн орон нь бүх нийтийн санал асуулга хийж, тусгаар тогтнох эрхтэй юм байна. \М.Цэцэн бэлтгэв\
|