2008 оны 8-р сарын 8-нд Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр Хятадын 5 мянган жилийн түүх соёлыг дэлхий нийтэд харуулсан юм. Нээлтийн хөтөлбөрт Күнзийн 3 мянган шавь "эв найрамдлыг эрхэмлэнэ" гэсэн сургаал үгийг дуудан уншиж, "Эв найрамдуу" гэсэн хятад үсгийг тоглон үзүүлж, хүмүүсийн танил тасал болсон Күнзийг өөр нэгэн хэлбэрээр дэлхий нийтэд танилцуулжээ. Бээжинд Күнзи болон Күнзийн сургаалтны уламжлалт соёлыг ойлгож болох нэгэн газар бий. Энэ нь Күнзийн сүм болон Гүө зижянь буюу улсын боловсролын зоргон музей юм.
Күнзи бол нийтийн он тооллоос өмнө 6-р зуунаас нийтийн он тооллоос өмнөх 5-р зууны үеийн Хятадын агуу их гүн ухаантан, улс төрч, сурган хүмүүжүүлэгч юм. Күнзийн сүмийг 1302 онд байгуулж, Юань, Мин, Чин улсын 3 үеийнхэн күнзийг тахидаг байна. Күнзийн сүм нь хааны ордноос ч он жил удаж байгаа хааны гэр бүлийн эртний барилга юм. Үүнд мянган жилийн күнзийн соёлын охь сод байгаа бөгөөд хэдэн зуун жилийг өнгөрүүлсэн шалгалтын тогтолцоог харуулжээ. Улсын боловсролын зоргон 1306 онд байгуулагджээ. Энэ нь Хятадын Юань, Мин, Чин улсын үеийн улсын боловсролыг удирдах хамгийн дээд захиргааны байгууллага болон улсаас байгуулсан хамгийн дээд боловсролын сургууль болно. Күнзийн сүм болон улсын боловсрлын зоргон нь 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж, барилгын талбай нь 20 мянган хавтгай дөрвөлжин метр болно, цар хэмжээгээр лут их, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Ёс заяг, боловсрол хүмүүжлийг эрхмэлсэн тусгай байгууллга болсон Күнзийн сүм болон улсын боловсролын зоргон нь Хятадын түүхэнд чухал үүрэг роль гүйцэтгэжээ.
Хятадад хэдэн мянган жил күнзийн сургаалыг хүндэтгэн дээдэлж ирсэн. Уг сургаалыг үүсгэгч нь Күнзи билээ. Иймээс Хятадын олон газарт күнзийн сүм байгаа.
Бээжингийн күнзийн сүм нь Бээжин хотод байдаг бөгөөд хааны гэр бүлгийнхний күнзийг тахидаг тусгай газар болохоор Хятадын күнзийн сүмүүдийн дотор хамгаас нэр хүндтэй, хамгаас их нөлөө тусгалтай, хамгийн өндөр зэрэглэлтэй сүм юм. Бээжингийн Күнзийн сүм Юань улсын үед байгуулагдсанаас аваад 19 хаан 43 удаа Күнзийн сүмд ирж тахилга үйлджээ. Күнзийн үзэл санаа тухайн үед Хятадын нийгэм улс төрийн амьдрал дахь чухал байр суурь эзэлж байсныг энэ харуулж байна.
Бээжингийн күнзийн сүмд хэдэн удаа засвар хийсэн боловч бүтэц нь Юань улсын үеийн өнгө төрхийг хадгалсаар байгаа. Күнзийн сүмд ороход замын хоёр талд 4 хэсэг хувиан босгосон шалгалтаар элсүүлэгсдийн 198 хөшөө бий. Үүний дотор Юань улсын 3, Мин улсын 77, Чин улсын 118 хөшөө байна. Эдгээр элсүүлэгсдийн нэрсийн хөшөөнд Юань, Мин, Чин 3 үеийн шалгалтаар дамжин элсүүлсэн 50 мянга гаран хүний нэрс, харьяалал, дэс дарааллыг тэмдэглэжээ. Чулуун хөшөөнд "шүүмжлэлийн ном", "Мэнзи" зэргийн күнзийн сурталтны сонгодог номуудыг сийлжээ.
Улсын боловсролын зоргон нь замын хойд талд урагшаа харсан барилга болно. Гол шугам дээр мэргэдийн хаалга буюу том хаалга, тай шүе хаалга буюу хоёрдугаар хаалга, паалан цамхаг, И лүнь танхим, Жин-И мухлаг байгаа. Зүүн баруун хоёр талаар 4 танхим 6 гэртэй. Энэ нь Хятадад байгаа цорын ганц эртний төвийн ажилдаг их сургуулийн барилга болно. Тайз хаалгаар орвол паалан цамхаг харагдана. Энэ цамхаг нь Бээжингийн боловсролд тусгайлан зориулсан цорын ганц цамхаг юм. Энэ нь хаан лекц уншдаг хаалга болно. Энд 3 хаалга, 4 тулгуур, 7 асар, шар өнгийн паалан вааран оройтой байдгаараа хааны гэр бүлийн барилагын нийтлэг жишээ болно.
Улсын боловсролын зоргоны хамгийн чухал барилгын нэг нь хааны лекц уншдаг газар –Би юүн дуган болно. Би юүн дуганыг 1783 оноос1784 оны хооронд байгуулжээ. Хааны лекц уншихад зориулсан дэлхийд цорын ганц дуган болно.
1949 онд шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед Улсын боловсралын зоргоныг нийслэлийн номын сан болгож, нийслэлийн музейг Күнзийн сүмд байгуулжээ. Хэдэн жилийн өмнө Бээжин хотын засгийн газраас Нийслэлийн номын сан болон нийслэлийн музейг эндээс нүүлгэх шийдвэр гаргав. 3 жил засвар хийж, 2008 оны 6-р сарын 14-нд Күнзийн сүм болон Улсын боловсролын зоргон албан ёсоор гадаадад нээлттэй болгожээ.
|