• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-18 17:47:59    
Өөрчлөлт хийж нээлттэй байлгасны ачаар Хятад улс дэлхийн нийттэй улам ойр болж байна [Радио]

CRI

      Шинэ Хятад улсын түүхэнд 1978 он нь маш чухал жил юм. ХКН-ын 11 дэх сонгуулийн төв хорооны 3-р бүгд хурлаар бэлэг тэмдэг болгож, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгасан шинэ цаг үед орсон юм.

      1978 оны 1-р сараас 1979 оны 2-р сарын хоорондох нэг жилийн хугацаанд, 70 гаран насан сүүдэр зооглож байсан Хятадын удирдагч Дэн Шяопин Мьянмар, Балба, Хойд Солонгос, Япон, Тайланд, Малайз, Сингапур, Америк зэрэг орноор айлчилсан юм. Эдгээр дипломат арга хэмжээгээр бэлэг тэмдэг болгож, дорнын эртний орон Хятад улс дэлхийд хаалгаа нээж, дэлхийн жишиг тийш хөгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн их гэр бүлд нийлэн нэгдэж эхэлсэн юм.

      Дэлхийн их гэр бүлд нийлэн нэгдэж эхэлсэн Хятад улс олон улсын системд улам өргөнөөр оролцдог болсныг харуулсан байна.

      30 жилд, Хятад улс дэлхийн эдийн засаг, соёл, нийгмийн байгууллагад оролцож, төрөл бүрийн улс төрийн олон талт яриа хэлэлцээ, бүс нутгийн яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, НҮБ-ын чухал бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс төр, эдийн засаг, аюулгүйн байдал зэрэг олон талаар олон улсын системд оролцох үйл явцыг биелүүлж, өнөөгийн олон улсын системийн чухал оролцогч орон болж чадсан юм.

      Эдийн засгийн талаар, Хятад болон дэлхийн харилцан түшилцэж, нийлэн нэгдэх цар хүрээ тасралтгүй өргөжиж, үүнээрээ хөгжсөн орнуудаас ч давсан юм. 1978 онд, Хятадын гадаад худалдааны хэмжээ 20 тэрбум орчим ам.доллар л байж, Хятад болон дэлхийн худалдааны харилцаа нь анхан шатандаа байсан юм. 2007 онд, Хятадын импорт экспортын нийт хэмжээ 2 триллион гаран ам. долларт хүрэн, 2001 онд Хятад улс ДХБ-д нэгдэн орсон нь Хятад улс эдийн засгийн талаар дэлхий нийттэй нэн дээд хэмжээнд нийлэн нэгдсэний бэлэг тэмдэг болсон юм.

      Гадаад бодлогын талаар, Хятад улс мөн улам идэвхтэй, санаачилгат байр суурь авч, өөрчлөлт хийж нээлттэй байлгахаас өмнө өрнө дахинд нэгэн ялимгүй хүчнээр үзэгдэж байснаасаа өнөө олон улсын хамтын нийгэмлэгийн тулгуур хүчин болон хөгжсөн юм.

      Эдийн засгийн харилцаа болон улс төрийн талын итгэлцээ нь ч Хятадын соёл болон дэлхийн соёлын нэн өргөн гүнүгий нэгдэн нийлэхийг ахиулсан байна. Өөрчлөлт хийж нээлттэй байлгасаны 30 гаруй жилийн турш, дэлхийн улс орнуудын шилдэг соёлыг зоригтой хүлээн авахын дагуу, Хятадын соёл ч улам өргөнөөр дэлхий нийтэд танигдаж ирлээ. Хятад улс нь дэлхийн аялал жуулчлалын 2 дохь том орон болж, Хятадын жуулчид ч улам олноор дэлхийн олон орноор жуулчилдаг болж байна. Хятад хэл нь дэлхий нийтийн сурах дуртай хэлний нэг болж, дэлхийн улс орнуудын Хятадын соёлыг ойлгох гэсэн хүсэл мөрөөдлийг хангаж байгаа бөгөөд Хятад улс нь дэлхийн олон газарт 200 гаруй Күнзийн дээд сургууль байгуулжээ.

      Дэлхий нийтэд нийлэн нэгдэж ирснээр, Хятадын ард түмний өөртөө итгэх, өөдлөн дэвжих эрч зориг ч нэмэгдэв. Нээлттэй байж, бас санаачилгатайгаар дэлхий нийттэй нийлэн нэгдэж байгаа нь өөртөө бүрэн итгэлтэй байгаагаас болсон юм. Өөртөө бүрэн итгэлтэй байгаа нь өөрчлөлт хийж нээлттэй байлгасны ер бусын амжилт юм.

      2008 оны 5-р сард Хятадын Сычуаньд дэлхийг цочирдуулсан газар хөдлөлтийн онц их гамшиг гарсанд Хятадын хэвлэлийнхэн цаг тухайд нь бүх талаар дэлхий нийтэд хандаж мэдээлсэн байна. Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба зэрэг байгууллага нэгж цаг тухайд нь хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад Англи хоёр хэлээр байдлыг танилцуулж, асуултуудад хариулсан юм. Эдгээр нь Хятадын ард түмний өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн дараах өөртөө итгэлтэй, нээлттэй байр суурийг харуулж, дэлхийн дахины үнэлгээ сайшаалыг олсон байна.

      Олон улсын системд нийлэн нэгдэнэ гэдэг нь өөрийгөө дор хийнэ гэсэн хэрэг биш, харин Хятад улс нь дэлхий нийтэд нийлэн нэгдэх үйл явцдаа өөрийн онцлогоо хадгалж, Хятадын онцлогтой социализмын замаа эрс баримтлах болно.\Хүчит, Э.Цогзолмаа орчуулж, Буян хянав\