• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-18 16:29:51    
Чинь Хуандао арлын гарамын байгуулалтын тухай

CRI

      Чинь Хуандао бол Хятадын умарт нутгийн хамгийн том тэнгисийн эргийн гарамын хотын нэг болох юм, Бээжин хотоос 80 километрын зайтай байдаг, аль эрт 1984 онд, энд Чинь Хуандаогийн эдийн засгийн техникийн нээлттэй бүс байгуулсан бөгөөд энэ нь Хятадын ахмгийн анх байгуулсан 14 төрийн зэрэглэлийн нээлттэй бүсийн нэг болсон юм. Сүүлийн жилүүдэд Чинь Хуадао нэгэн гарамын шинээр байгуулж байна, энэ нь Шань Хайгуань боомт болох юм.

      Чинь Хуандаод зуун жилийн түүхтэй болж байгаа хөлдөдөггүй гарам-Чинь Хуандао гарам байдаг, уг гарамын жилийн бараа нэвтрүүлэх хэмжээ нь 200 сая тоннд хүрсэн бөгөөд дэлхийн хамгийн том гарамын нэг болсон юм. Сүүлийн жилүүдэд энэ гарам нь Чинь Хуандаогийн эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна, ийм байдалд, шинэ гарам байгуулах асуудлыг дэвшүүлсэн юм байна. 2000 онд, Чинь Хуандаогийн эдийн засаг техникийн нээлттэй бүс нь Шань Хайгуань районд шинжилгээ хийж, гарам шинэ гарам байгуулах хөгжлийн төлөвлөгөө боловсруулан тогтоосон байна. Шинэ гарам байгуулах газрын байцыг Хятадын умарт нутаг болон зүүн хойт нутгийн уулзуур Шань Хайгуань боомтыг сонгосон байна. Чинь хуандаогийн шинэ гарамын байгуулалтыг 3 үе шат хувиасан бөгөөд эхний үе шатанд, 35 мянган тонны зогсоол, дараачийн үе шатанд 50 мянга болон 100 мянган тонны зогсоол байгуулхаар төлөвлөжээ. Ирээдүйд энэх гарам нь аж үйлдвэрлэлийн боловсруулалт, том тоног төхөөрөмж үйлдвэрлэх бааз болох юм байна. Үүний тухай Чинь Хуандаогийн эдийн засаг техникийн нээлттэй бүсийн удирдлагын комиссын дарга Хү Инжиэ танилцуулж хэлснийг үзвэл, Шинэ гарамын бизнесийн байдал маш сайн байна. Өнөө энэх гарам нь байгуулалтын шатандаа байж байна, өнөөгийн байдлаар нэг бүлэг аж ахуйн нэгжүүд манай нээлттэй бүсд суухаар болсон юм, үүний учир шалтган бол бид хөгжлийн нөхцөл болзолыг бүрэлдүүлж өгсөн байна, имээс зарим том оворын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж аухйн нэгжүүд, том боловсруулах аж үйлдвэрүүд бүр ирж гэрээ байгуулж байгаа ажээ.

      Харвины хүдэлгүүр хүчны тоног төхөөрөмжийн тээврийн ХХК бол цахилгаан тоног төхөөрөмжийн тээврийн компани болох юм. Уг компани нь салбар мэргэжлийн хувьд Хятадад эхний байранд орж байна. 2003 онд, тэд Чинь Хуандаогийн эдийн засаг техникийн бүсд салбар компаниа байгуулсан бөгөөд Шань Хайгуань боомтын байгуулалтын ажил төрөлд оролцож, гарамын 10 жилийн ашиглах эрхийг авсан юм байна. Уг компаний ерөнхий захиралын орлогч Юй Шиаотунгийн танилцуулсныг үзвэл, цахилгаан гаргах тоног төхөөрөмжүүд нь овор ихтэй байдаг, тэдний тээвэрлэж өнгөрсөн ганц ширхэг цахилгаан гаргах тоног төхөөрөмжийн диаметр нь 10 метр, урт нь 30 метр, хүндийн хэмжээ нь 300 гаруй тонн юм. Шань Хайгуань боомтын хүндийн өргөлтийн хэмжээ нь 1200 тоннд хүрсэн байдаг учраас түүний дэд бүтэц нь манай эрэлт хэрэгцээг ахнгаж чадсан байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\